Тоба (Хятад: 拓跋 < tʰaγbat
Хүннү эхтэй, сяньби эцэгтэй хүмүүс тобачууд болсон гэж үздэг.
III зуун сүүл үеэс Ливэй ханы үеэс говиос өмнө зүг нүүж одоод, нилээд хүчирхэг болсон. Нэг үе улс байгуулж, байсныг хятад сударт Дай улс гэж тэмдэглэжээ. IV зууны дунд үед ихэд доройтож, Хүннүгийн Цинь улсад багтаж байснаа Тоба Гүй хан, цагийн чөлөөг ашиглаад Цинь улсаас салж, бие даасан бодлого явуулж эхэлсэн. 386 онд улсын нэрээ сольж Вэй гэж нэрлэсэнээр хожим түүхэнд Тоба Вэй гэж алдаршихад хүрсэн. Тоба нар нь эхэндээ эртний өвөг монгол соёлоо хадгалж байснаа, Юань Хун хааны үеэс хятадын дунд лав орж суурших болсноор уг угсаатны мөхөл ирсэн юм. 534-535 оны хооронд улс нь хоёр хэсэгт бутран сарниад, хятад газарт суусан нь тэндээ уусч, бусад нь хожим Түрэг улсад дагаар оржээ.
Тэд Тоба Вэй зэрэг олон улсыг байгуулж байв. Түрэгийн гэрэлт хөшөөнд "табгач" нэрээр тэмдэглэгджээ. 555 онд Нирун унаж монголчууд түрэгүүдэд шахагдан зүүн тийш ухарсан мөн Өвөр Монгол, хятадад байсан хүннү, тоба, сяньби угсааны улсууд дараалан унасан тул Ордосын тохойн, Алша орчмын монголчуудын тоо эрс цөөрчээ. Алша дахь тобачууд болон Наньшаний нуруунд байсан тугухуньчууд 1227 онд монгол цэрэг довтлох хүртэл Тангуд улсын захиргаанд байв.
Хоёр хувилбар бий.
Хятад тахилын цол | Жинхэнэ нэр | Хаанчилсан хугацаа |
始祖 Shízǔ | Тоба Ливэй (拓拔力微 Tuòbá Lìwéi) | 219–277 |
Тоба Шилу (拓拔悉鹿 Tuòbá Xīlù) | 277–286 | |
Тоба Чуо (拓拔綽 Tuòbá Chuò) | 286–293 | |
Тоба Лугуан (拓拔祿官 Tuòbá Lùguān) | 294–307 | |
Тоба Итуо (拓拔猗㐌 Tuòbá Yītuō) | 295–305 | |
Тоба Илу (拓拔猗盧 Tuòbá Yīlú) | 295–316 | |
Тоба Пүүгэн (拓拔普根 Tuòbá Pǔgēn) | 316 | |
Тоба Юлю (拓跋鬱律 Tuòbá Yùlǜ) | 316–321 | |
Тоба Хэру (拓拔賀傉 Tuòbá Hèrǔ) | 321–325 | |
Тоба Хена (拓拔紇那 Tuòbá Hénǎ) | 325–329, 335–337 | |
Тоба Ихуай (拓拔翳槐 Tuòbá Yìhuaí) | 329–335, 337–338 | |
高祖 Gāozǔ | Тоба Шийжиан (拓拔什翼健 Tuòbá Shíyìjiàn) | 338–377 |
This article uses material from the Wikipedia Монгол article Тоба, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.