Өмнөд Судан

Өмнөд Судан Улс (Англи: South Sudan, албан ёсоор Англи: Republic of South Sudan (RoSS); Монгол: 'Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс') нь Африк тивд орших улс юм.

Tус улс нь 2010 оны долоодугаар сарын 9-нд Суданаас тусгаар тогтносон юм. Үүний өмнө Өмнөд Судан Улс нь 1972 оноос 1983 он хүртэл мөн 2005 оноос 2011 оныг хүртэл Судан улсын өөртөө засах муж байлаа. Өмнөд Судан Улс нь умард талаараа Судантай, зүүн талаараа Этиоптой, зүүн өмнөд талаараа Кенитэй, өмнө талаараа Угандатай, баруун урд талаараа Ардчилсан Конго Улстай, баруун талаараа Төв Африкийн Бүгд Найрамдах Улстай хиллэдэг. 2013 оноос 2018 оныг хүртэлх иргэний дайнаас шалтгаалан тус улсыг дампуурсан улс хэмээн үздэг. Нэг хүнд ногдох нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний нийлбэр нь 2017 онд 228 Америк доллар байсан ба үүгээрээ дэлхийн улсуудын хамгийн сүүлд жагсдаг.

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс
Republic of South Sudan (Англи)
Өмнөд Судан улсын далбаа
Төрийн далбаа
Өмнөд Судан улсын Сүлд
Сүлд
Уриа: 
"Justice, Liberty, Prosperity"
"Шударга ёс, Эрх чөлөө, Чинээлэг амьдрал"
Төрийн дуулал: 
"South Sudan Oyee!"
"Өмнөд Судан уухай!"
Өмнөд Судан
Нийслэл
ба томоохон хот
Жуба
04°51′N 31°36′E / 4.850°N 31.600°E / 4.850; 31.600
Албан ёсны хэлАнгли хэл
Хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний хэл
  • Динка
  • Нуэр
  • Бари
  • Мурле
  • Луо (Аньюак, Ачоли, Шиллук, Пари, Жур-Луо, бусад)
  • Мади
  • Отухо
  • Занде
болон 60 гаруй бусад хэл
Ярианы хэл
  • Динка
  • Бари
  • Жуба Араб
  • Нуэр
  • Занде
  • Жур (Луо)
  • Мурле
  • Шиллук
  • Канури
  • бусад
Шашин
(2023)
  • 60.5% Христ
  • 32.9% Уламжлалт итгэл
  • 6.2% Ислам
  • 0.4% Бусад / Шашингүй
Ард түмний нэршилӨмнөд Суданчууд‎
Төр засагХолбооны шилжилтийн ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс
• Ерөнхийлөгч
Сальва Кийр Маярдит
• 1-р дэд ерөнхийлөгч
Риек Мачар
• Парламентын дарга
Жемма Нуну Кумба
• Ерөнхий шүүгч
Чан Рик Мадут
Хууль тогтоох байгууллагаҮндэсний Шилжилтийн Хууль Тогтоох Байгууллага
• Дээд танхим
Мужын Зөвлөл
• Доод танхим
Үндэсний Шилжилтийн Хууль Тогтоох Ассамблей
Тусгаар тогтнол 
• Автономи
7 сарын 9, 2005
• Тунхаглаж, хүлээн зөвшөөрөгдсөн
7 сарын 9, 2011
Газар нутаг
• Нийт
644329 км2 (41)
Хүн ам
• 2023 тооцоо
12,118,379 (80)
• Нягтаршил
13.33/км2 (214)
ДНБ (ХАЧТ)2022 тооцоо
• Нийт
$13.6 тэрбум (157)
• Нэг хүнд ноогдох
$934 (191)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$4.7 тэрбум (164)
• Нэг хүнд ноогдох
$326 (194)
ОТББИ (2016)  44.1
дундаж
ХХИ (2023) 0.379
бага · 191
Мөнгөний нэгжӨмнөд Суданы фунт (SSP)
Цагийн бүсUTC+2 (Төв Африкийн Цаг)
Огнооны форматөө/сс/жжжж
Жолооны талбаруун
Утасны томьёо+211
ISO 3166 кодSS
Домэйн нэр.ssa
  1. 2019 онд бүртгэгдэж хэрэглэгдэх болсон.

