Геометр Өнцөг

Геометрт өнцөг хэмээн нэгэн ижил цэгээс эхлэлтэй, 2 цацрагаар бүтсэн дүрсийг хэлнэ.

Эхлэлийн цэгийг өнцгийн орой гэх бөгөөд цацрагуудыг өнцгийн тал гэнэ. Өнцөг нь Евклидийн болон Евклидийн бус геометрын аль алинд нь тодорхойлогддог.

Геометр Өнцөг
Хурц өнцөг ∠А
А - Өнцгийн орой
АВ, АС - Өнцгийн тал

Өнцгийг транспортир шугам болон бусад өнцөг хэмжигч багажаар хэмжинэ. Олон улсын нэгжийн СИ систем дэх үндсэн хэмжих нэгж нь радиан бөгөөд түүнчлэн геометрт хэм буюу градус (°) (Англи: degree) түгээмэл хэрэглэгддэг.

Нэршил

Математикын тэгшитгэл бодоход өнцгийг ихэвчлэн Грек цагаан толгойн үсгээр нэрлэн тэмдэглэдэг. Жишээ нь: α, β, γ, θ, φ.

Геометрын дүрс болон бодлогод дээр өнцгийг тэмдэглэхдээ оройн цэгээр эсвэл талуудаар нь нэрлэдэг. Жишээ нь баруун талд буй зураг дээрхи өнцгийг өнцөг А, ∠А, ∠BAC эсвэл Геометр Өнцөг  гэж нэрлэн тэмдэглэнэ.

Төрөл

Дан өнцөг

Геометр Өнцөг 
Тэгш өнцөг.
Геометр Өнцөг 
Хурц өнцөг (a), мохоо өнцөг (b), дэлгэмэл өнцөг (c).


  • Өнцгийн хэм нь 90°-с бага өнцгийг хурц өнцөг гэнэ.
  • Өнцгийн хэм нь 90° буюу π/2 радиантай тэнцүү өнцгийг тэгш өнцөг гэнэ. Мөн зөв өнцөг хэмээдэг. Хоорондоо тэгш өнцөг үүсгэх шулууныг перпиндикуляр эсвэл ортогональ гэж хэлнэ.
  • Өнцгийн хэм нь 90°-с их ба 180°-с бага өнцгийг мохоо өнцөг гэнэ.
  • Өнцгийн хэм нь 180° буюу π радиантай тэнцүү өнцгийг дэлгэмэл өнцөг гэнэ.

Tags:

🔥 Trending searches on Wiki Монгол:

Монгол ноёдын цол хэргэмОлноо Өргөгдсөн Монгол УлсОрчин үеийн Монголын түүхМонголд Бурханы шашин дэлгэрсэн түүхТаван замын байлдаанБүгд Найрамдах УлсХар тамхиБогд хааны ордон музейХар-Ус нуурНүүрсБогд хаанГанТөгрөгБоловсролМассУхаалаг гар утасШударга ёсТөмөр зэвсгийн үеЗасгийн газрын төсөвНАТОҮндэсний эрх чөлөөний хувьсгалХиагтын гэрээМонгол УлсҮлэг гүрвэлСингапурГол мөрөнХимиЖамухаМексикБилгийн тоололОдон оронВ эсШувууХийПотенциал энергиАлтайн нурууЕгипетийн пирамидуудСүхбаатарын талбайУгсаатанМонгол Улсын Ерөнхий СайдТуйлын туулайҮелэх системЦоохор ирвэсХоньЦагаан сарДөрвөлжин бичигАлтан Ордны улсын үйсэн дээрх бичигҮндэстэнМонгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал1945 оны чөлөөлөх дайнСалхиБөхөнАмазон мөрөнЭлектронНүдФилиппинХААН БанкАлтЛодонгийн ТүдэвМонгол хувцасДэлхийн агаар мандалӨвөрхангай аймагМолекулМөлхөгчЭрх зүйӨнгөний бэлгэдэлКонденсациХалхын голын дайнМонголын Ардчилсан НамХүйсийн баримжааАрдын хувьсгалМин улсНохойУлаан алчууртны бослогоӨгэдэй хаанФернан МагелланШанхайн Хамтын Ажиллагааны БайгууллагаБНМАУ-аас ЗХУ-д үзүүлсэн тусламж🡆 More