Өмнөговь Аймаг: Монгол Улсын аймаг

Өмнөговь (монгол бичгээр ᠡᠮᠦᠨᠡᠭᠣᠪᠢ – эмүнэгоби) — Монгол Улсын аймаг.

1931 онд байгуулагдсан. Монголын хамгийн том газар нутагтай аймаг бөгөөд далайн түвшинээс дээш 1406 метр өндөрт оршдог. Аймгийн төв Даланзадгад хот Улаанбаатараас. 553 км зайтай. Нутаг дэвсгэрийн хэмжээ 165.4 мянган ам км. 2010 оны байдлаар хүн амын тоо 6114, малын тоо толгой 1014300.Тэмээний тоогоор улсад тэргүүлдэг бөгөөд 8800 Тэмээтэй. Өмнөговь аймаг 1931 онд байгуулагджээ. Алдарт Говь гурван сайхан уул., Борзон., Галба., Зээмэг., Заг., Сүүж. гэх мэт олон зуун км үргэлжлэх өргөн их говиудтай.Монгол лсын хамгийн дулаан бүсүүдийн нэг бөгөөд хамгийн их салхилдаг нутаг юм.

Өмнөговь аймаг
ᠡᠮᠦᠨᠡᠭᠣᠪᠢᠠᠶᠢᠮᠠᠭ
Өмнөговь Аймаг: Газар зүй, Амьтан ургамал, Өмнөговь аймгийн есөн гайхамшиг
Flag of Өмнөговь аймаг
Өмнөговь аймаг Сүлд
Өмнөговь Аймаг: Газар зүй, Амьтан ургамал, Өмнөговь аймгийн есөн гайхамшиг
Солбицол: 43°0′N 104°15′E / 43.000°N 104.250°E / 43.000; 104.250 104°15′E / 43.000°N 104.250°E / 43.000; 104.250
УлсӨмнөговь Аймаг: Газар зүй, Амьтан ургамал, Өмнөговь аймгийн есөн гайхамшиг Монгол
Байгуулагдсан1931
НийслэлДаланзадгад
Газар нутаг
  Нийт165,380.47 км2 (63,853.76 миль2)
Хүн ам
 (2023)
  Нийт 73,939
Цагийн бүсUTC+8
Бүсийн дугаар+976 (0)153
ISO 3166 кодMN-053
Улсын дугаарӨМ_
Вэб сайтwww.omnogovi.gov.mn/home.shtml
Өмнөговь Аймаг: Газар зүй, Амьтан ургамал, Өмнөговь аймгийн есөн гайхамшиг
Хонгорын элс
Өмнөговь Аймаг: Газар зүй, Амьтан ургамал, Өмнөговь аймгийн есөн гайхамшиг
Өмнөговийн говь газар
Өмнөговь Аймаг: Газар зүй, Амьтан ургамал, Өмнөговь аймгийн есөн гайхамшиг
Сумдын туг, нутгийн алдартдын хөрөг

Өмнөговь аймаг нүүрс, зэс, алтны том ордуудтай. 250 гаруй төрлийн говийн ургамал ургадаг. Социализмын үед 60 гаруй сүм хийдтэй байв. Монгол орны өмнөд хил хязгаар болох бүс нутаг учрааc 40-60 морьтой 130 гаруй өртөөтэй байжээ. 1954 он хүртэл 8-10 мянган тэмээгээр жин тээж хойд хилийн Цагаан эрэг-ийн бааз хүртэл 2000 км замыг олон хоног сар явж улсын бэлтгэлийн ноос, түүхий эд, малын тэжээл, өргөн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн тэмээн жингээр зөөдөг байсан. 1954 онд Өмнөговийн авто бааз байгуулагдаж тэмээн жинг халсан юм. 1957 онд анх Улаанбаатараас Даланзадгадад анхны нисэх онгоц бууж, 1966 оноос хойш байнгын нислэг үйлдэх болжээ. Социализмын бүтээн байгуулалтаар тус аймаг шалгарч 1943 онд Алтан гадас одонгоор шагнагдсан. Өмнөговь аймгийн 9 гайхамшигаар Говь гурван сайхан уул, Баянзаг., Нэмэгт уул. ба Хэрмэн цав., Галбын говь., Ноён богд. ба Толь хад, Агуй улаан цав., Хонгорын элс, Сангийн далай., Галбын гурван хийд зэрэг газрууд тодорчээ.

1923 оны дундуур хуучин дөрвөн аймгийг өөрчлөн байгуулах Засгийн газрын шийдвэр, мөн аймгийн захиргаа (яам) байгуулах дүрмийг батлан гаргажээ. Монгол улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны хуваарьт өөрчлөлт оруулах тухай шийдвэр 1928 оноос эхлэн шат дараалан гарчээ. Аймаг, хошуудын газар нутгийн хэмжээ асар уудам, газрын дундыг олж төвлөж чадаагүй зэргийг харгалзан 1931 онд орон нутгийн засаг захиргааны бүтцийн өөрчлөлт хийсэн билээ. Энэ өөрчлөлтөөр урьд нь 5 аймаг, 72 хошуу, 525 сум байсныг 12 аймаг, 324 сум болгон зохион байгуулагдахад Өмнөговь аймаг шинээр байгуулагдсан байна. Ингэхдээ Богд Хан уул, Цэцэрлэг Мандлын аймгуудаас газар нутаг таслан зохион байгуулсан байна.

