Маршаллын Арлууд

Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улс (Англи: Marshall Islands) нь Номхон далайд орших арал улс.

Микронезийн Холбооны Улсын зүүн талд, Кирибати улсын хойд талд оршино.

Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улс
Aolepān Aorōkin Ṃajeḷ (Маршалл)
Маршаллын арлууд улсын далбаа
Далбаа
Маршаллын арлууд улсын Сүлд
Сүлд
Уриа: "Jepilpilin ke ejukaan"
"Хамтын хүчин чармайлтаар амжилтад хүрнэ"
Төрийн дуулал: "Forever Marshall Islands"
Маршаллын арлууд үүрд мөнх
Location of Маршаллын арлууд
Нийслэл
ба томоохон хот
Мажуро дахь Делап-Улига-Жаррит
7°7′N 171°4′E / 7.117°N 171.067°E / 7.117; 171.067
Албан ёсны хэл
Угсаатны бүлгүүд
(2006)
  • 92.1% Маршаллчууд
  • 5.9% Холимог Маршаллчууд
  • 2% Бусад
Шашин
(2020)
  • 97.5% Христ
  • —87.0% Протестантизм
  • —8.4% Католик
  • —2.1% Бусад урсгал
  • 1.5% Шашингүй
  • 1.0% Бусад
Ард түмний нэршилМаршаллчууд
Төр засагНэгдмэл гүйцэтгэх ерөнхийлөгчийн засаглалтай парламентын бүгд найрамдах улс
• Ерөнхийлөгч
Дэвид Кабуа
• Парламентын дарга
Кеннет Кеди
Хууль тогтоох байгууллагаНитижела
Тусгаар тогтнол 
(АНУ-аас)
• Өөрийн засгийн газар
5 сарын 1, 1979 он
• Чөлөөт холбооны гэрээ
10 сарын 21, 1986 он
Газар нутаг
• Нийт
181.43 км2 (189)
• Усны эзлэх талбай (%)
бага
Хүн ам
• 2022 тооцоо
61,988 (187)
• 2011 тооллого
53,158
• Нягтаршил
293.0/км2 (28)
ДНБ (ХАЧТ)2019 тооцоо
• Нийт
$215 сая
• Нэг хүнд ноогдох
$3,789
ДНБ (нэрлэсэн)2019 тооцоо
• Нийт
$220 сая
• Нэг хүнд ноогдох
$3,866
ХХИ (2021) 0.639
дундаж · 131
Мөнгөний нэгжАмерик доллар (USD)
Цагийн бүсUTC+12 (MHT)
Огнооны форматСС/ӨӨ/ЖЖЖЖ
Жолооны талбаруун
Утасны томьёо+692
ISO 3166 кодMH
Домэйн нэр.mh
  1. 2005 оны тооцоо.

Улсын нэр

Маршалл хэмээх нэр нь тэр хавийн далайн судалгааг анхлан хийсэн Жон Маршаллын нэртэй холбоотой. 1788 онд Английн Зүүн Энэтхэг компани нь Австралийн Шинэ Өмнөд Уэльст байсан ахмад Жон Маршалл болон Томас Гильберт нарын усан онгоцоор Гуандунь хүртэл цай зөөлгүүлэхийн хамтаар усан зам орчмынхоо далайг судлах даалгавар өгчээ. Тийнхүү хоёр ахмадын удирдсан хөлөг онгоцууд хожим Маршаллын арлууд болон Гильбертийн арлууд гэж нэрлэгдэх болсон тэр хавийн арлуудыг судалсан бөлгөө.

Он дараалал

Дэлгэрэнгүйг Маршаллын арлуудын түүх өгүүллээс үзнэ үү.

  • 1528 Испанийн аялагч Салазар анх нээж Испанийн эзэмшил болгон зарлав.
  • 1885 Германы эзэмшилд шилжив. (Германы Микронез, Германы колони улсууд).
  • 1914 Дэлхийн нэгдүгээр дайнаар Японы эзэмшилд шилжив.
  • 1920 Үндэстнүүдийн Лигээс Японы эрхийг хүлээн зөвшөөрөв.
  • 1944 Америкийн цэргүүдэд эзлэгдсэн.
  • 1947 Нэгдсэн Үндэстний Байгууллага тус арал дахь АНУ-ын эрхийг хүлээн зөвшөөрчээ.
  • 1954 Бикини шүрэн арал дээр устөрөгчийн бөмбөгийн туршилт явагдав.
  • 1979 Үндсэн хуулиа баталж, өөрсдийн засгийн газраа байгуулсан. Амата Кабуагийн засаглал эхлэв.
  • 1986 АНУ-тай байгуулсан гэрээ ёсоор тусгаар тогтносон улс болжээ.
  • 1991 НҮБ-д элсэв. Гэвч АНУ-тай байгуулсан гэрээний хүрээнд л гадаад харилцааны эрх эдэлнэ.

