Микронезийн Холбооны Улс

Микронезийн Холбооны Улс (Англи: Federated States of Micronesia) нь баруунаас зүүн тийш Яп, Чуук, Понпей, Косраэ гэсэн дөрвөн улсаас бүрдсэн холбооны, арлын улс юм.

Баруун Номхон далайгаар тархсан, ойролцоогоор 702 км² нутаг дэвсгэр бүхий 607 арал дээр оршдог.

Микронезийн Холбооны Улс
Federated States of Micronesia (Англи)
Микронезийн Холбооны улсын далбаа
Төрийн далбаа
Микронезийн Холбооны улсын Сүлд
Сүлд
Уриа: "Peace, Unity, Liberty"
"Энх тайван, эв нэгдэл, эрх чөлөө"
Төрийн дуулал: "Patriots of Micronesia"
"Микронезийн эх орончид"
Location of Микронезийн Холбооны
НийслэлПаликир
6°55′N 158°11′E / 6.917°N 158.183°E / 6.917; 158.183
Томоохон townВэно
Албан ёсны хэлАнгли хэл
Зөвшөөрөгдсөн нутгийн хэл
  • Чуук
  • Косраэ
  • Понпей
  • Яп хэл
Угсаатны бүлгүүд
(2000)
  • 48.8% Чуук
  • 24.2% Понпей
  • 6.2% Косраэ
  • 5.2% Яп
  • 4.5% Бусад яп
  • 1.8% Ази
  • 1.5% Полинезичууд
  • 6.4% Бусад
  • 1.4% Мэдэгдээгүй
Шашин
(2016)
  • 95.3% Христ
  • —52.6% Католик
  • —41.7% Протестант
  • —1.0% Бусад урсгал
  • 4.1% ардын шашин
  • 0.6% Шашингүй / Бусад
Ард түмний нэршилМикронезичууд
Төр засагХолбооны нам бус ардчилалтай тусгаар ассамблейн бүгд найрамдах улс
• Ерөнхийлөгч
Вэсли Симина
• Дэд Ерөнхийлөгч
Арен Палик
Хууль тогтоох байгууллагаКонгресс
Тусгаар тогтнол 
(АНУ-аас)
• Бүгд найрамдах улс тунхагласан
5 сарын 10, 1979
• Чөлөөт холбооны гэрээ
11 сарын 3, 1986
Газар нутаг
• Нийт
702 км2 (177)
• Усны эзлэх талбай (%)
бага
Хүн ам
• 2019 тооцоо
104,468 (181)
• Нягтаршил
158.1/км2 (75)
ДНБ (ХАЧТ)2019 тооцоо
• Нийт
$367 сая
• Нэг хүнд ноогдох
$3,584
ДНБ (нэрлэсэн)2019 тооцоо
• Нийт
$383 сая
• Нэг хүнд ноогдох
$3,735
ОТББИ (2013)40.1
дундаж
ХХИ (2021) 0.628
дундаж · 134
Мөнгөний нэгжАмерик доллар (USD)
Цагийн бүсUTC+10 - +11
Огнооны форматөө/сс/жжжж
Жолооны талбаруун
Утасны томьёо+691
ISO 3166 кодFM
Домэйн нэр.fm
Вэбсайт
FSMGov.org
  1. Төрийн болон хотын түвшинд хэрэглэгдэх бүс нутгийн хэл.

Тус улсын бүрэлдэхүүн дөрвөн улс нь бүгд нэг эсвэл хэд хэдэн гол галт уулын арлаа тойрон тогтсон атоллуудаас бүрэлдэнэ. Микронезийн Холбооны Улс нь Микронезийн бүс нутгийн Каролины арлуудад багтах арлууд дээр оршино.

Микронезийн Холбооны Улс нь Номхон далайн арлуудын итгэмжлэгдсэн нутаг дэвсгэр гэсэн нэрийн дор НҮБ-ээс Америкийн Нэгдсэн Улсын захиргаанд итгэмжлүүлсэн нутаг дэвсгэр байгаад 1979 оны 5 сарын 10-нд өөрийн засаг захиргаатай болж, улмаар 1986 оны 11 сарын 3-нд тусгаар тогтножээ.

Түүх

4000 орчим жилийн өмнөөс Микронезид хүн суурьшиж эхэлжээ. Анх бие даасан жижиг жижиг хэсгүүд байсан ч яваандаа Япад төвлөрсан, эдийн засаг, шашны эзэнт улс бий болсон аж.

Сувгуудын сүлжээгээр холбогдсон хиймэл арлуудаас тогтох Нан Мадолыг Номхон далайн Венец гэх нь бий. Понпейн арлын ойролцоо орших тус газар нь Понпейн 25,000 орчим хүн амыг нэгтгэн, МЭӨ 500 оноос 1500 он хүртэл буюу төвлөрсөн систем задрах хүртэл захирсан Сауделеур династийн улс төр, ёслол хүндэтгэлийн төв болон ашиглагддаг байв.

