Чихрийн шижин (Латин: diabetes mellitus, англи.
diabetes) нь хүний биеийн нойр булчирхай хангалттай хэмжээний инсулин боловсруулж чадахгүй, эсвэл боловсорсон инсулин нь бие эсүүдэд нөлөөлж чадахгүй болсон үед үүсдэг бодисын солилцооны бүлэг өвчин. Чихрийн шижингийн үед хүний цусан дахь сахарын хэмжээ өндөр болдог. Цусан дахь сахарын төвшин их байхын сонгодог шинж тэмдэгүүд нь, их шээх (полиури), их уух (полидипси) ба идэмхий (полифаги) болдог.
Өнөөдөр дэлхий дээр энэ өвчнөөр өвдсөн хүний тоо 347 саяд хүрээд байгаагаас Монголд 7000 нь байдаг гэсэн тоо баримт байдаг аж. Гэхдээ албан бус тоогоор манай улсад 60000-80000 өвчтөн байдаг гэж үзэж байна.
Ийм байдлаар цаашид үргэлжилбэл 2025 он гэхэд энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо 380 саяд хүрнэ гэсэн тооцоо байдаг. Манай орны хувьд 2005 оны судалгаагаар 8.2 хувийн тархалттай байна.
Энэ бүлгийн эхэнд дурдсаны дагуу сүүлийн үед хүмүүс маш их таргалж, ямарч дасгал хөдөлгөөн хийхгүй байгаагийн улмаас чихрийн шижинтэй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа билээ. Яаг үнэндээ сүүлийн үед 2-р төрлийн чихрийн шижинтэй хүүхдүүдийн тоо маш их нэмэгдэж байна. Мөн 2-р төрлийн чихрийн шижин нь үе удмаар дамжин илэрдэг бөгөөд хүмүүс удам судараа мэдэж байх нь чухал хэрэг. Гэхдээ чихрийн шижиний гол буруу нь нойр булчирхайнд байгаа бета эснүүдэд биш юм. Чихрийн шижин нь голдуу хүний биеийн зарим хэсэгт байршилж байдаг инсилун хүртэхүйгээс болж бий болдог, ялангуяа булчингийн эснүүдэд. Энэ тохиолдолд цусанд байгаа глюкоз эснүүдэд очихоо больж цусан дахь глюкозны хэмжээ ихсэдэг. Хэдийгээр нойр булчирхай нь үүнтэй тэмцэхийн тулд инсулин гаргадаг боловч хязгаарлалттай ажилдаг. Иймээс тухайн өвчиний үеэр хэдийгээр хангалттай инсилуны хэмжээ биенд байгаа боловч цусан дахь глюкозны хэмжээ хэт их байдаг. Ингээд аажмаар нойр булчирхай нь инсулин гаргахаа больж эхэлдэг. Ер нь бол 2-р төрлийн шижинтэй хүмүүсийн үе удам таргалахаас сэргийлж, өөх тос ихтэй мах бага идэж, байнга дасгал хийж байвал сайн. Мөн цусан дахь гомосистений түвшинг тогтвортой байлгахын тулд витамин Б-6, фолат болон витамин Б-12 хангалттай хэрэглэж байвал сайн. (Гомосистений талаар дэлгэрэнгүй мэлэхийг хүсвэл 10-р бүлгийг харна уу)
2-р төрлийн чихрийн шижиний 80 гаруй % нь таргалалттай холбоотой байдаг (Ялангуяа гэдэсний таргалалт). Гэхдээ цусан дахь чихрийн хэмжээний ихсэлт шууд таргалалтаас болдоггүй. Гэхдээ туранхай ч хүн 2-р төрлийн шижинтэй болдог. Таргалсанаар ердөө л инсулины эсрэг тэмцлийг биен дахь өөх тосны хэмжээ нэмсэн байна.
Таргалалттай холбоотой 2-р төрлийн чихрийн шижин нь турсанаар алга болдог, учир нь өөх тосоо хайлуулсанаар инсулины эсрэг тэмцдэг амьтны тосны эснүүд нь жижигэрч хүний биенд хэрэгтэй гормон гаргаж эхэлдэг. Энэ гормон нь глюкозны эсрэг инсулины үйл ажиллагаанд тус үзүүлдэг аж. Иймээс чихрийн шижинтэй хүмүүс турах л хэрэгтэй. Мөн амаар эм уух нь өвчинг намдаахад үр дүн үзүүлнэ. Жишээлбэл элэгний глюкоз боловсруулдаг үйл ажиллагааг багасагдаг эмнүүд байна.
1-р хэлбэрийн ЧШ-ийн эмчилгээ энэ үед идэвхитэй хөдөлгөөн, хоол эмчилгээ, сургалт инсулин эмчилгээг хавсран явуулна. хоол эмчилгээний ерөнхий зарчим:
хурдан шингэцтэй хоолийг хориглоно.(нүүрс ус агуулсан хүнснүүд жишээ нь элсэн чихэр зөгийн бал, чихэрлэг ундаа, бялуу, жигнэмэг) хоногийн илчлэгийг
Хурц хүндрэл гэдэг нь
Энэ 2 хүндрэлийн тухай ЧШӨ-тэй хүн болон ар гэрийнхэн заавал анзаарч мэдэж байх ёстой.
Архаг хүндрэлүүдэд
Судасны хүндрэлийн улмаас хөлөө тайруулах, зүрхний шигдээс болон зэрэг хүндрэлүүд үүсдэг.
Жил бүрийн 11 сарын 14-ний өдрийг 1991 оноос эхлэн дэлхий даяар чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр болгон зарласан.
Wiktionary: Чихрийн шижин – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
This article uses material from the Wikipedia Монгол article Чихрийн шижин, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.