Газар зүй

Улсын нутаг дэвсгэрийн хойд хэсгээр халуун орны ойт хээрийн бүс болон хуурай ойн бүс зонхилох бол өмнөд хэсэгт халуун орны чийглэг ой зонхилно. Хамгийн өндөр уул нь Иматонгийн нурууны Киньети уул (3187 м) юм. Цагаан Нил мөрөн тус бүс нутгаар урсан өнгөрөх ба улирлын онцлогоос хамааран Суддыг үүсгэх ба энэ нь дэлхийн хамгийн том намгархаг газруудын нэг болдог. Нил мөрний хажуугийн цутгал Бахр эл-Араб гол нь улсын Судантай хиллэх баруун хойд хилийг ерөнхийд нь бүрдүүлнэ. Гэвч хилийн тогтоосон тэмдэглэгээ байхгүй учраас Абьей мужаас гадна хил орчмын бэлчээрийн газар нутаг болон ашигт малтмал бүхий орд газрууд аль улсад харьяалагдах нь тодорхойгүй байгаа бөгөөд үүний жишээнд Кафиа Кинги анклавыг нэрлэж болно.

Тэмдэглэл

Цахим холбоос

Өмнөд Судан  Commons: Өмнөд Судан – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Өмнөд Судан 
Wiktionary
Wiktionary: Өмнөд Судан – Энэ үгийг тайлбар толиос харна уу
Өмнөд Судан  Wikivoyage: Өмнөд Судан – Аяллын хөтөч

Эшлэл

Tags:

Өмнөд Судан Газар зүйӨмнөд Судан ТэмдэглэлӨмнөд Судан Цахим холбоосӨмнөд Судан ЭшлэлӨмнөд СуданАмерик долларАнгли хэлАфрикБүгд Найрамдах Ардчилсан Конго УлсДотоодын нийт бүтээгдэхүүнИргэний дайнКениСуданТөв Африкийн Бүгд Найрамдах УлсУгандаЭтиоп

🔥 Trending searches on Wiki Монгол:

ХархорумГенийн инженерчлэлСэргэн мандалтын үеЦагаадайн УлсЛувсаннамсрайн Оюун-ЭрдэнэАнхны тооМонгол орны Дархан цаазат газар нутаг1945 оны Монголын тусгаар тогтнолын бүх нийтийн санал асуулгаАвтомашинГэсэрДоржсүрэнгийн СумъяаИранБат хаанДотоодын нийт бүтээгдэхүүнХумхааЭнэтхэгийн философиГималайҮнэт зүйлШинжлэх ухаанИспаниЦагаан хэрэмАвстриАмерикЖамбын БатмөнхМалгайЭлэгПунсалмаагийн ОчирбатЦусны сийвэнТулуйМонголын хотын жагсаалтМинжиддоржийн ХанддоржБондСтратегийн ордуудУур амьсгал13-р зуунАрсланСуэцийн сувагАвлигаГүн ухаанНидерландДезоксирибонуклейн хүчилХовордсон зүйлАх дүү РайтПарламентын засаглалын системСүбэдэй баатарДундад зууны монгол аймгуудГэрэл зурагУлаан бурханИнд мөрөнХөвсгөл нуурЧингисийн чулууны бичигМеханик хөдөлгөөнТэнгэрийн ванМонгол зурагМандухай сэцэн хатанЭдийн засгийн шинжлэх ухаанИзраилЭнергиАлтайн УрианхайХүнцэлДартсХүнМонголчууд Алтан улсыг дайлсан ньНомГазар зүйн солбицлын системБаянхонгор аймагХятадАж үйлдвэрийн хувьсгалӨмнөд Солонгосын хотын жагсаалтАлун ГуаХимийн холбооНейронХэрлэн голУсан мандалАдольф ХитлерГараг🡆 More