Замби

Бүгд Найрамдах Замби Улс (Англи: Republic of Zambia) нь Өмнөд Африкт орших далайд гарцгүй улс юм.

Хойд талаараа Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, зүүн хойд талаараа Танзани, зүүн талаараа Малави, өмнө талаараа Мозамбик, Зимбабве, Ботсвана, Намиби, баруун талаараа Ангол улсуудтай хиллэнэ. Нийслэл нь тус улсын зүүн өмнөд хэсэгт байх Лусака хот. Хүн амын ихэнх нь нийслэл Лусака болон нутгийн баруун хойд хэсэгт орших Коппербелт хотын орчимд төвлөрнө.

Бүгд Найрамдах Замби Улс
Republic of Zambia (Англи)
Замби улсын далбаа
Төрийн далбаа
Замби улсын Сүлд
Сүлд
Уриа: 
"One Zambia, One Nation"
"Нэг Замби, Нэг Үндэстэн"
Төрийн дуулал: "Stand and Sing of Zambia, Proud and Free"
"Босцгооё, бахархал, эрх чөлөө, Замбигаа дуулцгаая"
Location of Замби
Нийслэл
ба томоохон хот
Лусака
15°25′S 28°17′E / 15.417°S 28.283°E / -15.417; 28.283
Албан ёсны хэлАнгли хэл
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл
Жагсаалт
  • 28.5% Бемба хэл
  • 18.3% Нянжа хэл
  • 11.4% Тонга хэл
  • 10.6% Тумбука хэл
  • 5.5% Лози хэл
  • 3.0% Нсенга хэл
  • 1.9% Лунда хэл
  • 1.9% Каонде хэл
  • 1.8% Лала хэл
  • 1.8% Ламба хэл
  • 1.7% Англи хэл
  • 1.5% Лувале хэл
  • 1.3% Мамбве хэл
  • 1.2% Ленже хэл
  • 1.2% Мванга хэл
  • 1.0% Биса хэл
  • 0.9% Уши хэл
  • 0.7% Ила хэл
  • 0.7% Мбунда хэл
  • 0.7% Нгони хэл
  • 0.7% Сенга хэл
  • 0.6% Лунгу хэл
  • 0.5% Тока-лея хэл
  • 4.7% Бусад
Угсаатны бүлгүүд
(2010)
Жагсаалт
  • 19.0% Бемба
  • 13.6% Тонга
  • 7.5% Тумбука
  • 6.0% Чева
  • 5.7% Лози
  • 5.3% Нсенга
  • 3.0% Нгони
  • 3.1% Лала
  • 3.9% Каонде
  • 2.8% Намванга
  • 2.6% Лунда (умард)
  • 2.5% Мамбье
  • 2.2% Лувале
  • 2.4% Ламба
  • 1.9% Уши
  • 1.6% Биса
  • 1.6% Ленье
  • 1.2% Мбунда
  • 0.9% Лунда
  • 0.9% Сенга
  • 0.8% Ила
  • 0.8% Лунгу
  • 0.7% Табва
  • 0.7% Соли
  • 0.7% Кунда
  • 0.6% Нгумбо
  • 0.5% Чишинга
  • 0.5% Чокве
  • 0.5% Нкоя
  • 5.4% Бусад
  • 1.2% Тодорхоолойгүй
Шашин
Христ (албан ёсны)
Ард түмний нэршилЗамбичууд‎
Төр засагНэгдмэл ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс
Хакаинде Хичилема
• Дэд Ерөнхийлөгч
Мутале Налуманго
Хууль тогтоох байгууллагаҮндэсний Ассамблей
Тусгаар тогтнол 
• Баруун Хойд Родези
6 сарын 27, 1890
• Зүүн Хойд Родези
1 сарын 29, 1900
• Хойд Родезийн нэгдэл
8 сарын 17, 1911
• Родези ба Ньясаландын холбоо
8 сарын 1, 1953
• Бүгд Найрамдах Замби Улс
10 сарын 24, 1964
• Одоогийн үндсэн хууль
1 сарын 5, 2016
Газар нутаг
• Нийт
752,617 км2 (38)
• Усны эзлэх талбай (%)
1
Хүн ам
• 2023 тооцоо
20,216,029 (63)
• Нягтаршил
17.2/км2 (191)
ДНБ (ХАЧТ)2019 тооцоо
• Нийт
$75.857 тэрбум
• Нэг хүнд ноогдох
$4,148
ДНБ (нэрлэсэн)2019 тооцоо
• Нийт
$23.946 тэрбум
• Нэг хүнд ноогдох
$1,307
ОТББИ (2015)57.1
өндөр
ХХИ (2019) 0.584
дундаж · 146
Мөнгөний нэгжЗамби квача (ZMW)
Цагийн бүсUTC+2 (ТАЦ)
Огнооны форматөө/сс/жжжж
Жолооны талзүүн
Утасны томьёо+260
Домэйн нэр.zm