Улс төр

Төрийн тэргүүн болох ерөнхийлөгч нь засгийн газраа тэргүүлдэг бөгөөд парламентийн гишүүд дундаасаа сонгодог байна. Бүрэн эрхийн нь хугацаа 4 жил. Мөн засгийн газрын гишүүд нь ч парламентийн гишүүд дундаас томилогддог.

Парламент нь нэг танхим, 33 суудалтай. Бүх ард түмний сонгуулиар 4 жил тутам шинэчлэгдэн сонгогдоно.

Засаг захиргааны нэгж

Маршаллын арлууд нь засаг захиргааны 24 нэгжид хуваагддаг.

Мөн Америкийн цэргийн бааз байрладаг Кважалейн аралд энгийн иргэд нэвтрэх эрхгүй.

Түүнээс гадна Маршаллын арлууд нь Уэйк арлыг эзэмших эрхтэй хэмээдэг боловч сүүлийн 100 гаруй жил Америкийн хяналтад буй тус арлыг Маршаллын арлуудын эзэмшлийнх гэж хүлээн зөвшөөрдөг улс бараг үгүй.

Газарзүй

Эдийн засаг

ОУВС болон Дэлхийн Банкны гишүүн. Экспортыг гол бараа нь копра болон загас боловч гадаад худалдаа нь алдагдалтай.

Өдгөө АНУ-ын тусламжийг хүртэн эдийн засгийн үндсэн дэд бүтцийг бий болгох, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, загас агнуур, аялал жуулчлалыг хөгжүүлж буй.

Хүн ам

Оршин суугчид нь Микронезийн Канака үндэстэн.

Албан ёсны хэл нь Маршалл хэл болон англи хэл.

Хүн амын ихэнх нь Христийн шашны протестант урсгалыг шүтдэг.

Соёл

Баярын өдрүүд
Сар өдөр Баярын нэр Англи нэр Тайлбар
1 сарын 1Шинэ жилNew Years Day
3 сарын 1Цөмийн туршилтад нэрвэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөрNuclear Victims' Day
5 сарын 1Улс байгуулагдсаны баярConstitution Day
7-р сарын эхний Даваа гаригЗагасчдын өдөрFisherman's DayСпортын загас агнуурын тэмцээн болно
9-р сары эхний Баасан гаригХөдөлмөрчдийн өдөрRijerbal Day (Worker's Day)
9-р сарын сүүлчийн Баасан гаригManit Day (Customs Day)
11 сарын 17Ерөнхийлөгчийн өдөрPresident's Day
11-р сарын 3 дахь Пүрэв гаригТалархлын өдөрKamolol Day (Thanksgiving Day)
12-р сарын эхний Даваа гаригЭвангелийн өдөрGospel Day
12 сарын 25Зул сарын баярChristmas Day

Эшлэл

Tags:

Маршаллын Арлууд Улсын нэрМаршаллын Арлууд Он дараалалМаршаллын Арлууд Улс төрМаршаллын Арлууд Засаг захиргааны нэгжМаршаллын Арлууд ГазарзүйМаршаллын Арлууд Эдийн засагМаршаллын Арлууд Хүн амМаршаллын Арлууд СоёлМаршаллын Арлууд ЭшлэлМаршаллын АрлуудАнгли хэлКирибатиМикронезийн Холбооны УлсНомхон далай

🔥 Trending searches on Wiki Монгол:

Баруун этгээдэд зорчсон тэмдэглэлГэр бүлЭнергиУнгарЖон ЛоккӨгэдэй хаанСоциализмЭтанолПольшЧингис хааны сургаалЭмчБуйр нуурЮань УлсШударга ёсАлтан Ордны улсын үйсэн дээрх бичигХиймэл оюунХовордсон зүйлМонгол ёс заншилГурвалжинМонгол улсын аймаг, нийслэлЭдип хаанТүшээт хан аймагМонгол улсын төрийн сүлдШавжХөнгөн цагаанНохойЛаосБайгал нуурМарко ПолоБавуугийн ЛхагвасүрэнӨөхний хүчлийн нийлэгжилтЦоохор ирвэсИзобар процессАюушридар хаанПенициллинГовь-Алтай аймагЦахилгаан цэнэгНуклейн хүчилХүйтэн дайнХайлшЦэндийн ДамдинсүрэнТуркАлтТөв аймагАр элстэйн чуулганДезоксирибонуклейн хүчилЗөвлөлт Холбоот УлсДалайн урсгалОй тогтоолтАндрей СимуковАфрикМассШонхорСудалгааЦусны улаан эсЛитрВитамин ААзотТэнхлэгийн гүрнүүдВикипедиаТемпературУргамалВьетнамТүмэн засагт хаанЭндотермик урвалМуурЭнерги хадгалагдах хуульПрокси серверНар хиртэлтПеруМаркетингЧацарганаМеталл биш элементАргын тоололХоргоМөнгөн усУлаан бурхан🡆 More