Энэтхэгийн далай нь Дэлхийн гурав дахь том далай бөгөөд дэлхийн усан гадаргуугийн 20%-ийг эзлэнэ.
Дэлхийн далайнууд |
---|
Уг далай нь хойд талаараа Ази, баруун талаараа Африк, зүүн талаараа Малайзын хойг, Австрали, урд талаараа Өмнөд мөсөн далайгаар (Антарктидаар) хүрээлэгдэнэ. Энэтхэгийн далай нь зүүн уртрагийн 20°-аар Атлантын далайгаас , зүүн уртрагийн 147°-аар Номхон далайгаас тус тус тусгаарлагдана. Хамгийн хойд цэг нь хойд өргөргийн 30° буюу Персийн булан юм. Энэтхэгийн далайн урт, өргөн нь ойролцоо бөгөөд 10,000 км өргөн, нийт талбай нь 73,556,000 км² (Улаан тэнгис, Персийн буланг оролцуулаад), усны нийт эзэлхүүн нь 292,131,000 км³ болно. Далайн дундаж гүн 3,890 м.
Энэтхэгийн далайд хэд хэдэн томоохон мөрөн - Замбези, Шат-Эль-Араб, Инд, Ганга, Брахмапутра, Иравади зэрэг цутгана. Уг далайд 2 том урсгал урсгал байна. Эхнийх буюу хойд урсгал нь цагийн зүүний дагуу, дараагийнх нь экваторийн өмнөд хэсэгт цагийн зүүний эсрэг чиглэлд урсана. Далайн гүний урсгал нь Атлантын далай, Улаан тэнгисээс ирэх урсгалаас хамаарна. Хойд өргөргийн 20° орчимд гадаргуугийн усны хэм 22 °C, түүнээс зүүн тийш 28 °C-аас давна. Өмнөд туйл руу ойртоход далайн усны гадаргуугийн хэм огцом буурна. Өмнөд өргөргийн 65° орчимд мөсөн уул тааралдана. Давсжилт нь 3,2 - 3,7% байх бөгөөд Арабын тэнгис, баруун өмнөд Австрали орчимд ус хамгийн өндөр давсжилттай байна.
Much of this text is based on public domain text by US Naval Oceanographer at: http://oceanographer.navy.mil/indian.html
This article uses material from the Wikipedia Монгол article Энэтхэгийн далай, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.