Азербайжан

Азербайжан (ᠠᠽᠸᠷᠪᠠᠶᠢᠵᠠᠨ; азе.

Azərbaycan), албан ёсоор Бүгд Найрамдах Азербайжан Улс (азе. Azərbaycan Respublikası) нь Зүүн Европ болон Баруун Азийн хилдээр оршдог Кавказын нуруунд орших улс юм. Уг нь Өрнөд Азийнх буюу Дорнод Европынх гэж бас хэлж болно. Азербайжан, өөртөө засах Нахчыван гэх салангид газартай. Энэ хоёрыг Арменийн нутаг зааглаж байдаг. Азербайжан улс нь Армени (566 км), Гүрж (322 км), ОХУ (Дагестанаар, 284 км), Иран (432 км) дөрвөн улстай, Нахчыван нь Иран, Армени, үл ялиг зайгаар (9 км) Турктай тус тус хил залгана. Азербайжан Каспийн тэнгис 703 км урт эргээр хүрээлүүлдэг.

Бүгд Найрамдах Азербайжан Улс
Azərbaycan Respublikası (Азербайжан)
Азербайжан улсын далбаа
Төрийн далбаа
Азербайжан улсын Сүлд
Сүлд
Төрийн дуулал: Azərbaycan marşı
"Азербайжаны марш"
Азербайжан
Азербайжан
Азербайжаны байршил (ногооноор)
Нийслэл
ба томоохон хот
Баку
40°23′43″N 49°52′56″E / 40.39528°N 49.88222°E / 40.39528; 49.88222
Албан ёсны хэлАзербайжан хэл
Цөөнхийн хэлБүтэн жагсаалт
Угсаатны бүлгүүд
(2009)
Шашин
(2021)
  • 96.2% Ислам
  • ~55-85% Шийт Ислам
  • ~15-45% Суннит Ислам
  • 2.4% Христ
  • 1.3% - 52% Шашингүй
  • 0.1% Бусад
Ард түмний нэршил
  • Азербайжанчууд
Төр засагНэгдмэл хагас-ерөнхийлагчийн бүгд найрамдах улс
• Ерөнхийлөгч
Ильхам Алиев
• Дэд Ерөнхийлөгч
Мехрибан Алиева
• Ерөнхий Сайд
Али Асадов
• Үндэсний Хурлын дарга
Сахиба Гафарова
Хууль тогтоох байгууллагаҮндэсний Хурал
Түүх
• Ардчилсан Бүгд Найрамдах Улс
5 сарын 28, 1918
• Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Улс
4 сарын 28, 1920
• Тусгаар тогтнол
  • 8 сарын 30, 1991 (тунхаглал)
  • 10 сарын 18, 1991 (тусгаар тогтнол)
  • 12 сарын 25, 1991 (бүрэн)
• Үндсэн Хуулиа баталсан
11 сарын 12, 1995
Газар нутаг
• Нийт
86,600 км2 (112)
• Усны эзлэх талбай (%)
1.6
Хүн ам
• 2022 тооцоо
10,353,296 (90)
• Нягтаршил
117/км2 (99)
ДНБ (ХАЧТ)2023 тооцоо
• Нийт
$189.8 тэрбум (79)
• Нэг хүнд ноогдох
$18,310 (87)
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
• Нийт
$71.2 тэрбум (82)
• Нэг хүнд ноогдох
$6,872 (88)
ОТББИ (2008)  33.7
дундаж
ХХИ (2021) 0.745
өндөр · 91
Мөнгөний нэгжМанат (₼) (AZN)
Цагийн бүсUTC+4 (AZT)
Огнооны форматөө.сс.жжжж (МЭ)
Жолооны талбаруун
Утасны томьёо+994
Домэйн нэр.az

Улсын нийслэл нь Баку хот, төрийн хэл нь азербайжан хэл. Азербайжан олон үндэстэнтэй олон шашин шүтлэгтэй орон юм. Хүн амын дийлэнх нь исламын шашны шийт урсгалыг даган шүтдэг байна. Ерөнхийлөгчийн засаглалтай нэгдсэн захиргаатай улс юм. 2003 оноос Ерөнхийлөгчөөр Ильхам Алиев ажиллаж байна.

