Люксембург (люк.
Groussherzogtum Lëtzebuerg [ˈgʀəʊsˌhɛχtsoːktuːm ˈlətsəbuəɕ], Франц: Grand-Duché de Luxembourg [ɡʁɑ̃ dyʃe də lyksɑ̃buʁ], Герман: Großherzogtum Luxemburg [ˈɡʁoːsˌhɛʁt͡soːktuːm ˈlʊksm̩ˌbʊʁk), албан ёсоор Люксембургийн Их Гүнт Улс нь далайд гарцгүй Баруун Европын улс юм. Нийслэл Люксембург хотод Европын Холбооны дээд байгууллагуудын хоёр нь байдаг. Бельги, Нидерландтай хамтдаа Бенилюкс гэж нэрлэгддэг. Өмнө талаараа Франц, баруун болон хойд талаараа Бельги, зүүн талаараа Герман улстай хиллэдэг.
Люксембургийн Их Гүнт Улс | |
---|---|
Төрийн дуулал: "Ons Heemecht" ("Манай эх орон") Хааны дуулал: "De Wilhelmus"a | |
Нийслэл ба томоохон хот | Люксембург 49°48′52″N 06°07′54″E / 49.81444°N 6.13167°E 06°07′54″E / 49.81444°N 6.13167°E |
Албан ёсны хэл | Үндэсний хэл: Люксембург хэл Засаг захиргааны хэл: Люксембург хэл Франц хэл Герман хэл |
Үндэс угсаа (2023) |
|
Шашин (2018) |
|
Ард түмний нэршил |
|
Төр засаг | Нэгдмэл парламентын үндсэн хуульт хаант засаг |
• Их Херцог | Анри |
• Ерөнхий Сайд | Ксавье Бетел |
• Ерөнхий сайдын орлогч |
|
Хууль тогтоох байгууллага | Төлөөлөгчдийн танхим |
Тусгаар тогтнол | |
• Францын эзэнт гүрнээс ба Люксембургийн Их Херцогт Улс болон дэвшив | 3 сарын 15, 1815 |
• Нидерландын Холбоо дахь тусгаар тогтнол (Лондоны гэрээ) | 4 сарын 19, 1839 |
• Тусгаар тогтнолыг дахин хүлээн зөвшөөрөв Лондоны гэрээ | 5 сарын 11, 1867 |
• Нидерландын хаант улстай хувийн холбоогоо дуусгав | 11 сарын 23, 1890 |
• Дэлхийн 1-р дайны үеийн Германы эзлэн түрэмгийлэл | 8 сарын 1, 1914 |
• Их Германы Эзэнт Гүрнээс чөлөөлөгдөв | 1944/1945 |
• НҮБ-д элсэв | 10 сарын 24, 1945 |
• ЕЭЗН-ийг байгуулав | 1 сарын 1, 1958 |
Газар нутаг | |
• Нийт | 2,586.4 км2 (168) |
• Усны эзлэх талбай (%) | 0.23 (2015) |
Хүн ам | |
• 2023 тооцоо | 660,809 (168) |
• 2021 тооллого | 643,941 |
• Нягтаршил | 255/км2 (58) |
ДНБ (ХАЧТ) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $90.532 тэрбум (98) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $140,694 (1) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $86.898 тэрбум (71) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $135,046 (3) |
ОТББИ (2019) | 32.3 дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.930 маш өндөр · 17 |
Мөнгөний нэгж | Евро (€) (EUR) |
Цагийн бүс | UTC+1 (ТЕЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+2 (ТЕЗЦ) |
Огнооны формат | өө.сс.жжжж |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +352 |
ISO 3166 код | LU |
Домэйн нэр | .lub |
|
2,586.4 км.квадрат газар нутагтай, Европын хамгийн жижиг улсуудын нэг юм. 2019 онд 626,108 хүн амтай байсан Европын хамгийн бага хүн амтай улсуудын нэг боловч хамгийн өндөр хүн амын өсөлттэй улс юм. Люксембургийн хүн амын бараг тэн хагасыг гадаадууд эзэлдэг. Люксембург нь өндөр хөгжилтэй, эдийн засаг нь хөгжсөн улс, нэг хүнд ногдох ДНБ нь дэлхийн хамгийн өндөрт тооцогддог юм.
