Вашингтон (Англи: Washington) буюу Колумбийн тойрог (Англи: District of Columbia) нь 1790 оны 7 сарын 16-нд байгуулагдсан, Америкийн Нэгдсэн Улсын нийслэл юм.
АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны нэрээр нэрлэсэн. Колумбын тойрог нь Потомак голын хойд эрэг дээр орших бөгөөд баруун өмнөд талаараа Виржини, баруун хойд, зүүн хойд, зүүн өмнөд талаараа Мэрилэнд мужуудтай хиллэнэ. Тойргийн суурин хүн ам нь 588,292 боловч ажлын 7 хоногуудад ирж ажиллах хүмүүсийг нэмэхэд ннэг сая гаруйд хүрнэ. Вашингтоны метрополи газар нутгийн (бүрэлдэхүүнд нь Колумбийн тойрог орно) хүн ам нь 5.3 сая бөгөөд энэ нь улсдаа наймд жагсана.
Вашингтон | |||
---|---|---|---|
Вашингтон хотын эвлүүлэг зураг | |||
Тамга | Далбаа | ||
Колумбийн тойрог дахь байрлал | |||
| |||
Үндсэн мэдээлэл | |||
Байгуулагдсан: | 1790 оны долоодугаар сарын 16 | ||
Улс: | Америкийн Нэгдсэн Улс | ||
Холбооны дистрикт: | District of Columbia | ||
Солбицол: | , 77° 2′ Б38° 54′ У, 77° 2′ Б | ||
Цагийн бүс: | Eastern (UTC−5/−4) | ||
Хүн ам: – Метропол бүс: | 672,228 (мэдээ: 2015 он) 6,131,977 (мэдээ: 2016 он) | ||
Хүн амын нягтрал: | 3,797.9 хүн км2 тутамд | ||
Газар нутаг: | 177 км2 (≈ 68 бээр2) | ||
Далайн түвшнээс дээш: | 7 м | ||
Захиргааны гишүүнчлэл: | 8 хотын дүүрэг | ||
Шуудангийн дугаар: | 20001–20560, 20656–20599, 56901, 56915, 56920, 56944 | ||
Утасны код: | +1 202 | ||
МБХС: | 11-50000 | ||
ГНМС: | 531871 | ||
Цахим хуудас: | dc.gov | ||
Засаг дарга: | Мюриел Баузер (АН) | ||
Америкийн Нэгдсэн Улс дахь Вашингтоны байрлал |
АНУ-ын Үндсэн хуулийн нэгдүгээр заалтад мужуудаас ялгарах холбооны тойрог нь улсын нийслэл байх тухай бичсэн байдаг. Холбооны засгийн газрын гурван салбарын төвүүд нь гурвуулаа тойрогт байрлах бөгөөд үүнээс гадна олон хөшөө дурсгал, музэй байдаг. Вашингтонд 172 тооны гадаадын элчин сайдын яамд, мөн Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сан, Америкийн Орнуудын Байгууллага, Интер-Америкийн Хөгжлийн Банк зэрэг олон байгууллагуудын төвүүд байрлана.
АНУ-ын Конгресс нь Вашингтоныг шууд, бүрэн захирдаг бөгөөд ард иргэд нь мужуудаас өөрсдийгөө удирдах эрх багатай юм. Тойрог нь санал өгдөггүй, Конгрессийн төлөөлөгчтэй боловч сенаторгүй. Хэрэв Вашингтон нь муж байсан бол газар нутгаараа хамгийн сүүлд (Рөүд-Айлендийн дараа), хүн амаараа сүүлээсээ хоёрт (Вайомингийн өмнө), нягтшилаараа нэгт, мужийн нийт бүтээгдэхүүнээрээ 35-д, Африк Америкчуудын хувиараа нэгт орно.
Вашингтон | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Вашингтон
Эх сурвалж: WMO 1961–1990; wetterkontor.de |
Вашингтонд урт богино хугацаагаар ажилладаг ба цагаачилсан 5000 гаруй Монголчууд амьдардаг. Вашингтоны Монголчууд бүгд идэвхитэйгээр Америкийн хөгжлөөс суралцаж боловсрол чадвараа дээшлүүлэн Америкийн өдөр тутмын амьдралд хөл нийлүүлэн ажиллаж амьдарч Монголын ба Америкийн хөгжлийг ойртуулхад чухал нөлөө үзүүлдэг юм. Сүүлийн жилүүдэд Монголчууд Вашингтонд машин засварын үйлчилгээ, чулуун гоёл чимэглэлийн үйлдвэр, хувийн ТВ, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, дизайн зэрэг цөөнгүй салбаруудад өөрсдийн бизнесээ нээж олон үндэстний их гүрэнд өөрсдийн байр суурийг олсоор байна. Мөн Америкийн олон төрлийн компаниуд, төрийн байгууллагуудад чухал удирдлагын албан тушаалуудад ч тэндхийн их сургуулийг амжилттай төгссөн Монголчууд орж ажиллаж карьерээ дээшлүүлдэг юм.
Вашингтон хот 14 хамтын ажиллагаатай хотуудтай:
This article uses material from the Wikipedia Монгол article Вашингтон (хот), which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.