Чинагийн Галсан (1944 оны 12-р сарын 26-нд Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн) - герман хэлээрх зохиол бүтээлээрээ дэлхийд нэр хүндийг олсон Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар зохиолч юм.
Тува нэр нь Журук-Уваа.
Чинагийн Галсан | |
---|---|
Чинагийн Галсан Мюнхен дахь уншлага дээр. 2006 он | |
Төрсөн: | 1944 оны 12 сарын 26 өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум |
Ажил үйл | Зохиолч, Cурвалжлагч |
Гарал үүсэл | Малчин |
Яс үндэс | Тува |
Боловсрол | Дээд |
Төрөл | Өгүүллэг, Тууж, Тэмдэглэл |
Галсан малчин ард Чинагийн хөвүүн болон 1944 онд төржээ. Бага, бүрэн дунд сургууль төгсөөд МУИС-ын монгол хэл, уран зохиолын ангид суралцаж байгаад Герман улсын Хүмболтын нэрэмжит Лайпцигийн их сургуульд шилжиж сураад дүүргэсэн. МУИС-д герман хэлний багш болон сонин сэтгүүлийн газарт сурвалжлагч, утга зохиолын ажилтан хийж байгаад уран бүтээлээ дагнан эрхлэх болсон.
Тэрээр Бөөгийн шашинтай тува хүн. Мод тарих дуртай. Сүүлийн 15 жил мод тарихдаа анх германчууд мод их тарьдаг болохоор дуурайсан гэдэг. Бүх модоо үрээр тарьж, 1 сая гаруй мод тарьсан түүний зорилго нь 2 сая мод тарих. Галсангийн гэр бүл 3 хүү, 1 охинтой.
Уран бүтээлээ дунд сургуульд байхаас эхэлсэн. Анхны зохиол нь Тува туужууд нэрээр 1981 онд герман хэлээр хэвлэгдсэн. Хожим нь Аянгат цагийн тууж, Арван сарын тэнгэр дор тууж болон, Алаг хорвоогийн гэрэл, сүүдэр аян замын тэмдэглэл, Эр хар сур яруу найргийн номуудаа монгол хэлээр хэвлүүлсэн.
(Англи орчуулгын гарчигтай хамт)
Ч. Галсан бол Монголоос уран бүтээлээрээ өрнө дахинтай шууд харилцаж өөрийн гэсэн уншигчидтай болсон цорын ганц зохиолч юм. Түүний зохиолыг Германы алдарт зохиолч Эрвин Штритматер, нэрт эрдэмтэн Эрика Таубе нар өндөр үнэлжээ.
тус тус хүртэж байсан.
1992 онд А.Ф. Шамессогийн нэрэмжит шагналыг “Тува” туужаараа, 1995 онд шилдэг номд олгодог Пуххаймын шагналыг “Дуу өндөрлөх цагаар” номоороо, 2002 онд “Аянгат цагийн тууж” номоороо МЗЭ-ийн шагнал, 2006 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол авсан бол 1992 онд дэлхийн утга зохиолын санд хувь нэмрээ оруулсан гадаадын зохиолчид олгодог Аделберт фон Шамиссогийн шагнал, 1995 онд уран зохиолын шилдэг ном /Пуххаймын шагналыг Дуу амрах цагаар туужийн номоор/, 2001 онд Герман хэлт уран зохиолыг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан учир Х. Додрерийн шагнал, 2002 онд Улс түмний хооронд соёл түгээх ажилд гаргасан өндөр амжилтыг үнэлэн олгосон ХБНГУ-ын Холбооны Гавъяаны загалмайн одон, 2003 онд Тувагийн урлаг, соёлын гавьяат зүтгэлтэн, Баварын уншигчдын нэрэмжит шагнал, Шамиссогийн шагнал хүртсэн дэлхийн арав дахь, Ази тивийн анхны зохиолч болсон.
This article uses material from the Wikipedia Монгол article Чинагийн Галсан, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.