Делавар

Делавар (Англи: Delaware) нь Америкийн Нэгдсэн Улсын Дундад Атлантын бүсэд Атлантын Далайн эрэгт орших АНУ-ын нэгэн муж улс.

Тус муж улсын нэр Британийн тайж, Виржиниагийн анхны колонийн захирагч Томас Вэст, 3-р барон Де Ла Варрын нэрээр өдгөөгийн Хэнлопен хошууг анх нэрлэснээс үүдэлтэй.

Делавар Муж Улс
State of Delaware
Делавар муж улсын далбаа Делавар муж улсын сүлд
Далбаа Сүлд
Хоч(нууд): The First State (Анхны муж улс
Делавар муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Делавар муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Албан ёсны хэл байхгүй
Нийслэл Довер
Хамгийн том хот Вилмингтон
Нутаг дэвсгэр  АНУ-д 49-д орно
 - Нийт 6,452 км²
 - Өргөн 48 км
 - Урт 154 км
 - Усны эзлэх % 21.5
 - Өргөрөг 75° 3′ W - 75° 47′ W
 - Уртраг 38° 27′ N - 39° 50′ N
Хүн ам  АНУ-д 45-д орно
 - Нийт 864,764 (2007 оны тооцоо)
 - Нягтшил 170.87/км²
АНУ-д 6-д орно
 - Дундаж орлого  $50,152 (12)
Өндөр  
 - Хамгийн өндөр цэг Эбрайт Азимутын ойр
136.5 м
 - Дундаж 18 м
 - Хамгийн нам цэг Атлантын Далай
0 м
АНУ-д нэгдсэн  1787 оны арванхоёрдугаар сарын 7 (1)
Амбан захирагч Рут Энн Миннер (АН)
Дэд захирагч Жон Си. Карний, Бага (АН)
АНУ-ын сенатчид Жөү Биден (АН)
Томас Р. Карпер (АН)
Конгрессын төлөөлөгчид Майкл Касл(БНН) (Жагсаалт)
Цагийн бүс Дорнод: UTC-5/-4
Товчлолууд DE Del. US-DE
Вэбсайт delaware.gov

Делавар нь Делмарва хойгийн зүүн хэсэгт, Делавар булан, Чикапийк булангийн хооронд орших бөгөөд нутаг дэвсгэрээр Рөүд-Айлендийн л өмнө сүүлээсээ хоёрт ордог. 2007 оны тооцоогоор Делаварын хүн ам улсдаа 45-д орж байсан бол, хүн амын нягтшилаар 6-д орж байв. Хүн амын 60 гаруй хувь нь Нью Касл тойрогт амьдардаг. Делавар нь гурван тойрогт хуваагдана. Тухайлбал: Нью-Касл, Кент, Сассекс. Өмнөд хоёр тойрог нь хөдөө аж ахуйн тойргууд бол, хойд хэсэг нь тус муж улсыг иргэний эрдэмтэд, инженерийн ажиллах хүчинд эзлэх хувь болон 1000 хүнд ногдох компани, хувь хүнд олгогдсон патентын тоогоор хоёрт ороход нэмэр болсон. Муж улсын эдийн засаг, үйлдвэрийн хөгжлийн түүх нь дэлхийн хамгийн том химийн үйлдвэрүүдийн нэг болох Дюпоны гэр бүлийн нөлөөлөлтэй ойр холбоотой.

Анх XVI зуунд европчууд эргийг нь нээхээс өмнө, Делаварт уугуул америкчуудын хэд хэдэн бүлэг оршин сууж байсны дотор хойд зүгт Линапе, өмнө зүгт Нантикоке омгийнхон нутаглаж байв. Анх 1631 онд өдгөөгийн Левес хотын ойролцоо орших Зваанендэ дахь голланд худалдаачид энэ нутгийг колоничилсон. Делавар нь Америкийн хувьсгалд оролцсон анхны 13 муж улсын нэг бөгөөд 1787 оны арванхоёрдугаар сарын 7-нд АНУ-ын Үндсэн хуулийг соёрхон баталсан анхны муж улс болжээ.

Лавлах материал

Гадны холбоос

Tags:

Америкийн Нэгдсэн УлсАнгли хэлАтлантын Далай

🔥 Trending searches on Wiki Монгол:

Агаарын фронтХар ХиданЕсүхэй баатарУлс орнуудын газар нутгийн хэмжээТөрЦогт хунтайжСүбэдэй баатарХорлоогийн ЧойбалсанБогд хааны Засгийн газарХарилцааБалар эртний үеХлорНэрэх аргаБаруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослогоУчиртай гурван толгойНеолитХалтмаагийн БаттулгаЕвропын орнуудын жагсаалтХөнгөн атлетикХабул ханЗуун жилийн дайнЭсБогд хааны ордон музейДаралтШавжХаммурапи хааны хуульЭнэтхэгийн соёлЖүгдэрдэмидийн ГүррагчааЕсүс Христ1945 оны Монголын тусгаар тогтнолын бүх нийтийн санал асуулгаШувууБайгал нуурПалеолитГенОмын хуульАймагБразилХар-Ус нуурБодисын төлөвАмьсгалах процессБанкӨмнөговь аймагДулдуйтын ДанзанравжааДалайн урсгалСургалтын хөтөлбөрБөө мөргөлМонгол-Хятадын хилАнгли хэлХандгайЭнзимМөнгө (химийн элемент)ЗудЦоохор ирвэсМонгол Улсын Үндсэн хуулийн цэцГазрын яст мэлхийБоржигинСэлэнгэ мөрөнМонгол ВикипедиаМонголын сонгуульОрос-Японы дайнХархорумын мөнгөн модХиргисүүрНАТОАдууИмпрессионизмУстөрөгчНисэх онгоцЦэрэг Онолтын Улиастайн бослогоЖамбын БатмөнхДархан (хот)ЦусӨндрийн харайлтКарл МарксЁс зүйБарималСудрын чуулганЧингисийн чулууны бичигНогоон дарь эх🡆 More