Хими

Хими (эртний Египет: χημία кеме, дэлхий) буюу Хувилахуйн ухаан нь алив юмсын найрлага, бүтэц, тэдгээрийн харилцан үйлчлэл, химийн урвалын үр дүнд нэгээс нөгөө рүү хувирах шилжилт, өөрчлөлт, тэдгээрийг дагаж гарах энерги, энтропийн өөрчлөлтийг атомаас макромолекулын түвшинд судладаг шинжлэх ухаан юм.

Хими
Химийн шинжлэх ухааны үндсэн судлагдахуун нь атом болон молекул юм. Атом нь цөм бa электроноос тогтоно.

Хими нь бусад төрлийн байгалийн шинжлэх ухаануудтай, жишээлбэл, физик, одон орон, биологи, материал судлал болон геологитой нягт холбогдоно.

Жабир ибн Хайяныг (721-815) химийн шинжлэх ухааны "эцэг", харин Роберт Бойль (1627-1691), Антуан-Лоран Лавуазье (1743-1794), Жон Далтон (1766-1844) нарыг орчин үеийн химийн шинжлэх ухааныг үндэслэгчид гэж үздэг байна.

Бүхэл тооны харьцааны хууль

Жишээ нь: Азот хүчилтөрөгчтэй нэгдэж 5 янзын оксид үүсгэдэг.

  • N20 - азотын (I) оксид / геми оксид /
  • N0 - азотын (II) оксид / моноксид /
  • N2O3 - азотьн (III) оксид /лемитри буюу сесквиоксид /
  • NO2- азотьн (IV) оксид / диоксид /
  • N2O5 - азотьн (V) оксид / гемипентоксид /

Английн эрдэмтэн Ж.Дальтон зарим элементийн хэд хэдэн нэгдлийн химийн найрлагыг судалсны үр дүнг үндэслэн 1804 онд бүхэл тооны харьцааны хуулийг дараах байдлаар томьёолжээ. Хэрэв хоёр элемент хоорондоо нэгдэж хэд хэдэн химийн нэгдэл үүсгэж байвал тэдгээр нэгдлүүдийн доторх нэг элементийн нэг ижил массад ноогдох нөгөө элементийн массууд өөр хоорондоо энгийн бүхэл тооны харьцаатай байна.

Эдгээр оксидууд доторх азотын 7 граммд ноогдох хүчилтөрөгчийн массын хэмжээнүүд хоорондоо 1:2:3:4:5 гэсэн энгийн бүхэл тооны харьцаатай байна.

Эквивалеант хууль

Химийн урвалаар хоёр моль атом устөрөгч буюу нэг моль атом хүчилтөрөгчтэй нэгдэж чаддаг, эсвэл тийм хэмжээний устөрөгч ба хүчилтөрөгчийг нэгдлээс нь түрж чадах нөгөө элементийг бодисын хэмжээг молиор илэрхийлснийг эквивалеант гэнэ. Нэг эквивалент элементийн /бодисын/ массыг түүний эквивалент масс гэнэ. Эквивалент массыг г/моль-иор илэрхийлдэг. Тэгвэл бром, хүчилтөрөгч, фосфор, цахиурын эквивалент масс нь 79,9 г/моль, 8 г/моль, 10,3 г/моль, 7 г/моль болно. Найрлага тогтмолын хууль ёсоор элементүүд бие биетэйгээ массын тодорхой харьцаагаар нэгддэг.

Цөмийн физик

Одоогоос бараг 2500 жилийн тэртээ Грекийн эрдэмтэн Демокрит бүх бодис олон тооны маш жижиг үл хуваагдах хэсгүүд атомаас тогтоно гэсэн таамаглалыг гаргажээ. 1802 онд Английн эрдэмтэн Ж.Дальтон атомын тухай орчин үеийн сургаалын эхийг тавьжээ. Нийлмэл бодис элементүүдээс, элемент нь атомаас тогтоно гэж тэр үзэж байв. Бүх бодисын атомууд хоорондоо ижил гэж үзэж байсан алхимичдийн үзэлд, элемент бүрийн атом өөр өөр байна гэсэн Дальтоны сургаал том цохилт болжээ. Элемент нь хэд хэдэн изотоптой байж болох ба изотоп бүрийн атомууд хоорондоо ялгаатай болох нь түүний дотоод бүтцийн онцлог байв.

Хими 

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Tags:

АтомДэлхийМакромолекулХимийн урвалЭнергиЭнтропи

🔥 Trending searches on Wiki Монгол:

Кулоны хуульМонголАрд АюушНийгэмХөвсгөл аймагНамбарын ЭнхбаярМольАристотельТуйлын туулайӨмнөд АмерикОрчин үеийн Монголын түүхЧулуун зэвсгийн үеХодоодМанжуудАрабын Нэгдсэн Эмират УлсШавжҮелэх системАрван хоёр жилГэрНар хиртэлтКомпьютерЗарим амьтны насны нэрсХалимАтрын аянДэлхийн гайхамшгуудФотосинтезЭтанолБутанАли-Гали үсэгМонгол хэлДогсомын Бодоо33 дугаар сургуульСолонгосын дайнЦагадайЗүйлХэрэйдЛигдэн хаанУсны эрчим хүчХумхааЮань УлсМонгол орны гол мөрдМонгол цаг тоололУур амьсгалын өөрчлөлтДамдины СүхбаатарМонгол үхэрМонгол улсын аймаг, нийслэлБаян-Өлгий аймагХүчилтөрөгчБуддын шашинБулчинБогд хаанЖангарТэмбүүХарилцааЦагаан сарЗүүдУургийн бүтэцЧихрийн шижинТромбоцитопениХиргисүүрНью-Йорк хотГалогенЭргүнэ хунгийн домогМонголын Нууц ТовчооРашаанАж үйлдвэрийн хувьсгалЭлэгОйрадУхнаагийн ХүрэлсүхКовалент холбооМонгол дахь Оросын Консулын газруудХимийн элементДундад зууны монгол аймгуудМонгол овог аймгуудын жагсаалтВатт (нэгж)Их ЗасагХөлбөмбөгХовд аймаг🡆 More