Сэнгийн Эрдэнэ

Сэнгийн Эрдэнэ (Хэнтий аймгийн Биндэр суманд 1929 оны 12 сарын 7-нд төрсөн- 2000 онд нас барсан)-Монголын Төрийн шагналт, Ардын уран зохиолч.

Тэрээр хүүрнэл зохиолын нэрт төлөөлөгч, сэтгэл зүйн өгүүллэгийн гарамгай мастер хэмээн алдаршсан зохиолч бөгөөд хүний амьдралын мөн чанарыг уран бүтээлдээ нэн чадамгай задлан шинжиж, уран үгээр дүр бүтээхдээ нээлт хийж чадсан уран бүтээлч юм.

Сэнгийн Эрдэнэ
Сэнгийн Эрдэнэ

Төрсөн: 1929 он
Хэнтий аймгийн Биндэр сум
Өнгөрсөн: 2000
Ажил үйл 3охиолч
Улс орон Монгол Улс
Боловсрол Дээд
Төрөл Өгүүллэг, Тууж, Роман, Үргэлжилсэн үг
Шагнал Төрийн шагнал 1965, МЗЭ-ийн шагнал 1976, Ардын Уран Зохиолч 1994

Намтар

1949 онд Офицерын сургууль, 1955 онд Монгол Улсын Их Сургууль төгсчээ.

"Амьдралын тойрог", "Баян бүрд", "Занабазар", "Малын хөлийн тоос", "Наран тогоруу", "Хойт насандаа учирна" зэрэг бүтээл хэвлүүлжээ. 1965 онд Монгол Улсын төрийн шагнал, 1976 онд МЗЭ-ийн шагнал, 1994 онд Ардын Уран Зохиолч цол хүртжээ.

1955 оноос Хий судлалын эмнэлэгт их эмч, Эрүүл мэнд сэтгүүлийн эрхлэгч, 1961-1979 онд МЗЭ-ийн төв хэвлэл "Цог" сэтгүүл, "Утга зохиол, урлаг" сонины эрхлэгч, МЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, үргэлжилсэн үгийн зохиолын зөвлөлийн эрхлэгчээр ажиллаж байсан. Монголын шинэ үеийн утга зохиолын богино өгүүллэгийн мастер. Орчин үеийн Монголын утга зохиолын хэл бүрэлдэхэд нөлөөлсөн зохиолчийн нэг, уран нийтлэлч.

"Амьдралын тойрог", "Баян бүрд", "Занабазар", "Малын хөлийн тоос", "Наран тогоруу", "Хойт насандаа учирна" зэрэг бүтээл хэвлүүлжээ. 1965 онд Монгол Улсын төрийн шагнал, 1976 онд МЗЭ-ийн шагнал, 1994 онд Ардын Уран Зохиолч цол хүртжээ.

С. Эрдэнэ 2000 онд нас нөгчжээ.

Гэр бүл

Хүү нь улс төрч Э. Бат-Үүл.

Бүтээл

Цахим холбоос

Tags:

Сэнгийн Эрдэнэ НамтарСэнгийн Эрдэнэ Гэр бүлСэнгийн Эрдэнэ БүтээлСэнгийн Эрдэнэ Цахим холбоосСэнгийн Эрдэнэ12 сарын 71929Биндэр сумМонгол УлсХэнтий

🔥 Trending searches on Wiki Монгол:

SARS-CoV-2Есүхэй баатарGoogleЭволюциХомерТивМальдивХүний нөөцУмард СолонгосИх БританиШарын шашин1990 оны Монголын ардчилсан хувьсгалХөвсгөл нуурХодоодЖүгдэрдэмидийн ГүррагчааЗүйлЭлбэг нигүүлсэгч хаанУур амьсгалСтандарт урьдчилан сэргийлэх арга хэмжээМихаил КалашниковДэлхийн улсуудын дотоодын нийт бүтээгдэхүүний жагсаалт (нэрлэсэн үнэ)Дамдины СүхбаатарДөрвөн Ойрадын холбооАмарбаясгалант хийдХүчилВикингчүүдМасштабМейозАрдчилалШуурхай санах ойМаркетингТанин мэдэхүйн онолКристиано РональдоНисэх онгоцХуульЭртний Грек1913 онГазрын зурагСоронзЧулуун зэвсгийн үеМонголбанкСүхбаатарын талбайДөрвөлжин бичигПифагорын теоремМонгол үндэстний хувцасДээлМонголын буддизмМатериализмУлс орнуудын газар нутгийн хэмжээЭдийн засагЛувсанжамбын МөрдоржЦөмийн зэвсэгМонгол хэлДауны синдромТахьЛхамжавын Ган-ЭрдэнэФотосинтезЦаг хугацааХоол боловсруулалтДэлхийн агаар мандалИсламЦагаан зээрНүүр хуудасБулган аймагКүнзХрист итгэлДархан-Уул аймагДундад Иргэн УлсТарвагаКиданчуудУйгур улсМесопотамиПэлжидийн ГэндэнМэдээллийн системИонӨгэдэй хаанМуюнГели🡆 More