Дэлхийн Агаар Мандал

Дэлхийн агаар мандал (Дэлхийн атмосфер) гэж Дэлхийн татах хүчинд захирагдан, Дэлхийн гадна талаар хүрээлэн байгаа хийн давхрагыг хэлнэ.

Агаар мандлын 78.08% нь азот, 20.95% хүчилтөрөгч, 0.93% аргон, 0.038% нүүрстөрөгчийн давхар исэл, 1% усны уур болон маш бага хэмжээтэй бусад хийнүүд байна. Эдгээр хийнүүдийг нийлүүлээд бид агаар гэж нэрлэдэг. Агаар мандал нь Нарнаас ирэх хэт ягаан туяаг шингээж, өдөр, шөнийн температурын ялгааг тогтворжуулан, Дэлхий дээр амьдрал байх нөхцөлийг бүрдүүлнэ.

Дэлхийн Агаар Мандал
Агаар мандлын давхрагууд (Хэмжээ харгалзаагүй) [1]

Агаар мандалд бага хэмжээтэй байх хүлэмжийн хийнүүд (Greenhouse gas) газрын гадаргуугаас ойсон дулааны энергийг шингээж, дэлхийн дулааны тэнцвэрийг хангана. Хэрэв эдгээр хийнүүд агаар мандалд байхгүй бол гадаргуугийн дундаж температур -18 °C болох бөгөөд Дэлхий дээр амьдрал байх нөхцөлгүй болно. Нүүстөрөгчийн давхар исэл, метан, усны уур, озон нь агаар мандал дахь үндсэн хүлэмжийн хийнүүд юм.

Агаар мандлын температур нь өндрөөс хамаарах бөгөөд үүн дээр нь тулгуурлан үндсэн 6 давхаргад хуваана.

Дэлхийн Агаар Мандал
Агаарын дээд давхрага
  1. Тропосфер: Газрын гадаргуугаас дээшхи 7 (туйл орчим) - 17 (экватор дээр) км хүртэлх агаар мандалыг хамааруулна. Газрын гадаргуугаас ойсон дулааны энерги агаарыг халаах ба халсан агаар тэлэн, нягт нь буурна. Уг нягт багатай, халуун агаар дээш шилжих ба тодорхой өндөрт хүйтэн, нягт ихтэй агаараар солигдоно. Уг процессийн үр дүнд агаарын урсгал үүсэх бөгөөд уг урсгал дулааны энергийн хувиарлалт, улмаар Дэлхийн уур амьсгал, цаг уурыг тодорхойлогч үндэс болно.
  2. Стратосфер: Тропосферийн гадна талаар, ойролцоогоор 50 км хүртэл өндөрт оршино. Стратосферийн доод хэсэгт озоны давхрага байрлана.
  3. Мезосфер: 50 км-ээс 80-85 км өндөрт байрлана.
  4. Термосфер: 80-85 км-ээс 640+ км-т.
  5. Ионосфер: Нарны туяаны нөлөөгөөр иончлогдсон байдаг тул ионосфери гэж нэрлэнэ.
  6. Экзосфер: 500-1000 км-ээс 10,000 кмт байрлана. Уг давхрагын гадна талд магнетосфер байрлана. Магнетосферид Дэлхийн соронзон орон ба Нарны шуурга харилцан үйлчлэлцэнэ..

Дээр дурьдсан агаар мандлын давхрагуудын хооронд тропопауз, стратопауз, мезопауз, термопауз, экзобазе зэрэг завсрын бүсүүд байна.

Гaзрын гадаргуу орчмын агаар мандлын дундаж температур 15 °C байдаг.

Бусад холбоотой сэдвүүд

Эшлэл

Гадаад холбоос

Tags:

АзотАмьдралАргонНарТемпературУсХийХэт ягаан туяаХүчилтөрөгчШөнөӨдөр

🔥 Trending searches on Wiki Монгол:

НүүдэлчинЖанлавын НаранцацралтҮлэг гүрвэлХөвсгөл нуурБаян-Өлгий аймагЦээрлэх ёсонОросХоньАнандын АмарНянХалх дээлТусгаар тогтнолХоол боловсруулалтБайгалийн гамшигУргамлын амьдралын хэлбэрАдольф ХитлерХүрэн баавгайАристотельБэгзийн ЯвуухуланНил мөрөнЁс зүйСэлэнгэ мөрөнГватемалЭдийн засгийн шинжлэх ухаанХүчилМонгол Улсын Зэвсэгт ХүчинАрхангай аймагМонгол Улсын сумдБогд хан уулЯргуй цэцэгОрчин үеийн Монголын түүхБодисЛиберализмБайгалийн хийХайсан хүлэг хаанМонгол орны уулсАр МонголМонголКазахстанХиагтын гэрээЗүчиТоннМуурХуланЦахиагийн ЭлбэгдоржБаримтГанУвс аймагТоргуудМанжууд хятадыг эзэлсэн ньДэлхийн хүн амЭрдэнэтЦайрМонгол Улсын ЕрөнхийлөгчКонсерватизмВольфганг Амадей МоцартНаполеонЭд (биологи)АзотМазаалайМэргидМонгол үхэрМонголын хөрөнгийн бирж дэх компаниудын жагсаалтБөөрӨөхний хүчлийн нийлэгжилтТом 4 толгойЭндотермик урвал4 сарын 22Ньютоны хуулиудМонгол Улсын Ерөнхий Сайдын жагсаалтУкраинТуркНуурЭм (хүйс)Ухнаагийн ХүрэлсүхЕвропын орнуудын жагсаалтМонголын Ардчилсан НамХалх🡆 More