Газар зүй

Өмнөговь аймаг нь 165,0 мянган хавтгай дөрвөлжин километр газар нутгийн хэмжээгээрээ Монгол улсдаа хамгийн томд ордог аймаг юм. Аймгийн нутаг нь говь цөлийн мужид багтах бөгөөд дунджаар д.т.д. 1300-1600 м өндөрт оршино. Энд Алтайн нурууны үргэлжлэл Гурван сайхан, Сэврэй, Ноён богд, Номгон, Тост, Нэмэгт, Алтана уул, Гилбэнт зэрэг д.т.д. 3000 м хүртэл өндөр өргөгдсөн уул нурууд болон 100 гаруй км үргэлжилсэн Хонгорын элс, хэдэн 100 км өргөн Галба, Борзон, Зээмэг, Заг, Сүүжийн алдарт их говиуд бий.

Хадат, Нэмэгт, Зөөлөн, Энгэр бүлээн, Талхит зэрэг олон хүйтэн рашаан, Элгэн, Салхитын халуун рашаан устай.

Хөдөө талын хөрс нь зэс, тугалга, чулуун нүүрс, төмрийн хүдэр, гантиг, хайлуур жонш, цасан ба утаат болор зэрэг үнэт эрдэнийн баялаг арвинтай. Үүнд маш их дулаан гаргадаг Тавантолгойн чулуун нүүрс олон миллярд тонн нөөцтэй.

Амьтан ургамал

Ган халуунд тэсвэртэй, шим тэжээл сайтай, жижиг навчит тачир ургамал голлосон 250 гаруй төрлийн ургамалтай бөгөөд түүний дотор хунчир, алтан үндэс, дэгд, сэржмядаг зэрэг олон төрлийн эмийн ургамал элбэг. Хармаг, гоёо, цулхир зэрэг амтлаг ургамал, хайлс, заг, тоорой, жигд гэх мэт мод ургана.

Хар сүүлт, цагаан зээр, шилүүс, үнэг, хярс, туулай, дорго, суусар элбэг бөгөөд хулан, аргаль, мазаалай, янгир, хавтгай зэрэг ховор амьтад ч бий.

Өмнөговь аймгийн есөн гайхамшиг

  • Хонгорын элс- Зүүн шургуул, Баруун шургуул
  • Баянзаг- Цахиуртын хөндий, Төгрөгийн ширээ
  • Говь гурван сайхан уул- Ёлын ам, Дүнгэнээ, Мухар шивэртийн ам
  • Нэмэгт, Хэрмэн цав- Зуун мод, Зулганай, Наран даац
  • Ноён богд,  Толь хад- Саран хөндий, Гурван түшмэл
  • Алгуй улаан цав- Сэврэй хайрхан, үлэг гүрвэлийн яс, Тогоонтөмөр хааны ордны буурь
  • Галбын говь- Галбын гурван хийд, Ундайн гол, Ханбогд хайрхан, Мэлхий цохио, Ловон чомбын агуй, Шар цавын үлэг гүрвэлийн мөр
  • Сангийн далай хийд
  • Ноён, Сэврэй хийцийн мөнгөн эдлэл

Тээвэр

Даланзадгад нисэх буудал (ZMDZ/DLZ) нь 1 шороон зурвастай бөгөөд Улаанбаатар руу байнгын нислэгтэй. Мөн хатуу хучилалтай засмал замаар Цогт-Овоо сумын төв, Дундговь аймгийн төв Мандалговийг дайран өдөрт хоёр удаа автобусаар тээвэр хийж үйлчилдэг.

Хүн ам

Өмнөговь аймаг 2022 оны эцэст урьдчилсан байдлаар 71493 хүн амтай болж 2019 оны эцсийн хүн амын мэдээнээс 2.3 хувиар буюу 1591 хүнээр өслөө. Нийт хүн амын 50.2 хувь буюу 35885 эрэгтэйчүүд, 49.8 хувь буюу 35608 эмэгтэйчүүд эзлэж байна. Насны бүтцээр ангилвал 32.8 хувийг 0-14 насны хүүхэд, 52.8 хувийг 15-59 насны, 14.4 хувийг 60-с дээш насны хүн ам эзэлж байна. Өрхийн тоо урьдчилсан байдлаар 21989 болж өмнөх оноос 892 өрхөөр буюу 4.1 хувиар өссөн дүнтэй байна. Хүн амын 98.7% Халх 0.2% Дөрвөд 0.2% Баяд 0.2% Буриад 0.2% Дарьганга 0.1% Захчин 0.1% Казах 0.1% Урианхай 0.3% Бусад хүмүүс эзэлж хүмүүс оршин сууж байна

Боловсрол

Аймгийн хэмжээгээр 2020-2021 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын төрийн 22 сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 476 бүлэгт өдрийн ангийн 14134 сурагчид хамрагдан суралцаж байна. Тус хичээлийн жилд аймгийн хэмжээнд 20 дотуур байранд 831 хүүхэд амьдарч байна.

