Харилцаа

Харилцаа (Латин: communicatio „зурвас“) гэдгийг ерөнхий утгаар нь хүн болон амьтан ургамал хүрээлэн буй орчин, эд юмстай болон өөр хоорондоо холбоо тогтоох тэмүүлэх үйлийг хэлнэ.

Үгийн гарал зүйн талаасаа ямар нэг зүйлийг хамтран хийх, хуваалцах гэсэн утга агуулдаг.

Сэтгэл судлалын шинжлэх ухаанаар бол харилцааг зөвхөн хэн нэгэнд мэдээлэл хүргэх, дамжуулахүйл явцыг гэж үзсээр иржээ. Харилцаа нь зөвхөн мэдээлэл дамжуулах төдий биш харин бүлэг хамт олны амьдралын гүнд хүмүүс бие биетэйгээ харилцан үйлчлэх, үзэл бодол, итгэл үнэмшил, хандлагаа солилцохыг хэлэх юм. Өөрөөр хэлбэл, тогтсон хандлагыг төлөвшүүлэх, нийгэм түүхийн туршлагыг эзэмших үйл явцыг харилцаа гэнэ. Харилцааг хэл зүйн талаас, зан үйлиийн талаас, танин мэдэхүйн талаас, нийгмийн талаас гэх зэрэг олон чиглэл, олон өнцгөөр судалдаг.

Аман бус харилцаа

Аман бус харилцаа (Монгол хэл: аман бус, үгэн бус, үгсийн бус гэж буулгасан) нон-вербаль харилцаа

Аман бус харилцаа нь хэлний бус дүрслэл хэлбэрээр нэг төрлийн мэдээллийг дамжуулах үйл явцыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, Үгэн бус харилцааны тусламжтайгаар санаа бодлоо илэрхийлэх үед үйл хөдлөл, биеийн хэлэмж,дохио зангаа, нүүрний хувирал, нүдний харц зэргээр мэдээллийг дамжуулахыг хэлнэ.

Аман бус харилцаанд "бие, орон зай, цаг хугацаа" ордог.

  • Бие гэдэгт: бүхий л биеийн хэлэмж багтана.
  • Орон зай гэдэгт: хувийн орон зайнаас нийтийн орон зай хүртэлх зай багтана.
  • Цаг хугацаа гэдэгт: цаг төлөвлөх, хэрэглэх бүхий л хугацаа багтана.

Аман харилцаа

Аман харилцаа (Монгол хэл: аман, үгэн, үгсийн гэж буулгасан) вербаль харилцаа

Аман харилцаа гэдэг нь ярианы болон бичгийн хэлбэрээр илгээлт (агуулга) дамжуулах үйл явцыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, Хүний хэлийг тодорхойлсон тэмдэг, билэгдэл, дүрс, дүрэм, журмаар харилцдаг. Ярианы хэл болоод бичгийн хэлийг ашиглаж харилцдаг.

Аман харилцаанд "авиалбар зүй, утга зүй, найруулга зүй, учир зүй" ордог.

  • Авилбар зүй гэдэгт: нутгийн аялгаас эхлээд дуудлага, хэл ярианы онцлог зэрэг багтана.
  • Утга зүй гэдэгт: гаж этгээд үг хэллэг, хар ярианы хэл зэрэг багтана.
  • Найруулга зүй гэдэгт: ярианы хэв маяг, сэтгэл санааны байдал зэрэг багтана.
  • Учир зүй: логик, дэс дараалал зэрэг багтана.

Үүрэг

Харилцаа тэр дундаа хүн хоорондын, хүний нийгмийн харилцааны үүргийг дараах байдлаар задалж болно.

  • Холбох үүрэг
  • Төлөвшүүлэх үүрэг
  • Баталгаажуулах үүрэг
  • Гадагш илэрхийлэх үүрэг
  • Дотогшоо хандах үүрэг

Холбох үүрэг

Хүмүүсийг холбох үүрэг гүйцэтгэхдээ хүмүүсийн хамтын амьдрал, үйл ажиллагааны ямар ч үед тэднийг холбож, нэгтгэн зохион байгуулах нөхцлийг харилцаа нь бүрдүүлдэг.

