Индиана Муж Улс (Англи: State of Indiana) Америкийн Нэгдсэн Улсын 19 дэх муж улс.
АНУ-ын Дундад Өрнөд бүсэд оршдог. 6.3 сая орчим оршин суугчтай, хүн амаараа 15-д, хүн амын нягтшилаар 17-д орно. Нутаг дэвсгэрээрээ 38-д, Аппалачийн нуруунаас баруун зүгт орших муж улсууд дундаа хамгийн жижиг. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Индианаполис.
Индиана Муж Улс The State of Indiana | |||||||||||
| |||||||||||
Албан ёсны хэл | англи | ||||||||||
Нийслэл | Индианаполис | ||||||||||
Хамгийн том хот | Индианаполис | ||||||||||
Хамгийн том хотуудын бөөгнөрөл | Индианаполисын метрополитан бүс | ||||||||||
Нутаг дэвсгэр | АНУ-д 38-д орно | ||||||||||
- Нийт | 94,321 км² | ||||||||||
- Өргөн | 225 км | ||||||||||
- Урт | 435 км | ||||||||||
- Усны эзлэх % | 1.5 | ||||||||||
- Өргөрөг | 37° 46′ N - 41° 46′ N | ||||||||||
- Уртраг | 84° 47′ W - 88° 6′ W | ||||||||||
Хүн ам | АНУ-д 16-д орно | ||||||||||
- Нийт | 6,376,792 (2008 оны тооцоо) | ||||||||||
- Нягтшил | 65.46/км² АНУ-д 17-д орно | ||||||||||
- Дундаж орлого | $38,037 (2005) (33) | ||||||||||
Өндөр | |||||||||||
- Хамгийн өндөр цэг | Хүүзер толгой Wayne County 383 м | ||||||||||
- Дундаж | 210 м | ||||||||||
- Хамгийн нам цэг | Охайо гол ба Вабаш голын адаг 98 м | ||||||||||
АНУ-д нэгдсэн | 1816 оны арванхоёрдугаар сарын 11 (19) | ||||||||||
Амбан захирагч | Митч Даниелс (БНН) | ||||||||||
Дэд захирагч | Бэкки Скиллмэн (БНН) | ||||||||||
АНУ-ын сенатчид | Ричард Люгар (БНН) Ивэн Бэй (АН) | ||||||||||
Конгрессын төлөөлөгчид | 5 АН, 4 БНН (Жагсаалт) | ||||||||||
Цагийн бүс | Дорнод: UTC-5/-4 | ||||||||||
Товчлолууд | IN US-IN | ||||||||||
Вэбсайт | wwww.in.gov |
Индиана цөөн хэдэн том хотожсон бүс, нэлээд олон жижгэвтэр үйлдвэрийн хот, олон жижиг хоттой. Спорты уралдаан тэмцээн, мэргэжлийн спортын багуудаараа улсдаа нэртэй. Тухайлбал Үндэсний Хөлбөмбөгийн Лигийн Super Bowl XLI-ийн эзэн Индианаполис Көүлтс, Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Индиана Пэйсерс багууд, дэлхийн хамгийн том нэг өдрийн спортын уралдаан болох Индианаполис 500 мотоспортын уралдаан, Hoosier Hysteria гэх сагсан бөмбөгийн уламжлалаараа алдартай.
Индианы оршин суугчдыг Hoosier гэдэг. Энэ нэрний гарлын талаар олон домог яриа бий боловч, яг юунаас гаралтай нь мэдэгддэггүй. Муж улсын нэр нь "Индианчуудын газар" буюу "Индиан нутаг" гэсэн утгатай. Энэ нэр анх ямар ч байсан 1768 онд Индиана Лэнд компанийн нэрэнд орж байсан бөгөөд Конгрессоос Индиана нутаг дэвсгэр байгуулахдаа хэрэглэжээ. Баруун өмнөд Индианад Ивансвиллийн хавьд уугуул америкчуудын балар эртний хамгийн сайн хадгалагдсан дурсгалт газар болох Энжел Маундс байдаг.
Америкийн Нэгдсэн Улсын засаг захиргааны нэгжүүд | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
This article uses material from the Wikipedia Монгол article Индиана, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.