Хавай муж улс (Англи: State of Hawaii; Хавай хэл: Moku'āina o Hawai'i) нь Америкийн Нэгдсэн Улсын эх газраас баруун өмнө зүгт, Японоос зүүн өмнө зүгт, Австралиас зүүн хойд зүгт Номхон Далайн төв хэсэгт орших АНУ-ын муж улс юм.
Тус муж улс нь 1959 оны наймдугаар сарын 21-нд Холбоонд нэгдэн орсноор АНУ-ын тавьдахь муж улс болсон. Нийслэл нь Оаху арал дээр орших Хонолулу хот юм. Хүн амын хамгийн сүүлийн тооллогоор мужийн хүн ам 1,283,388 байв.
Хавай муж улс State of Hawaii Moku'āina o Hawai'i | |||||||||||
| |||||||||||
Албан ёсны хэл | англи, хавай | ||||||||||
Нийслэл | Хонолулу | ||||||||||
Хамгийн том хот | Хонолулу | ||||||||||
Нутаг дэвсгэр | АНУ-д 43-д орно | ||||||||||
- Нийт | 28,311 км² | ||||||||||
- Өргөн | хэмжих боломжгүй км | ||||||||||
- Урт | 2,450 км | ||||||||||
- Усны эзлэх % | 41.2 | ||||||||||
- Өргөрөг | 18° 55′ N - 28° 27′ N | ||||||||||
- Уртраг | 154° 48′ W - 178° 22′ W | ||||||||||
Хүн ам | АНУ-д 42-д орно | ||||||||||
- Нийт | 1,283,388 (2007 оны тооцоо) | ||||||||||
- Нягтшил | 72.83/км² АНУ-д 13-д орно | ||||||||||
- Дундаж орлого | $53,123 (8) | ||||||||||
Өндөр | |||||||||||
- Хамгийн өндөр цэг | Мауна Кеа 4,205 м | ||||||||||
- Дундаж | 925 м | ||||||||||
- Хамгийн нам цэг | Номхон Далай 0 м | ||||||||||
АНУ-д нэгдсэн | 1959 оны наймдугаар сарын 21 (50) | ||||||||||
Амбан захирагч | Линда Лингл (БНН) | ||||||||||
Дэд захирагч | Жэймс Айона (БНН) | ||||||||||
АНУ-ын сенатчид | Даниел Инойе (АН) Даниел Акака (АН) | ||||||||||
Конгрессын төлөөлөгчид | Жагсаалт | ||||||||||
Цагийн бүс | Хавай: UTC-10 (зуны цагийн тоололгүй) | ||||||||||
Товчлолууд | HI US-HI | ||||||||||
Вэбсайт | www.hawaii.gov |
Энэ муж улс нь уртаашаа 2400 гаруй км талбайд тархсан олон зуун арлаас бүрдэх, галт уулс бүхий Хавайн арлуудыг бараг тэр чигт нь хамардаг. Ольтригийн зүүн өмнөд үзүүрт найман "гол арал" нь байдаг ба баруун хойноос, зүүн өмнөөшөө нь нэрлэвэл Нийхау, Кауай, Оаху, Молокай, Ланай, Кахоолаве, Мауй, Хавай болно. Эднээс Хавай арал хамгийн том бөгөөд муж улсын нэртэй андуурахгүйн тулд "Том арал" гэж дуудах нь элбэг байдаг. Энэ ольтриг нь физик газарзүй болон угсаатан судлалын хувьд Далайн орнуудын Полинезийн дэд бүсэд багтана.
Америкийн Нэгдсэн Улсын засаг захиргааны нэгжүүд | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
This article uses material from the Wikipedia Монгол article Хавай, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.