Европын аялагчдаас анх португалчууд Халуун Ногооны арлуудыг хайх замдаа нээж, дараа нь испаинчууд 16 зууны үед Каролины арлуудад хүрч, хяналтаа тогтоосон ч 1899 онд Германд заржээ. 1914 онд Японд эзлэгдэж, Дэлхийн хоёрдугаар дайны үед Америкчуудын хяналтад орсон тус бүс нутаг дайны дараа 1947 онд НҮБ-ын хяналт дор АНУ-ын Номхон далайн арлуудын итгэмжлэгдсэн нутаг дэвсгэр гэгдэх болжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Японы усан флот Трак Лагонд байрлаж байсан ба тус дайны тэнгисийн чухал тулаануудын нэг болох Хэйлстон ажиллагааны үеэр Японы маш олон усан онгоц, нисэх онгоц сүйрчээ.

1979 оны 5 сарын 5-нд Номхон далайн арлуудын итгэмжлэгдсэн нутаг дэвсгэр шинэ үндсэн хуультай болж, Микронезийн Холбооны Улс бий болоход Палау, Маршаллын арлууд, Хойд Марианы арлууд оролцоогүй аж. Улмаар АНУ-тай "Чөлөөт холбооны гэрээ" байгуулж, тэр нь 1986 оны 11 сарын 3-нд хүчин төгөлдөр болсноор албан ёсоор тусгаар тогтносон бөгөөд уг гэрээг 2004 онд шинэчилжээ.

Засаг захиргааны хуваарь

Микронезийн Холбооны Улс 
Микронезийн Холбооны Улсын газрын зураг

Холбооны бүрэлдэхүүн дөрвөн улс:

Далбаа Улс Нийслэл Захирагч Газар нутаг Хүн ам Нягтшил
км² квадрат миль км² тутамд кв. миль тутамд
Микронезийн Холбооны Улс  Чуук Вэно Вэсли Симина 127 49.2 54,595 420 1088
Микронезийн Холбооны Улс  Косраэ Тофол Линдон Жэксон 110 42.6 9,686 66 170
Микронезийн Холбооны Улс  Понпей Колониа Жон Эса 345 133.2 34,685 98 255
Микронезийн Холбооны Улс  Яп Колониа Себастьян Анефал 118 45.6 16,436 94 243

Газар зүй

Микронезийн Холбооны Улс нь Филиппиний зүүн талд орших Каролины арлуудын, 2900 км бүст сунан тогтсон 607 гаруй арал дээр оршино. Дөрвөн арлын бүлгээс тогтоно: Яп, Чуук (1990 оны 1 сар хүртэл Трак), Понпей (1984 оны 11 сар хүртэл Понапе), Косраэ (хуучнаар Кусайэ). Эдгээр нь тус Холбооны Улсын далбаан дээр дөрвөн одоор төлөөлөгддөг.

Албан ёсны долоон хэлтэй: англи, улит, волеай, яп, понпей, косраэ, чуук.

Зам тээвэр

Микронезийн Холбооны Улс нь олон улсын нисэх онгоцны дөрвөн буудалтай:

  • Понпейн олон улсын нисэх онгоцны буудал
  • Чуукийн олон улсын нисэх онгоцны буудал
  • Косраэгийн олон улсын нисэх онгоцны буудал
  • Япын олон улсын нисэх онгоцны буудал

Эшлэл

Tags:

Микронезийн Холбооны Улс ТүүхМикронезийн Холбооны Улс Засаг захиргааны хуваарьМикронезийн Холбооны Улс Газар зүйМикронезийн Холбооны Улс Зам тээвэрМикронезийн Холбооны Улс ЭшлэлМикронезийн Холбооны УлсАнгли хэлАрал

🔥 Trending searches on Wiki Монгол:

ИранСүүУлсын Их ХуралЧанарын судалгааХүннү улсБүгд Найрамдах Монгол Ард УлсДундговь аймагТангадын ГалсанХагийн хар нуурХангайн нурууХамаг МонголМонгол-Оросын 1912 оны гэрээГовийн угалз салхиЭнэтхэгШуурхай санах ойҮндэсний эрх чөлөөний хувьсгалХиргисүүрЯдууралАх дүү РайтНаполеонХарри ПоттэрХөдөө аж ахуйИончлолын энергиСанжаасүрэнгийн ЗоригЖимсБоржигинБодончарУвс аймагЮмжаагийн ЦэдэнбалЕсүхэй баатарЛитрСутай хайрханБохир усВитамин В12Санжаасүрэнгийн ОюунЗорголхайрхан уулХарь гарагийн соёл иргэншилЛигдэн хаанХийморийн дарцагНҮБ-ын Аюулгүйн ЗөвлөлЭдип хаанМонгол дахь Их ХэлмэгдүүлэлтАзи-Европын уулзалтДува сохорШээсний шинжилгээНийгэмСарХүйсийн баримжааҮр хөндөлтЦахилгаан үүсгүүрГэрХимийн индикаторТулуйМонголчууд Алтан улсыг дайлсан ньБаавгайКолоничлолГэр бүлМонгол орны гол мөрдЭндотермик урвалМазаалайНамагМономерУрвалын хурдХавтгайНар хиртэлтИоны нэгдэлДууШатарНүцгэн үртэнСловакЭкологиОлон улсын нэгжийн системОдАнхны долооШагундалаБий биелгээМорины уралдаанБүдүүн гэдэсЦахилгаан дамжуулагч🡆 More