Эритрей (Англи: Eritrea, Этиоп: ኤርትራ ʾErtrā, Араб: إرتريا Iritriya), албан ёсоор Эритрей Улс нь Африк тивийн Сомалийн хойгт орших улс юм.
Баруун талаараа Судан, өмнө талаараа Этиоп, зүүн өмнө талаараа Жибути улсуудтай газраар хиллэдэг тус улс нь зүүн болон зүүн хойд хэсгээрээ Улаан тэнгисээр Саудын Араб Йемен улсуудаас тусгаарлагдана. Дахлак ольтриг, түүнчлэн Ханиш арлуудын хэд хэдэн арал нь Эритрей улсад харьяалагддаг. 118000 орчим км² газар нутагтай тус улсын хүн ам нь 5 сая гаруй. Нийслэл хот нь Асмара болно.
Эритрей Улс ሃገረ ኤርትራ (Тигриня) | |
---|---|
Төрийн дуулал: ኤርትራ ኤርትራ ኤርትራ (Тигриня) "Эритрей, Эритрей, Эритрей" | |
Нийслэл ба томоохон хот | Асмара 15°20′N 38°55′E / 15.333°N 38.917°E |
Албан ёсны хэл | Байхгүй |
Хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний хэл |
|
Ажлын хэл | |
Угсаатны бүлгүүд (2021) |
|
Шашин | Эритрей дэх шашин шүтлэг |
Ард түмний нэршил |
|
Төр засаг | Нэгдмэл нэг-намын ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс (тоталитар дарангуйлал) |
• Ерөнхийлөгч | Исайас Афеверки |
Хууль тогтоох байгууллага | Үндэсний Ассамблей |
Тусгаар тогтнол (Этиопоос) | |
• Эритрейн тусгаар тогтнолын дайн | 9 сарын 1, 1961 |
• Де-факто | 5 сарын 24, 1991 |
• Де-юре | 5 сарын 24, 1993 |
Газар нутаг | |
• Нийт | 117,600 км2 (97) |
• Усны эзлэх талбай (%) | 14.1% |
Хүн ам | |
• 2020 тооцоо | 3.6-6.7 сая |
ДНБ (ХАЧТ) | 2011 тооцоо |
• Нийт | $6.88 тэрбум |
• Нэг хүнд ноогдох | $1,910 |
ДНБ (нэрлэсэн) | 2011 тооцоо |
• Нийт | $2.25 тэрбум |
• Нэг хүнд ноогдох | $626 |
ХХИ (2019) | ▲ 0.459 бага · 180 |
Мөнгөний нэгж | Накфа (ERN) |
Цагийн бүс | UTC+3 (ДАЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+3 (-) |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +291 |
Домэйн нэр | .er |
Өдгөө Эритрей гэж нэрлэгдэх болсон, Улаан тэнгисийн зүүн өмнөд хэсгийн эрэг хавийн 1000 км гаруй урттай нутаг эртнээс нааш колоничлогчид, булаан эзлэгчдийн анхаарлын төвд байв. Одоогийн Йемений нутгаас ирсэн Өмнөд Арабчууд, Османы Туркүүд, Гоагийн Португалууд, Египетчүүд, Британичууд, тэгээд 19-р зуунд Италичууд тус нутгийг эрхшээлдээ байлгаж байв. Мөн баруун, өмнөд талаасаа ч нутгийн овог аймгуудын довтолгоонд өртдөг байлаа. Гэхдээ өнөөдрийн Эритрейд хамгийн их нөлөө үзүүлсэн нь Италичууд юм. Суэцийн суваг 1869 онд нээгдсэнээр Европын хүчирхэг улсууд Улаан тэнгисийн усан замд ноёрхлоо тогтоох өрсөлдөөний явцад Итали улс Эритрейг гартаа оруулжээ. 1890 оны 1 сарын 1-нд Эритрей албан ёсоор Италийн колони болсон байна. Улмаар 1936 онд Этиоп болон Италийн Сомалиландын хамтаар Италийн Зүүн Африк (Africa Orientale Italiana) мужийг бүрдүүлэх болов. Британийн зэвсэгт хүчин 1941 онд Италичуудыг үлдэн хөөж, орон нутгийн засаг захиргаанд хяналтаа тогтоосон байна. Британичууд НҮБ-ын мандатын дор 1951 он хүртэл Эритрейг хянасан бөгөөд Эритрейн оршин суугчдын хүсэл эрмэлзлийг үл харгалзан, АНУ-ын шахалтаар 1950 оны 10 сард Эритрей болон Этиопын нэгдсэн улсыг НҮБ-ын 390(A) тогтоолоор байгуулжээ.
Улаан тэнгисийн эрэгт оршдог стратегийн чухал байршил болон байгалийн баялгийн нь улмаас Этиоптой нэгтгэсэн бөгөөд 1962 онд Этиопын 14 дэх муж нь болжээ. 1959 оноос Эритрейн сургуулиудад Этиопын албан ёсны хэл Амхар хэлийг заах болсон. 1960-аад оны эхнээс Эритрейчүүд тусгаар тогтнолынхоо төлөө зохион байгуулалттайгаар тэмцэж эхэлсэн нь 30 жил үргэлжилсэн дайны эхлэл болсон бөгөөд 1991 онд уг дайн дуусчээ. НҮБ-ын хяналтан дор бүх нийтийн санал асуулга явуулахад Эритрейчүүд тусгаар тогтнолын төлөө санал өгснөөр 1993 онд Эритрей улс албан ёсоор тусгаар тогтножээ.
Эритрей улс нь нэг намын системтэй. 1997 онд батлагдсан үндсэн хууль ёсоор тус улс нь нэг танхимт парламентын ардчилал бүхий ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах улс болохоор заагдсан байгаа ч одоогоор шилжилтийн захиргаа засгийн эрхийг барьж байгаа юм. Шилжилтийн засгийн газрын мэдэгдэж буйгаар энэ нь 1998 оны 5 сард эхэлсэн, Этиоптой хиллэх хилийн маргаантай холбоотой ажээ.
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
This article uses material from the Wikipedia Монгол article Эритрей, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.