Люксембург нь Европын Холбоо, Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага, НҮБ, НАТО, Бенилюкс гэх мэт олон улсын байгууллагуудын үүсгэн байгуулагчын нэг юм. Люксембург хотод Европын Холбооны хэдэн байгууллага агентлагууд оршдог. Люксембург нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд 2013, 2014 онуудад байсан. 2020 оны байдлаар Люксембург улсын иргэд визгүй 187 улсад зорчих эрхтэй.
963 онд Арденны угсааны гүн Зигефройд (Sigefroid) одоогийн нийслэл байгаа газарт цайз бариулсан байна. Тухайн үед уг цайзыг "lucilinburhuc" буюу бяцхан цайз гэж нэрлэж байснаас тус улсын нэр гаралтай. 1060 оны үед Арденны угсаанаас салбарласан Люксембургийнханд гүнгийн хэргэм хүртээгдсэн байна. Ариун Ромын Эзэнт Гүрэн, Бохемийн хаан Карл IV нь Люксембургийн гэр бүлийн хүн байв. Гэвч Люксембургийн удмынхан Карл IV-ийн ачийн үед удам тасарч, эзэмшил газар нь 1461 онд Бургундийн гүнлигт нэгтгэгдсэн байна. Хожим Хабсбургийнхны эзэмшилд очиж, Нидерландын хамтаар Испани, Австрийн захиргаанд орж байв.
Францын хувьсгалын үед Францын мэдэлд орсны дараа 1815 оны Венийн хэлэлцээрээр Германы Холбооны Улсын бүрэлдэхүүнд, Нидерландын хааныг төрийн тэргүүнээ болгосон Люксембургийн Их Херцогт Улс болон зохион байгуулагджээ. 1830 оны Бельгийн тусгаар тогтнолын хувьсгалын үеэр Бельгичүүдтэй хамтран тэмцэж, Бельги улс тусгаар тогтноход бүрэлдэхүүнд нь орж байгаад 1839 оны Лондоны хэлэлцээрээр баруун хэсэг нь (одоогийн Люксембург муж) Бельги, үлдсэн хэсэг нь Нидерландын Вант улсын харьяанд орсон байна. 1867 онд Пруссийн Хант Улс ба Францын хооронд жийргэвч бүс болгохын тулд олон улсын гэрээ ёсоор төвийг сахисан орон хэмээн зарлагджээ. 1890 онд хуучин Нассаугийн гүн Адольф Люксембургийн их ванд өргөмжлөгдөж, Нидерландын хаан Люксембургийн удирдагч байхаа больж, жинхэнэ ёсоор тусгаар тогтносон байна.
Дэлхийн нэгдүгээр дайн болон дэлхийн хоёрдугаар дайны үеэр Германд эзлэгдэж байсан. 1948 онд Бенилюксийн 3 улс хоорондоо гаалийн татваргүй байхаар тогтсон. 1949 онд Умард Атлантын Цэргийн Эвсэлд элсч, төвийг сахисан орон гэсэн статусаасаа татгалзжээ. 1957 онд Европын холбоог байгуулалцсан бөгөөд 1999 оноос Еврог мөнгөн тэмдэгтээ болгосон юм.
Үндсэн хуульт хаант засаглалтай. Төрийн тэргүүн нь удам залгамжлах их херцог. Их херцог нь засгийн газартай хамтдаа төрийн эрхийг баридаг. Люксембург 1868 оны 10-р сарын 17-нд үндсэн хуулиа баталсан. Их херцог нь парламентыг тараах эрхтэй бөгөөд 3 сарын дотор шинэ сонгууль болох ёстой байдаг.
Парламент нь 1 танхим, 60 гишүүнтэй бөгөөд бүх ард түмний шууд сонгуулиар 5 жилийн хугацаатай сонгогддог. Мөн парламентад зөвлөх үүрэгтэй, 21 гишүүн бүхий Төрийн хэргийн танхим гэж байх бөгөөд ерөнхий сайдын санал болгосноор их ван гишүүдийг нь томилдог.
Засаг захиргааны хувьд 3 дүүрэгт хуваагддаг.
3 дүүрэг нь 12 кантон, тэдгээр нь 126 коммунд хуваагдана.
This article uses material from the Wikipedia Монгол article Люксембург, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.