Нью-Мексико (Англи: New Mexico) нь Америкийн Нэгдсэн Улсын баруун өмнө, баруун хэсэгт орших муж улс юм.
Уулын муж улсуудын нэгд тооцогддог. Хүн амын нягтшил нь 6.27/км² бөгөөд АНУ-ын 6 дахь хүн ам сийрэг суурьшсан муж улс болно.
Нью-Мексико Муж Улс State of New Mexico | |||||||||||
| |||||||||||
Албан ёсны хэл | Байхгүй | ||||||||||
Ярьдаг хэлнүүд | Англи 82% Испани 29%, Навахо 4% | ||||||||||
Нийслэл | Санта-Фе | ||||||||||
Хамгийн том хот | Альбукерке | ||||||||||
Хамгийн том хотуудын бөөгнөрөл | Альбукерке Метрополитан бүс | ||||||||||
Нутаг дэвсгэр | АНУ-д 5-д орно | ||||||||||
- Нийт | 315,194 км² | ||||||||||
- Өргөн | 550 км | ||||||||||
- Урт | 595 км | ||||||||||
- Усны эзлэх % | 0.2 | ||||||||||
- Өргөрөг | 31° 20′ N - 37° N | ||||||||||
- Уртраг | 103° W - 109° 3′ W | ||||||||||
Хүн ам | АНУ-д 2-д орно | ||||||||||
- Нийт | 2,059,179 (2010) | ||||||||||
- Нягтшил | 6.27/км² АНУ-д 26-д орно | ||||||||||
Өндөр | |||||||||||
- Хамгийн өндөр цэг | Вийлер оргил 4013.3 м | ||||||||||
- Дундаж | 1,735 м | ||||||||||
- Хамгийн нам цэг | Рэд Блафф резервуар 865 м | ||||||||||
АНУ-д нэгдсэн | 1912 оны 1 сарын 6 (47) | ||||||||||
Амбан захирагч | Сюзана Мартинес (БНН) | ||||||||||
Дэд захирагч | Жон Санчес (БНН) | ||||||||||
АНУ-ын сенатчид | Жефф Бингаман (АН) Том Удалл (АН) | ||||||||||
Конгрессын төлөөлөгчид | 1: Мартин Хайнрих (АН) 2: Стив Пирс (БНН) 3: Бэн Р. Лухан (АН) (Жагсаалт) | ||||||||||
Цагийн бүс | Уулын: UTC-7/-6 | ||||||||||
Товчлолууд | NM US-NM | ||||||||||
Вэбсайт | www.newmexico.gov |
Уугуул Америкчууд хэдэн зууны турш нутаглаж ирсэн тус нутаг мөн Испанийн Эзэнт Улсын Шинэ Испани дэд ванлиг, Мексикийн нэг хэсэг байгаад Америкийн Нэгдсэн Улсын нутаг дэвсгэр болж, улмаар муж улсын зэрэглэлтэй болжээ. АНУ-ын муж улсууд дунд Нью-Мексико нь Испанийн колоничлогчид болон Латин Америкийн шилжин суурьшигчдын удам буюу Хиспаникуудын эзлэх хувь хамгийн өндөр муж улс юм. Мөн уугуул Америкчуудын эзлэх хувиар Аляска, Оклахомагийн дараа гуравдугаарт, тоогоор Калифорни, Оклахома, Аризона, Техасын дараа тавдугаарт ордог. Муж улсын нутагт дэвсгэрт нутаглах уугуул иргэд нь голчлон Навахо, Пуэблочууд байдаг. Ийнхүү тус муж улс нь хүн ам зүй, соёлын хувьд Хиспаник, уугуул Америкчуудын хүчтэй нөлөөлөл дор оршдог онцлогтой юм. Нью-Мексикогийн далбаанд Испани, Зиачуудыг бэлгэдэх улаан, алтлаг өнгө, уугуул Америкчуудын шүтдэг нар орсон байдаг.
Америкийн Нэгдсэн Улсын засаг захиргааны нэгжүүд | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
This article uses material from the Wikipedia Монгол article Нью-Мексико, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.