Замбийн нутагт хэдэн мянган жилийн өмнөөс ан агнуур, түүврийн аж ахуй эрхэлдэг хүмүүс болон нүүдэлчин аймгууд оршин сууж иржээ. Европын аялагчид 18-р зууны эхээр Замбид нэвтрэн, 19-р зууны сүүл гэхэд Хойд Родези гэдэг нэрээр Их Британийн колоничлолд орсон байна. 1964 оны 10 сарын 24-нд тусгаар тогтнолоо олж авахдаа Замбези голын нэрнээс санаа авч Замби хэмээн улсаа нэрлэжээ. Шинэ тулгар бий болсон Замби улс Кеннет Каунда ерөнхийлөгчтэй, нэг намаар удирдуулсан улс болов. Каунда Замбийн улс төрийг олон намын сонгууль явагдсан 1991 он хүртэл удирдан явуулсан юм.

Замби
Замбийн мужууд

Замбийн эдийн засаг зэс олборлолтоос ихээхэн хамааралтай байж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд тус улсын засгийн газар эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгүүлж буй. 1970-аад онд Замбид ядуурал газар авч, 2000 он гэхэд тус улсын гадаад өр $6 тэрбумд хүрээд байв. Өдгөө нэг хүнд ногдох дундаж орлого нь $800 бөгөөд хүн амын 51% нь өдөрт 1 америк доллараас бага орлогоор амь зууж байна.

Эшлэл

Tags:

Англи хэлАнголБотсванаБүгд Найрамдах Ардчилсан Конго УлсДалайд гарцгүй улсЗимбабвеЛусакаМалавиМозамбикНамибиТанзаниУлсӨмнөд Африк

🔥 Trending searches on Wiki Монгол:

ТранспирациХүчДотоодын нийт бүтээгдэхүүнЖавзандамба хутагтНьютон (нэгж)Билл ГэйтсДобу мэргэнМузейАзотЕсөн эрдэнэУргамлын амьдралын хэлбэрЧулуун зэвсгийн үеМэргидЦагаан дарь эхГалМазаалайАмазон мөрөнИргэний нийгэмЛувсандоржийн ӨлзийтөгсАрдчилалСанжаасүрэнгийн ОюунМонголЧимэдрэгзэнгийн СанжаадамбаМанжууд хятадыг эзэлсэн ньДотоод шаталтын хөдөлгүүрХөнгөн атлетикДэлхийУстөрөгчЧихрийн шижинМонгол орны гол мөрдБогд хааны ордон музейХүдэрЕсүхэй баатарO.ZАльберт ЭйнштейнТөв аймагХорьдол Сарьдагийн нурууХүний биеОдБүгд Найрамдах Монгол Ард УлсБурхан багшийн их дүйчэн өдөрМөнгөн тэмдэгтийн жагсаалтБайгалийн гамшигГалогенЕвропБөхөнЗуун жилийн дайнСалхины эрчим хүчМутацЗасгийн газрын төсөвКүнзНумын ордГүюг хаанДэлхийн хоёрдугаар дайнНойр булчирхайЭлэгМонгол Улсын Зэвсэгт ХүчинМонгол улсын аймаг, нийслэлУушгиВэб сайтДалайГовь-Алтай аймагМонгол морьНум (Зэвсэг)Британийн эзэнт гүрэнГэрЦээрлэх ёсонМонголын эзэнт гүрний дараах Монгол УлсАюушридар хаанСоциализмМонголын хамтлагуудЛигдэн хаанЦагийн бүсТөвөдБарон Унгерн фон ШтернбергМейозБямбасүрэнгийн Шарав🡆 More