Сонгодог Эдийн Засгийн Ухаан

Сонгодог эдийн засгийн ухаан нь эдийн засгийн ухааны анхны хэлбэр юм.

Үндэслэгчид нь Шотландын эдийн засагч философич Адам Смит (1723-1790), Английн эдийн засагч Давид Рикардо (1772-1823) нар юм. Тэдний бий болгосон онол нь эдийн засгийн суурь ухааны үндэс суурь болж өгсөн учраас сонгодог онолчид хэмээн нэрэлдэг ажээ.

Адам Смит нь "Хөдөлмөрийн хуваарийн нөхцөлд хүмүүс зөвхөн хувийн ашиг хожоо хайж аж ахуйн харилцаанд ордог. Хүн болгоны ийм үйл ажиллагаа нь эцсийн дүндээ нийгмийн баялагийг бүтээж арвижуулдаг" хэмээн тайлбарлаж байв.

Хүмүүсийн ашиг хонжоо олох гэсэн аж ахуйн үйл ажиллагаа нь тэднээс үл шалтгаалах бодит хуулиар зохицуулагдаж байдаг ба тэрээр үүнийгээ Үл үзэгдэгч гар-ын зохицуулалт гэж нэрлэжээ.Үүн дээрээ үндэслэн эдийн засгийг аль болох чөлөөтэй байлгах,зах зээлийн чөлөөт өрсөлдөөн, чөлөөт үнийн механизмд ямар нэгэн хязгаарлалтыг засаг,төрийн зүгээс хийхгүй байх ёстой гээд хэрвээ ингэж чадвал эдийн засгийг жам ёсных нь журманд оруулж,үр өгөөжтэй болгоно гэдгийг анхааруулж байв.

Смитийн эдгээр үзэл баримтлал,үндсэн санаанууд нь Ард түмний баялгийн мөн чанар ба шалтгааны тухай судалгаа (1776) гэдэг алдарт бүтээлд нь тусгагдан үлджээ.Тэрээр арилжааны өртөг, хэрэгцээний өртөг гэдгийг анх удаа тодорхойлж, энэ үндсэн дээр бодит буюу жинхэнэ үнэ, зах зээлийн үнийн тухай санааг дэвшүүлсэн байна. Адам Смитийн үзэл санааг шууд залгамжлан гарч ирсэн хүн бол Давид Рикардо байв. Тэрээр Смитийн өртгийн хөдөлмөрийн онолыг хатуу баримтлан туйлын өртөг гэсэн ойлголтыг бий болгосон, мөн гадаад худалдааг гүнзгийрүүлэн судалж харьцангуй давуу талын онолоо боловсруулжээ.

Tags:

🔥 Trending searches on Wiki Монгол:

Улаанбаатарын ерөнхий боловсролын сургуулийн жагсаалтСингапурХар тугалгаЧацарганаБиохимиМонгол Ардын НамДоголон ТөмөрБаян-Өлгий аймагНатурал тооЦэндийн ДамдинсүрэнЭм (хүйс)Шударга ёсБаавгайМаршаллын төлөвлөгөөАюушридар хаанАдольф ХитлерЧинагийн ГалсанХүчиллэг борооСоциализмӨмнөд АмерикУлаан цутгаланЦус багадалтЯдууралАгаарын фронтПунцагийн ЦагаанДожоогийн ЦэдэвДашдоржийн НацагдоржУушгиМөнх хаанЕсүс ХристБөртэ үжинОлимпын наадамҮндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөрМонгол орны гол мөрдРене ДекартУлаан буудайДундговь аймагОйрх ДорнодУстөрөгчБаруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослогоАвстриНил мөрөнУхнаагийн ХүрэлсүхХалх журам XYIII зууны үеийн монголын хууль цаазТивОптик хүчДалайУсан мандалСалхины эрчим хүчСоронзон оронНоён уулын булшСоронзСур харвааОй тогтоолтУзбекистанБор гөрөөсХөвсгөл нуурПрокси серверАзотын хүчилМуурБий биелгээАзиХөдөлгөөн (физик)Туйлын туулай1945 оны Монголын тусгаар тогтнолын бүх нийтийн санал асуулгаАзарганы ноцолдоон (уран зураг)Газар зүйн солбицлын системЛодонгийн ДандарХаруул зангиХалхын голын дайнМонгол-Хятадын хилЛитиМонголын намын жагсаалтЦардуулФотосинтезМанжуудАвлига🡆 More