Мэрилэнд

Мэрилэнд (Англи: Maryland) нь Америкийн Нэгдсэн Улсын Дундад Атлантын бүст орших АНУ-ын нэгэн муж улс.

Өмнө болон баруун талаараа Виржини болон Баруун Виржини, хойд талаараа Пенсилвани, зүүн талаараа Делавар муж улсуудтай хиллэдэг. Тус муж улс нь тариаланчид боолын хөдөлмөр дээр тулгуурласан арилжаа наймааны ургамал болох тамхи тариалдаг байсан Чизапийк колонид харъялагддаг байв. Мэрилэнд муж улс нутаг дэвсгэрээр Бельгитэй ойролцоо. АНУ-ын хүн амын тооллогын товчооны мэдээлснээр Мэрилэнд муж улс 2007 онд өрхийн орлогоор тэргүүлж байсан бөгөөд дунджаар $68,080 байсан бөгөөд энэ үзүүлэлтээр 2006 онд Нью-Жерсиг гүйцжээ.

Мэрилэнд Муж Улс
State of Maryland
Мэрилэнд муж улсын далбаа [[Image:|100px|Мэрилэнд муж улсын сүлд]]
Далбаа Сүлд
Хоч(нууд): Old Line State (Хуучин шугамын муж улс);
Free State (Чөлөөт муж улс)
Уриа: Fatti maschii, parole femine (Эрэгтэйчүүдийн үйл хэрэг, эмэгтэйчүүдийн үгс)
Мэрилэнд муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Мэрилэнд муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Албан ёсны хэл Байхгүй (де-факто англи)
Нийслэл Аннаполис
Хамгийн том хот Балтимор
Хамгийн том хотуудын бөөгнөрөл Балтимор-Вашингтоны Метрополитан Бүс
Нутаг дэвсгэр  АНУ-д 42-д орно
 - Нийт 32,133 км²
 - Өргөн 145 км
 - Урт 400 км
 - Усны эзлэх % 21
 - Өргөрөг 37° 53′ N - 39° 43′ N
 - Уртраг 75° 03′ W - 79° 29′ W
Хүн ам  АНУ-д 19-д орно
 - Нийт 5,618,344 (2007 оны тооцоо)
 - Нягтшил 209.2/км²
АНУ-д 5-д орно
 - Дундаж орлого  $68,080 (1)
Өндөр  
 - Хамгийн өндөр цэг Хое Крест
1,024 м
 - Дундаж 105 м
 - Хамгийн нам цэг Атлантын Далай
0 м
АНУ-д нэгдсэн  1788 оны дөрөвдүгээр сарын 28 (7)
Амбан захирагч Мартин О'Моллий (АН)
Дэд захирагч Энтони Г. Браун (АН)
АНУ-ын сенатчид Барбара Микулски (АН)
Бен Кардин (АН)
Конгрессын төлөөлөгчид Жагсаалт
Цагийн бүс Дорнод: UTC-5/-4
Товчлолууд MD US-MD
Вэбсайт www.maryland.gov

Мэрилэнд нь АНУ-ын Үндсэн хуулийг соёрхон баталсан долоодахь муж улс болсон бөгөөд Old Line State ба Free State хэмээх хоёр хоч нэртэй. Тус муж улс нь Иргэний дайны үеэр Өмнөд-Умардын хил дээр байсан тулд аль алиных нь шинжийг агуулсан муж улс болжээ. Ерөнхийдөө Мэрилэндийн баруун болон өмнөд хэсэг, зүүн эргийн хөдөө нутаг нь Өмнөдийн соёлын тусгал болсон бол, хүн ам шигүү суурьшсан төв хэсэг, тухайлбал Балтимор, Вашингтоны хавийн нутаг Зүүн Хойд нутгийн шинжийг агуулдаг.

Мэрилэнд нь биотехнологийн 350 гаруй компанитай амьд бодисын шинжлэх ухааны төв болсон бөгөөд ийм байгууллагын төвлөрлийн хэмжээгээр улсдаа гуравт ордог. Мэрилэндэд Мэрилэндийн Их сургуулийн систем, Жонс Хопкинсын Их сургууль, Ховард Хюгзийн Анагаах ухааны хүрээлэн, Селера геном зүй, Хүний геном судлал, Ж. Крэйг Вентер хүрээлэн, Хүнс, эмний удирдах газар, МедИммюн, Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн, Үндэсний стандарт, технологийн хүрээлэн байрладаг.

Лавлах материал

Нэмж унших материал

  • Robert J. Brugger. Maryland, A Middle Temperament: 1634-1980 (1996)
  • Suzanne Ellery Greene Chappelle, Jean H. Baker, Dean R. Esslinger, and Whitman H. Ridgeway. Maryland: A History of its People (1986)
  • Lawrence Denton. A Southern Star for Maryland (1995)

Гадны холбоос

Tags:

Америкийн Нэгдсэн УлсАнгли хэлБаруун ВиржиниБельгиВиржиниДелаварНью-Жерси

🔥 Trending searches on Wiki Монгол:

ХромосомМоскваАдам СмитХиргисүүрGoogleЦагаадайн УлсХойд АмерикОрхон голМонгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалНигериФторГэлэгжамцын ӨсөхбаярЦусХумхааАмарбаясгалант хийдЗуун жилийн дайнГазар зүйн солбицлын системБөө мөргөлСоёл иргэншилУлсын Их ХуралБаавгайМонгол зурагНатриАрван хоёр жилСүхбаатар аймагУлс төрДолгорсүрэнгийн СумъяабазарТахьХоол боловсруулалтҮндэсний бөхЦагаан сарХөвсгөл нуурМонголын цахилгаан станцын жагсаалтТемпературХөрсЯдууралТархиМонголын сонгуульБромТүшээт хан аймагСолийн ДанзанУильям ШекспирТөв мэдрэлийн тогтолцооБилгийн тоололСүхбаатарын талбайНьютоны хуулиудҮзэмчин13-р зуунАфрикХарилцааБалбаЧулууМонгол орны тусгай хамгаалалттай газар нутагХүчдэлКатализаторАмбагай ханМонгол наадгайМонгол Улсын Үндсэн хуулийн цэцҮр хөндөлтБалар эртний үеХоолны давсХурдны хэмжээМандухай сэцэн хатанБүжигЭлектролит диссоциациМонгол Улсын төрийн дуулалБямбасүрэнгийн ШаравОптик хүчДээрэлхүүМонгол Ардын НамЦоохор ирвэсПарисын олимп (2024 он)Хайлуур жоншЭмээлТунгалаг Тамир (кино)Мин улсЗүчиЭкспорт🡆 More