Азербайжанд Кавказын уулархаг газар, Каспийн тэнгисийн нам дор газар, энэ хоёрын дундах тэгш тал газар гэсэн гурван янзын бүтэцтэй. Оростой хиллэх зурваснаа байх Их Кавказын нурууны Базардүзү уул (4,466 м) хамгийн өндөр, эсрэгээр Каспийн тэнгисийн эрэгт (-28 м) хамгийн нам цэг байдаг байна.

Бүхэлдээ 86,600 км² (дэлхийд 113-р том) нутагтай Азербайжанд 2011 онд 9.1 сая (дэлхийд 89-р олон) хүн аж төрөн сууж байна. Энэ нь нэгж км²-т 105.8 хүн (дэлхийд 103-р шигүү) оногдож байна гэсэн үг. 2009 оны байдлаар хүн амын олонх 91.6%-ийг азербайжан үндэстэн бүрдүүлж байна. Тэд түрэг салбарын огуз бүлгийн хэл яриатай болохоор турк, туркментэй арай ойр болдог.

Түүх

Эртний үе

Азербайжанд НТӨ 10-р мянганы үеийн хадны сүг зураг олдсон байна. Эртний суурьшилтай холбоотой дурсгал Азых агуйгаас олдсон.

НТӨ 9-р зуунаас эхлэн скиф, мид зэрэг иран угсаатан нутагласан ба 550 онд Ахемены улсын мэдэлд орж, зороастрын шашин нэвтэрсэн.

Ираны улс

НТ 252 оноос эхлэн 9-р зуун хүртэл оршсон Кавказын Албани нь ираны Сасаны улсын хараат болсон бөгөөд Урнаяр вангийн хаанчилсан 4-р зуунд христийн шашинд оржээ. 7-р зуунд Кавказын Албани нь Сасаны улсын нэгэн адил ислам шашинд орсон байна. Арабын Умаяны халифт улс нь Сасан болон Византыг Өвөр Кавказаас ухруулж, Кавказын Албаниг хараат улс болгожээ.

Ираны түрэг

Азербайжан 
15-р зуун. Ширван шахын ордон.

11-р зуунд тус нутаг аажмаар дундад Азиас ирсэн огуз түргийн нутаг болсон ба түүнээс Селжүк улс үүссэн.

Эрт үед амьдарч асан улсууд хуучин азери буюу иран төрлийн, армени болон бусад кавказын хэлээр ярьж байсан бол одоо түрэг төрлийн хэл буюу азербайжан хэлтний улс болсон.

11-12-р зуунд Селжүк улсын харьяанд нутгийн ван буюу Ильдегиз ургийн "атабег" (эцэг ноён) тус нутгийг удирдаж байсан. Эхлээд Нахчыванд, дараа нь Табризын ордонд суужээ. Тус нутагт Низами Ганжави, Хагани зэрэг перс яруу найрагч нар амьдарч бүтээл туурвиж байв. 13-р зуунд монгол Хүлэгүгийн улсын харьяанд орж, дараа нь Төмөрийн улсын хараат болж нутгийн Ширван шахууд цэрэг засаж хараатын хувиар Зүчийн улсын Тохтамыштай байлдсан дайнд оролцож байв.

Төмөрийн улс задарсны дараа 15-р зуунд Каракоюнлу, Аккоюнлу гэсэн байлдаант түрэг улсуудад хамаарав. Түүнээс орон нутгийн ноёд эзэн мэдэж байв. 1501 онд Ираны Сафавын улс Ширван шахуудыг эрхэндээ оруулж, өмнө нь суннит байсныг исламын нөгөө урсгал буюу шийт шашинд түлхүү оруулжээ. 1538 онд Сафавын I Тамасп хаан ширван шахуудын эрхийг халж Ширван хэмээх муж болгожээ. 1578-1590 онд суннитуудыг өмөөрсөн Осман-Сафавын дайн болж 1578-1590 оны богино хугацаанд суннит Осман ялсан боловч шийт Сафавын I Аббас (1588–1629 онд хаанчилсан) эргүүлэн эзэлжээ. 1722-1723 онд орос-персийн дайны үед оросуудад түр эзлэгдсэн боловч 19-р зуун хүртэл ерөнхийдөө Иран улсын мэдэлд байлаа.