Төлөвшүүлэх үүрэг

Хүнийг төлөвшүүлэх үүрэг гүйцэтгэдэг бөгөөд ялангуяа сэтгэцийг хөгжүүлэх чухал зүйл болно. Хүүхэд хөгжлийн эхэн үедээ хүмүүстэй харилцах явдал нэн чухал. Энэ үед нийгмийн идэвхийн анхны хэлбэр бий болж, хүүхэд өөрийн хөгжилд шаардлагатай мэдээллийг олж авдаг.

Баталгаажуулах үүрэг

Харилцаа нь бие хүнийг өөрийг нь оршиж буйг баталгаажуулах үүрэгтэй. Хүн бусад хүмүүстэй харилцаж байж өөрийгөө хэн болохыг танин мэдэж, үнэ цэнээ ойлгон, өөрийн байр суурь, оршин тогтнолоо батлан нотолж байдаг.

Гадагш илэрхийлэх үүрэг

Харилцаа нь хүмүүсийн өөр хоорондын хандлагыг илэрхийлэх үүрэгтэй. Хүнд хандах сэтгэл хөдлөлийн байдлыг таалагдах, үл таалагдах, сэтгэл татагдах, үл татагдах гэсэн нэр томъёогоор нэрлэдэг. Хүний сэтгэлийн хөдөлгөөн нь бусадтай холбоо тогтоох ганц хэлбэр биш хэдий ч хүмүүсийн ажил хэрэг, дүр үүргийн харилцаа холбоонд нөлөөлж буй ул мөрөө үлдээдэг.

Дотогшоо хандах үүрэг

Харилцаа нь дотоод хандлагын үүрэгтэй. Энэ бол хүн өөрөө өөртэйгөө харилцах сэтгэхүйн түгээмэл арга юм. Үүний ачаар хүн өөртөө зөвлөж, урам өгч, шүүмжилж, өөрийн мөн чанарыг танин мэддэг.

Түвшин

  • Өөрийн дотоод харилцаа
  • Бие хүн хоорондын харилцаа
  • Бүлэг байгууллагын харилцаа
  • Нийгмийн харилцаа
  • Олон нийтийн харилцаа
  • Даяаршлын харилцаа

А.Оюунгэрэл "Олон түмний харилцааны онол" номондоо нийгэм доторх харилцааг зургаа ангилсан Дэнис Маккуэлийн (Denis McQuail) загварыг оруулсан байдаг. Үүнд:

  • 6.Нийгмийн хэмжээний харилцааны түвшин (Society-wide)
  • 5.Байгууллагын харилцааны түвшин (Institutional/organizational)
  • 4.Бүлэг хоорондын буюу холбоодын харилцааны түвшин (Intergroup or association)
  • 3.Бүлэг доторхи харилцааны түвшин (Intragroup)
  • 2.Хоёр хүний хоорондын харилцааны түвшин (Dyad, couple)
  • 1.Хүний дотоод харилцааны түвшин (Processing information)

Хэлбэр

  • Нааштай харилцаа
  • Хүйтэн харилцаа
  • Огт харьцаагүй

Хэрэгжилт

  • Шууд харилцаа
  • Дам харилцаа
  • Шулуун харилцаа
  • Тойруу харилцаа

Төрөл ангилал

  • Бичгийн харилцаа
  • Бизнесийн харилцаа
  • Гэр бүлийн харилцаа
  • Өөрийн дотоод харилцаа гэх мэт.

Бичгийн харилцаа

Бичгийн харилцаа буюу бичгэн харилцаа

Янз бүрийн төрөл хэмжээ, бүрдэл, агуулгатай баримт бичгүүдийг төрөлжүүлэн ижилтгэж нэг загварт оруулах үйл ажиллагааг эрх зүйн талаас нь баталгаажуулж буй хэлбэр юм. Бичгийн харилцаанд албан бичгийн бүтэц, арга, хэл найруулга, өнгө аяс ямар байхаас ихээхэн зүйл хамаарна.

