Бөөрний дутагдал нь бөөрний өвчин юм.
Хэвийн үед бөөр нь цуснаас бодисын солилцоонд хэрэггүй болсон хорт бодисууд болох азот, креатинин зэргийг цуснаас шүүж шээс болгон ялгаруулдаг. Үүнээс гадна бөөр нь гормонууд ялгаруулан цусны даралт, цусны төлжилт, яс хэлбэржилтийг зохицуулдаг. Гэтэл олон өвчин, шалтгааны улмаас энэхүү бөөрний үйл ажиллагаа алдагдаж хүн бөөрний дутагдалд ордог. Бөөр цуснаас хорт бодисуудыг шүүж шээс болгон ялгаруулах үйл нь алдагдаж, хүн шээсэндээ хордож эхэлдэг, улмаар энэ нь ком, үхэлд хүргэдэг байна. Үүний зэрэгцээ даралт зохицуулалт, давс эрдсийн солилцоо алдагдаж даралт ихсэх, цус багадах, ясны өөрчлөлтүүд хавсран хоёрдогч хүндрэлүүд болох цус харвах, зүрхний шигдээс, цус багадалт, яс хугарах, сийрэгжих зэргээр хүндрэх нь элбэг байдаг.
Бөөрний дутагдлын хурц болон архаг хэлбэр байдаг.
мөн байрлалаар - бөөрний өмнөх -бөөрний -бөөрний дараахи гэж бас үздэг
Бөөрний дутагдал үүсгэж буй шалтгаан болоод өвчний нөхцлүүдийг эрт үед нь оношлох, илрүүлэх, эмчлэх нь бөөрний дутагдлаас сэргийлэх нэгэн нөхцөл юм. Эрсдлийн хүчин зүйлс дотор нэлээн анхаарал татахуйц хүчин зүйлст чихрийн шижин, даралт ихсэх, судас хатуурах, бөөрний өөрийн нь өвчнүүд ордог. Мөн бөөрөнд гаж нөлөө үзүүлдэг эмийн бодисууд (өвчин намдаах эмийн бодисууд-аспирин, морфин; антибиотикууд-стрептомицин, гентамицин г.м) удаан хугацаагаар хэрэглэх нь өвчнийг сэдрэх, хүндрэхэд нөлөөлдөг. Хүнд металлын хордлого, хүнд гэмтэл, цус алдалт, хүнд мэс заслууд зэрэг нь мөн эрсдлийн хүчин зүйлст багтана.
Хэдийгээр эмчилгээ' нь эмчийн асуудал гэж үзэх нь байдаг ч эмчлүүлэгч, ар гэрийнхэн, хүмүүс бид зарим нэгэн ерөнхий ойлголт, зарчмыг мэдэх нь аль аль талдаа маш хэрэгтэй юм.
Хурц Бөөрний Дутагдалтай хүмүүс яаралтай эмнэлэгт хэвтэх ёстой. Эмчилгээ нь гол төлөв ХБД үүсгэж буй шалтгааны эсрэг, аль болох эрт эхлэх ёстой юм. Жишээ нь ямар нэгэн хорт бодисоос шалтгаалсан ХБД байвал яаралтай хордлого тайлах эмчилгээ, хордлогыг саармагжуулах, хорт бодисыг биеэс гаргах хэрэгтэй болдог. Их хэмжээний цус алдалтаас шалтгаалсан ХБД-ын үед цусны эзэлхүүнийг цус цусан бүтээгдхүүнээр нөхөх зэрэг нэн тэргүүнд авах арга хэмжээнүүд юм. Үүнтэй зэрэгцээд ХБД-ын эхний үед шээс хөөх эмчилгээ эхэлсэн байдаг. Маш хүнд тохиолдолд хиймэл бөөрний аппарат-Гемодиализ эсвэл хэвлийн диализ эмчилгээнд ордог. Бөөрний архаг дутагдлын үед эмчилгээний дараахи үндсэн зарчмууд байдаг.
Ийнхүү эмийн эмчилгээний үр дүн буурах нөгөө талаас өвчин даамжрах нь эмчилгээний дараагийн шат болох хиймэл бөөрний аппарат-Гемодиализ, хэвлийн диализ хэрэглэхэд хүргэж байна. Цаашилбал орчин үеийн шинэ ололт амжилт болох бөөр шилжүүлэн суулгах мэс заслаар өвчнийг төгс эмчилж байна.
Гемодиализ, хэвлийн диализ хэмээх 2 төрлийн диализ эмчилгээ бий.
This article uses material from the Wikipedia Монгол article Бөөрний дутагдал, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.