Оросын түрэг

Сафавын улсын Надер шах (1736–1747 онд хаанчилсан) нас барснаар олон тооны хант улсууд үүсэв. Түүнээс нааш Иранд төвлөсөн Занд, түрэг угсаатны Иран дахь Кажар улсын хараанд орсон. 18-р зууны төгсгөлөөс хаант Орос нь Осман, Ирантай тэрсэж энэ нутаг руу өнгөлзөж эхэлсэн. 1804-1813 оны орос-персийн дайнд Орос ялж Гулистаны гэрээгээр Ар Кавказыг бүхэлд нь, мөн Өвөр Кавказын зарим хэсгийг авчээ. 1829 онд Орос Азербайжаны нөгөө хагас болон Арменийг Кажарын улсаас мөн л салган авчээ. Ингэснээр азербайжан үндэстний зарим нь Оросын харьяанд (одоогийн тусгаар Азербайжан), зарим нь Ираны умард нутагт амьдарч хоёр хуваагджээ.

Зөвлөлт Азербайжан

Азербайжан 
1942 он. Бакугаас фронт руу
газрын тос тээж байв

Оросын эзэнт гүрэн мөхсөний дараа түр хугацааны Бүгд Найрамдах Ардчилсан Транскавказын Холбооны Улс байгуулагджээ. 1918 оны 3-р сарын 30-аас 4-р сарын 2-ны хооронд Баку мужид Мартын хэрэг гэх армени-азербайжанчууд хоорондын мөргөлдөөн гарч байв. 5-р сард Азербайжан тусгаар тогтнолоо зарласан ба ислам дахинд анхны парламентын, мөн эмэгтэйчүүдийг тэгш эрхийг тунхагласан төр засаг байв.

1920 онд Зөвлөлт Холбоот Улс Бакуг довтолсон ба Владимир Лениний удирдсан Зөвлөлт Орос улс нь "Бакугийн газрын тосгүйгээр оршиж чадахгүй" гэжээ. Азербайжан 23 сарын турш тусгаар тогтносны эцэст 1920 оны 4-р сарын 28-нд Зөвлөлт Азербайжан үүсэн байгуулагдав. Карсын гэрээгээр Нахчыван Зөвлөлт Азербайжаны бүрэлдэхүүнд оржээ.

Дэлхийн 2-р дайны үед Азербайжан Зөвлөлтийн фронтод нийлүүлэх газрын тосны гол эх үүсвэр байсан. Германы цэргийн Эдельвейс ажиллагаа нь Зөвлөлтийн шатахууны эх үүсвэр Бакуг чиглэсэн байсан. Дайнд Азербайжаны хүн амын 1/5 буюу 681000 цэрэг оролцсоноос 250000 нь амь үрэгджээ.

Өнөөгийн Азербайжан

1986 оны Михаил Горбачёвын өөрчлөн байгуулалт эхэлснээр жагсаал цуглаан эхэлж 1990 онд "Зөвлөлт" гэсэн үгийг улсын нэрээс хасаж 1991 оны 10-р сарын 18-нд тусгаар тогтнолыг зарласан нь 1991 оны 12-р сарын 25-нд Зөвлөлт Холбоот Улс задарснаар албан ёсоор байгуулагджээ. Уулын Карабахын 1-р дайнд Оросоор дэмжүүлсэн Арменид харьцангуй ялагдаж зарим нутгаа эзлүүлэв. Тусгаар тогтносны дараа оросууд, арменичууд Азербайжаныг орхин нүүжээ. 1993 онд цэргийн эргэлтийн дараагаар хуучин цагийн Зөвлөлтийн үеийн удирдагч Гейдар Алиев төрийн эрхэнд гарч 1998 онд дахин сонгогдсон. Газрын тосны шинэ ордууд нээгдэж, 2003 онд Ильхам Алиев ерөнхийлөгч болсноос хойш 2018 онд дөрөв дахиа улиран сонгоджээ. Сүүлийн сонгуулиар сонгогчдын 2020 онд Уулын Карабахын 2-р дайнаар Арменитай дахин байлдаж Азербайжан ялж эзлэгдсэн газрыг буцаан авсан төдийгүй Арцахын зарим газрыг эзлэн авсан.

Улс төр

Төр засаг

Азербайжан 
Ильхам Алиев ерөнхийлөгч

Азербайжаны шинэ Үндсэн хууль 1995 оны 11-р сарын 12-нд батлагдсан. Үндсэн хууль ёсоор гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх зэрэг төрийн эрх мэдэл гурван салбартай. Төрийн байгууламжийн хувьд нэгдмэл, ерөнхийлөгчийн эрх мэдэл давамгайлсан бүгд найрамдах засагтай.

