Персийн Булан

Персийн булан (Перс хэл: خلیج فارس) нь Иран, Ирак, Кувейт, Саудын Араб, Бахрейн, Катар, Арабын Нэгдсэн Эмират Улс, Оман зэрэг орнуудаар хүрээлэгдсэн, Энэтхэгийн далайн нэгэн булан юм.

Персийн Булан

Ерөнхий ойлголт

240 мянган км.кв. талбайг эзлэн орших бөгөөд дундаж гүн нь 50м орчим. Ормузын хоолойгоор Оманы булан (Арабын тэнгис)-тай холбогдоно. 20-р зууны эхэн үе хүртэл сувд олборлолт ихээр явагддаг байжээ. 20-р зууны эхний хагаст тус бүс нутагт газрын тосны баялаг ордууд олдож, сүүлийн хагасаас олборлож эхэлсэн бөгөөд тус буланд олон тооны газрын тосны цооног бий. Газрын тосны чухал орд газруудтай, мөн түүнийг тээвэрлэхэд чухал үүрэгтэй усан зам болохынхоо хувьд олон улсын улс төр, эдийн засгийн стратегийн бодлогын хүрээнд зөрчилдөөний талбар болох нь элбэг. Газрын тосны ордуудын улмаас үүдсэн дайн ч гарч байв.

Персийн буланд Иран-Иракийн хилийн дагуу урсах Шатт-ал-Араб мөрөн (Тигр мөрөн, Евфрат мөрнүүд нийлж үүсгэдэг мөрөн) л цутгана.

Нэрийн маргаан

1960-аад оноос Арабын орнууд тус буланг Арабын булан хэмээн нэрлэх ёстой гэх болсон.

Сүүлийн жилүүдэд АНУ-ын Үндэсний Газар Зүйн Нийгэмлэгээс хэвлүүлдэг дэлхийн газрын зурагт Персийн булан, Арабын булан хэмээх хоёр нэрийг зэрэгцүүлэн хэвлэх болсон бөгөөд энэ нь Иран улсын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч буй.

Иран улс нь тус булангийн албан ёсны нэр бол Персийн булан гэдгийг илтгэх зорилгоор нийслэл Тегеран ба Комын хооронд тавьсан хурдны замын 30км орчим хэсгийг Персийн булангийн хурдны зам хэмээн нэрлэсэн байна.

Цахим холбоос

Персийн Булан  Commons: Персийн булан – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Персийн Булан 
Wiktionary
Wiktionary: Персийн булан – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Tags:

Арабын Нэгдсэн Эмират УлсБахрейнБулан (газар зүй)ИракИранКатарКувейтОманПерс хэлСаудын АрабЭнэтхэгийн далай

🔥 Trending searches on Wiki Монгол:

ЗүчиC++Ховордсон зүйлФотосинтезЕсөн эрүүКонсерватизмГелиЧин улсМанжууд хятадыг эзэлсэн ньЕвропын ХолбооАзотын хүчилЭмгэн хумсҮелэх системАлтан ОрдКанадБүдүүн гэдэсШоргоолжЦэрэг Онолтын Улиастайн бослогоЮань улсын хаадШатарТамгагүй төрЦусны сийвэнДэлхийн агаар мандалКарл МарксМонголын музейн жагсаалтЭндотермик урвалБромНүүрсустөрөгчМонгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарьЧингис хааны сургаалКүнзЭнзимГалилео ГалилейЭзлэхүүнЦахилгаан үүсгүүрБямбасүрэнгийн ШаравСэнгийн ЭрдэнэҮндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөрКатоликБогд хааны ордон музейБНМАУ-аас ЗХУ-д үзүүлсэн тусламжГовь-Алтай аймагДартсАрдчилалМексикЗарим амьтны насны нэрсСалхины эрчим хүчСоёлБохир усВаско да ГамаНарСагсан бөмбөгТод бичигНаполеонНеонМэдээллийн технологиХүчдэлХархорумын мөнгөн модЗудДарьгангаМэдээллийн системБаруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослогоМонгол түүхэн бичиг үсгүүдХүйсийн баримжааНэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улсуудИндонезЗасгийн газрын төсөвТөрРомын эзэнт гүрэнБаруунтанКилограммМонголын Иргэний Агаарын ТээвэрЕсүхэй баатарМөнгө (химийн элемент)Цусны улаан эс4 сарын 25Хумхаа🡆 More