Нутгийн хуваарь

Өмнөговь аймгийн сумдын газар нутаг, хүн амын тоо, нягтшил
Сумын нэр Хүн амын тоо
(1994)
Хүн амын тоо
(2003)
Хүн амын тоо
(2005)
Хүн амын тоо
(2017)
Хүн амын тоо
(2022)
Сумын төвийн
хүн амын тоо
Нутаг дэвсгэр
(км²)
Нягтшил
(/км²)
Баяндалай 2,125 2,360 2,338 2,316 2049 651 15,751 0.13
Баян-Овоо 1,577 1,569 1,539 1,574 1768 544 15,474 0.11
Булган 2,421 2,433 2,430 2,395 2017 929 8,498 0.23
Гурвантэс 2,983 3,376 3,524 4,034 5283 1,842 27,967 0.18
Даланзадгад 12,391 15,308 15,954 30,000 29645 30,880 476 62.27
Мандал-Овоо 2,345 2,166 2,004 1,954 1598 603 7,433 0.21
Манлай 2,215 2,422 2,431 2,450 2645 608 15,418 0.17
Ноён 1,417 1,468 1,390 1,318 1362 401 10,550 0.12
Номгон 2,608 3,045 3,009 2,869 2462 787 19,468 0.12
Сэврэй 2,216 2,423 2,309 2,191 1967 709 8,095 0.24
Ханбогд 2,161 2,451 2,659 3,154 8533 1,361 15,151 0.56
Ханхонгор 2,559 2,931 2,542 2,376 1989 616 9,931 0.2
Хүрмэн 1,968 1,951 1,910 1,796 1551 495 12,393 0.12
Цогт-Овоо 1,863 1,761 1,672 1,666 1921 619 6,526 0.29
Цогтцэций 1,990 2,130 2,155 2,642 9149 1,043 7,246 1.26

Цахим холбоос

Өмнөговь Аймаг: Газар зүй, Амьтан ургамал, Өмнөговь аймгийн есөн гайхамшиг  Commons: Өмнөговь аймаг – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл

Tags:

Өмнөговь Аймаг Газар зүйӨмнөговь Аймаг Амьтан ургамалӨмнөговь Аймаг Өмнөговь аймгийн есөн гайхамшигӨмнөговь Аймаг ТээвэрӨмнөговь Аймаг Хүн амӨмнөговь Аймаг БоловсролӨмнөговь Аймаг Нутгийн хуваарьӨмнөговь Аймаг Цахим холбоосӨмнөговь Аймаг ЭшлэлӨмнөговь АймагАймагБорзонгийн говьДаланзадгадМонгол УлсМонгол бичигУлаанбаатар

🔥 Trending searches on Wiki Монгол:

ДөрвөдНэгдсэн Үндэстний БайгууллагаМонгол Улсын аймгуудДолоо хоногКоминтернСолонгоМэлхийСэтгэл судлалБулган аймагЖа лам Дамбийжанцан4 сарын 24Богд хааны ордон музейМонгол ёс заншилТөв мэдрэлийн тогтолцооЗаанХимийн элементХумхааХандгайБага оврын усан цахилгаан станцТөрХиагтын гэрээХөх хотЭдийн засагСяньбиМонгол хаадСарҮнэнДундговь аймагАрдчилалХалтмаагийн БаттулгаВитамин DЖон ЛоккДөрвөн Ойрадын холбооМонгол Алтайн нурууТамхиКазахстанУлс орнуудын газар нутгийн хэмжээАмерикДонровын НамдагСайн ноён хан аймагАлтайн УрианхайИх Монгол УлсГэлэгжамцын ӨсөхбаярЭм (хүйс)СоциализмТемпературНатрийн гидроксидДууны хурдГитарНүдХөлбөмбөгУчиртай гурван толгойҮзэмчинГомеостазГэрЗүүдУргамлын амьдралын хэлбэрШарын шашинШинэ эргэлтийн бодлогоШүрэн цохПарламентын засаглалын системДөрвөн цаг (Нацагдоржийн шүлэг)ЗудАюулын тэмдэгАвлигаБөртэ ЧиноБуриад ястанӨгэдэй хаанДархлаа судлалЕгипетийн пирамидуудШинэ ЗеландИзотопХайлуур жоншМонгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалЛодонгийн ТүдэвНүүрсИзраилЭнх ургийн гэрээ🡆 More