Хархорумын Мөнгөн Мод

Тухайн үеийн шилдэг уран дархчуудын бүтээсэн нэгэн томоохон бүтээл бол Түмэн Амгалант ордон дотор байрлаж, уран гоё хийцээрээ олон түмэнд шагшигдаж байсан Мөнгөн мод болно.

Түүнийг бүтээх ажлыг Мөнх хаан Францын нийслэл Парис хотын алдарт уран дархан Вильгельм Бушьед хааны сангаас санхүүжилт хийж, 50 туслах дархан өгч бүтээлгэжээ. В.Бушье түүнийг 1254 онд хийж дуусгаад, уран барилгын хосгүй бүтээл Түмэн Амгалант хэмээх их ордны дотор талд, хааны сэнтийн өмнөх талбайд байрлуулан залжээ. Мөнгөн модны ёроолд тус бүрээс нь айраг олгойдон гарах цоргон амтай дөрвөн мөнгөн арслан байрлуулжээ. Модны дотуур оройд нь хүртэл дөрвөн босоо хоолой татаж, тэдгээрийн амсрыг доош унжуулан, тус бүрийн амсрыг алтан шармал могойн ам маягтай үйлдэж сүүлээр нь мөнгөн модыг ороолгон урлажээ. Эдгээр хоолойн нэгээс дарс, нөгөөгөөс дан айраг, гурав дахиас балын ундаа, дөрөв дэхээс террацина хэмээх будааны шар айраг гоождог байв.

Модны ёроол хавьд амттан ундааг юүлэх тусгай мөнгөн савнуудыг хоолой бүрийн дор тосон байрлуулжээ. Мөнгөн модны орой дээр бүрээ барьсан Ангель хэмээх тэнгэрийн элчийн дүрийг Вильгельм дархан урлан босгож модны доорхи газарт хүн далд орохуйц зоорь бэлдэн модны голоор Ангелийг хүртэл бас нэг цорго үйлджээ. Эхлээд тэнд тулман хөөрөг хийсэн авч тэр нь олигтой хөөрөгдөж чадсангүй. Ундааг сөгнөх үйлчлэгч нар тэнд бэлэн хүлээж зогсох ажээ. Модны мөчир, навч, жимс бүгдийг цул мөнгөөр урлажээ.

Tags:

Вильгельм БушьеМөнгөн модМөнх хаанПарисФранц

🔥 Trending searches on Wiki Монгол:

ХүлэгүИррационал тооХалхын голын дайнАлтан ханГазрын яст мэлхийСоронзон оронПарисын олимп (2024 он)КапиталТөрЗүчиМесопотамиНогоон дарь эхНаадамБаруунтанИх БританиТүрэгНейронСарБалар эртний үеСонгуульУргамлын үндэсТөв мэдрэлийн тогтолцооМартин Лютер КингАнхны тооМонгол Улсын төрийн дуулалАзийн орнуудын жагсаалтТамгагүй төрЕвропСэлэнгэ мөрөнХугалах илтгэгчЮмжаагийн ЦэдэнбалСяньбиУхнаагийн ХүрэлсүхУлс төрийн намМакро эдийн засагЭкосистемБуган чулуун хөшөөШарын шашинДалайн урсгалИнтернэтБага оврын усан цахилгаан станцӨөлдТангадын ГалсанНомЕсөн эрүүМатематикМонгол орны уулсХүний эрхШохойн чулууЖүдоМонгол ёс заншилМонгол үндэстний хувцасВинсент ван ГогМаршаллын төлөвлөгөөТаван замын байлдаанБаавгайЖавзандамба хутагтМэргидМонгол Улсын Ерөнхий СайдГол мөрөнМонголчууд Алтан улсыг дайлсан ньМонгол Улсын Ерөнхий Сайдын жагсаалтАргын тоололТивБат хаанИх Монгол улсын их хааны тамгаХүрэл зэвсгийн үеХүлэмжийн хийСанжаасүрэнгийн ОюунШинэсЭкваторХөвчтөнЧинагийн ГалсанӨмнөд АмерикТелевиз🡆 More