Бизнесийн харилцаа

Бизнесийн харилцаа нь ажил хэрэгч харилцаанд багтана. Бизнесийн харилцааны ажил хэргийн амжилт нь зөвхөн хувь хүний биш баг хамт олны харилцааны зүтгэл юм. Хүннү нар харийн орны элч төлөөлөгч угтах нарийн ёслолтой төдийгүй энэ ажлыг эрхэлсэн албан тушаалтан хүртэл байжээ.

Улс төрийн харилцаа

Улс төрийн харилцаа нь дипломат харилцаанд багтана. Улс төрийн харилца ань олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээгээр зохицуулагддаг. Улс төрийн харилцаа нь тухайн улс орны дотоод асуудал болоод хөрш улсууд, олон улсын хэмжээнд чухал нөлөөтэй байдаг.

Гэр бүлийн харилцаа

Гэр бүлийн харилцаа нь гэр бүлийн ойр дотно, найдвартай харилцаа зэрэг багтсан маш өргөн хүрээний ойлголт юм. Нийгмийн хамгийн жижиг бүлгийн нэгжид гэр бүл орох бөгөөд гэр бүлийн гишүүдийн хооронд явагдаж байгаа харилцаа юм. Гэр бүлийн харилцаанд орсон хүмүүс ч бас бие биедээ нөлөөлж, хоорондын хэлхээ холбоогоо батжуулж, цаашид тухайн хүрээнд тогтсон хэм хэмжээг үүсгэхийг эрмэлздэг. Гэр бүлийн гишүүд зан заншил, ёс суртахууны болоод өөрсдийн тогтоосон янз бүрийн журам тогтоодог.

Өөрийн дотоод харилцаа

Хувь хүн зөвхөн өөртөө чиглэсэн харилцаа юм. Тухайн хүн анхаарлаа хандуулж төвлөрүүлсэн зүйлээсээ мэдлэг олж аваад өөртөө үзэл бодлыг бий болгож, хувь хүнийхээ шинж чанарыг төлөвшүүлж улмаар зан байдлаа тогтоох харилцаа юм.

Tags:

Харилцаа Аман бус харилцааХарилцаа Аман харилцааХарилцаа ҮүрэгХарилцаа ТүвшинХарилцаа ХэлбэрХарилцаа ХэрэгжилтХарилцаа Төрөл ангилалХарилцаа Бичгийн харилцааХарилцаа Бизнесийн харилцааХарилцаа Улс төрийн харилцааХарилцаа Гэр бүлийн харилцааХарилцаа Өөрийн дотоод харилцааХарилцааАмьтанЛатин хэлУргамал

🔥 Trending searches on Wiki Монгол:

Үндэсний бөхУсны эрчим хүчБогд хааны Засгийн газарОй тогтоолтЭлектролит диссоциациТөгрөгАрван хоёр цагНейронМеханик хөдөлгөөнТэмбүүНацагийн ЖанцанноровВена (анатоми)Хамаг МонголХөлбөмбөгБөртэ үжинАлтан ОрдКирилл үсэгКулоны хуульБайгалийн нөөцКоминтернМонгол Улсын Үндсэн ХуульТивСтатус-квоНисэх онгоцМонгол ардын аман зохиолБиотехнологиМонгол овог аймгуудын жагсаалтБатмөнх Даян хаанСудалгааУлаанбаатарЛинзРомын эзэнт гүрэнДэлхийн агаар мандал2012 оны Улсын Их Хурлын сонгуульЦагийн бүсОлимпын наадамАмин хүчилХархорумХуульЕгипетМакро эдийн засагАвлигаБүдүүн гэдэсGoogleЭсКарл МарксСуурь машинЁс зүйТайваньХубилай хаанТранспирациБутанСонирхлын бүлэгБат хаанАтрын аянИх ЗасагМонгол Улсын Их СургуульШатарВолейболАвтомашинХүннү улсХүхрийн хүчилГрафик дизайнМонгол үндэстний хувцасДиализ эмчилгээТомас Альва ЭдисонХар ХиданТэмээЦагадайТив тивийн улс орнуудХиргисүүрБүгд Найрамдах Монгол Ард УлсЛигдэн хаанАжилгүйдэлБаянхонгор аймагУур амьсгал🡆 More