Дува сохор (монгол:ᠳᠤᠸᠠ ᠰᠣᠬᠣᠷ, галиг: Duwa-Soqor, хятад: 都︀蛙-鎻豁兒, пиньинь: Dōu︀ wā-suǒ huō er) нь Бөртэ чонын 10-р үеийн ач Торголжин баяны гэргий Борогчин гуагаас төрсөн ууган хөвүүн.
Хамаг Монголын Дөрвэд овогтны дээдэс болно. МНТ-д: "Боржигидай мэргэний хөвүүн Торголжин баян, Борогчин гоо гэргийтэй. Боролдай суялби гэдэг залуутай, дайр, бор хоёр хүлэг агттай бүлгээ. Торголжины хөвүүн Дува сохор Добун мэргэн хоёр бүлгээ. Дува сохор магнай дундаа ганц нүдэт, гурван нэүридийн газарт харах бүлгээ. Нэгэн өдөр Дува сохор Добун мэргэн дүүтэйгээ Бурхан халдун дээр гарав. Дува сохор Бурхан халдун дээрээс харж, Түнхэлиг горхи руу нэгэн бөлөг иргэн нүүж орж айсуйг харж үзэж өгүүлрүүн: Тэд нүүж айсуй иргэдийн дотор нэгэн харуутай тэрэгний өлжигт нэгэн сайхан охин буюу хүнд эс өгсөн бөгөөс Добун мэргэн дүүдээ, чамд гуйя хэмээж Добун мэргэн дүүгээ үзүүлэхээр илгээв. Добун мэргэн тэд иргэнд хүрвээс үнэнхүү гоо сайн, алдар нэр ихтэй, Алун гуа нэртэй хүнд өгөөгүй охин ажгуу." хэмээсэн байна.
Түүнийг нас барсны дараа Эмнэг, Догшин, Доной, Эрх нарын дөрвөн хөвүүд нь авга Добу мэргэн юугаан авга хэмээн эс тоож, салаад Дөрвөн овогтон болжээ.
This article uses material from the Wikipedia Монгол article Дува сохор, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.