Хууль тогтоох дээд байгууллага нь нэг танхимт Улсын хурал (Милли мажлис) байна. Улсын хурлын 125 гишүүн нь 5 жил тутамд сонгогддог. Парламент нь Засгийн газрыг бүрдүүлэх үүрэггүй ба хууль ёсоор Сайд нарын танхимыг баталдаг. Шинэ Азербайжан нам парламентын бараг бүх суудлыг эзэлсээр байгаа.

Өмнөх ерөнхийлөгчийн хүү Ильхам Алиев 2003 оноос хойш төрийн тэргүүн бөгөөд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч юм. Ерөнхийлөгчийг 7 жил тутам шууд сонгуулиар сонгож байгаа юм. Засгийн газар нь ерөнхий сайд болон бусад сайдаас бүрдэнэ. Орон нутгийн удирдлагыг Засгийн газраас томилогддог.

Шүүх байгууллага нь Үндсэн хуулийн цэц, Дээд сүүх, Эдийн засгийн шүүх зэргээс бүрддэг. Ерөнхийлөгч эдгээр шүүхийн шүүгчдийг томилдог байна.

Ерөнхийлөгчийн дэргэдэх "Аюулгүйн зөвлөл" 1997 онд үүссэн. Улс төрийн эрх чөлөө хумигдмал байгаа. Ерөнхийлөгчийг шүүмжилсэн сэтгүүлчид баригдаж хоригдсон нь нэлээн бий.

Орон нутаг

Нэгдмэл Азербайжан улсын нутаг дэвсгэр үндсэн 66 аймагууд (rayon, «район»), эдгээр дүүргээс гадна 12 хот (şəhər) болон Нахчыван орон гээд нэр бүхий 79 нутгаас бүрдэнэ. Цаашилбал аймгууд 2698 суурин газар (bələdiyyə), хотууд дотроо дүүрэг (şəhər rayon) болж хуваагддаг.

Үндсэн газар нутгийг эдийн засгийн 10 бүст хуваасан байдаг.

Азербайжан 
Азербайжаны аймаг, хот, өөртөө засах орныг ялгасан газрын зураг. Ногоон өнгөөр Уулын Карабахын эзэлсэн газрыг тэмдэглэв.

Тавин есөн район
1. Абшерон
2. Агжабеди
3. Агдам
4. Агдаш
5. Акстафа
6. Агсу
8. Астара
10. Балакен
11. Барде
12. Бейлеган
13. Билесувар
14. Жабраил
15. Жалилабад     
16. Дашкесан
17. Шабран
18. Физули
19. Кадебай
21. Геранбой

22. Геокчай
23. Хажигабул
24. Имишли
25. Исмаиллы
26. Кельбажар
27. Кюрдамир
28. Лачин
29. Ленкеран
31. Лерик
32. Масаллы
35. Нефтечала     
36. Огуз
37. Габала
38. Кахи
39. Казах
40. Гобустан
41. Куба
42. Кубатлы

43. Кусары
44. Саатлы
45. Сабирабад     
46. Шеки
48. Сальяны
49. Шемаха
50. Шамкир
51. Самух
52. Сиазань
56. Тертер
57. Товуз
58. Ужар
59. Хачмаз
61. Ханлар
62. Хызы
63. Хожалы
64. Хожавед
65. Ярдымлы

66. Евлах
68. Зангелан
69. Закаталы
70. Зердаб
Арван хот
9. Баку
7. Ширван
20. Гянжа
30. Ленкеран
33. Мингечевир
34. Нафталан
47. Шеки
53. Сумгаит
55. Шуша
60. Ханкенди
67. Евлах
Өөртөө засах нэг орон
70. Нахчыван

Азербайжан 
2017 он. Азербайжан-Туркийн
ерөнхийлөгч нарын уулзалт

Гадаад харилцаа

Азербайжан дэлхийн 182 оронтой дипломат харилцаа тогтоож, олон улсын 38 байгуулагад гишүүнээр элссэн. Турк улстай онцгой сайн харилцаатай. Тус улсын гадаад бодлого нь нутаг дэвсгэрийн бүрэн байдлыг сэргээн хадгалах, Уулын Карабахт эзлэгдсэн газрыг авах, Европ-Атлантын интеграцилалд нэгдэх, олон улсын энхийг сахих үйл ажиллагаанд оролцох, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, бүс нутгийн харилцаа болон батлан хамгаалах чадварыг дээшлүүлэх, ардчиллыг бэхжүүлэх, боловсрол соёл, шашин угсаатны эв нэгдлийг хангах, эдийн засаг нийгмийн дэвшил, цагаачлал, эрчим хүч, зам тээврийн аюулгүй байдлыг хангах зэрэгт төвлөрч байна.

Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд идэвхийлж Косово, Афганистан, Иракт цэргээ илгээж байв. НАТО-гийн түнш орон юм. Европын Холбоонд элсэх өргөдөл өгсөн байна.

Цэрэг зэвсэг

2021 оны байдлаар Азербайжан улсын зэвсэгт хүчин 126 мянган хүнтэй. Бэлтгэл цэргийн хүчин нь 330 мянга, цэргийн насны үүрэгтний тоо 3 сая байна. Хуурай замын цэрэг, нисэх хүчин, усан цэрэг гэж гурван салбартай. Дотоодын цэрэг, хилийн цэрэгтэй. Хүндэт харуул болон тусгай цэргийн хүчнүүдтэй байдаг.

Улсын батлан хамгаалах төсөв нь 2020 онд 2.2 тэрбум ам.доллартай тэнцэж байсан нь ДНБ-ийн 5% болно.

Тусгаар тогтносноос хойш мэргэжлийн, бэлтгэгдсэн, хөдөлгөөнт байдлаар чиглэн хөгжүүлсэн ба одоо 220 танк, 595 хуягт техник, 270 артиллерийн харвах хэрэгсэл, 106 нисэх онгоц, 35 нисдэг тэрэгтэй. Global Firepower олон улсын байгууллагын 2017 оны мэдээгээр цэргийн хүчин чадлаар 127 орноос 59-р байранд бичигдсэн нь Өвөр Кавказын орнуудаас хамгийн сайн үзүүлэлт юм.

Газар зүй

Азербайжан 
Физик газар зүйн зураг
Азербайжан 
Губа аймгийн уулын ам
Азербайжан 
Кура гол

Азербайжан улс 647,500 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, Сомалигаас том буюу дэлхийн 43-р том орон болно.

Байрлал

Хойд өргөргийн 38°—41°, зүүн уртрагийн 44°—50° дотор байрладаг. Хойноос урагш 400 км, зүүнээс баруунш 500 км сунасан газар нутагтай.

Тэмдэглэл


Лавлах холбоос

This article uses material from the Wikipedia Монгол article Азербайжан, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.

Tags:

Азербайжан ТүүхАзербайжан Улс төрАзербайжан Газар зүйАзербайжан ТэмдэглэлАзербайжан Лавлах холбоосАзербайжанАзербайжан хэлАрмениБаруун АзиГүржДагестанИранКавказын нурууКаспийн тэнгисНахчыванОросын Холбооны УлсТуркӨрнөд Ази

🔥 Trending searches on Wiki Монгол:

Натрийн гидроксидНаадамКазахстанРомын эзэнт гүрэнЭлектролит диссоциациДорнод аймагГригорийн тоололЦусны сийвэнЦусДулдуйтын ДанзанравжааФосфорИхэр (орд)Хөвсгөл нуурМонголын үндэсний түүхийн музейХөдөлгүүрАмьсгалах процессЕсөн эрүүХүхрийн хүчилТрансформаторЭмчСэргэн мандалтын үеӨндрийн харайлтУургийн бүтэцЮмжаагийн ЦэдэнбалТан улсМонголын намын жагсаалтТаван замын байлдаанМонгол овог аймгуудын жагсаалтСүхбаатарын талбайМалайзЗүүн Өмнөд АзиЦагаадайн УлсКомпьютерХайлах температурМонгол хэлРибонуклейн хүчилВладимир Ильич ЛенинЮань УлсХодоодЗаанЗахчинНогоон дарь эхScratchШашинСансарБархасбадьФторТахьБорооАрд АюушМонголын энхтайванХүхэрБурхан Халдун уулЦоохор ирвэсДархан (хот)Газар зүйн их нээлтЭйфелийн цамхагХүний эрхСоёмбо тэмдэгКалиГалилео Галилей1945 оны Монголын тусгаар тогтнолын бүх нийтийн санал асуулгаБуддын шашинГэрэл зурагМуурМольДэлхийАнхдугаар 5 жилийн төлөвлөгөөМонгол бичигМонгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалХэрэйдНарны аймагМанлайбаатар ДамдинсүрэнХалхын голын дайнАлгоритмБадамлянхуа цэцэгНейронЭртний Грекийн философиИслам🡆 More