Үнэт зүйл— түүхэн явцад бүрэлдэн тогтсон ямар нэг зүйл нь чухал, хэрэгцээтэй, ач холбогдолтой бөгөөд ашиг тустай байхыг хэлнэ.
Үнэт зүйл бол үйл явдал болон эд зүйлийн шинж чанарыг илэрхийлдэг байна. Гэсэн хэдий ч ач холбогдол, ашиг тус нь тухайн үйл явдал, зүйлийн байгалийн дотоод бүтцээс шалтгаалахгүй, харин хүний нийгмийн оршихуйн хүрээнд хамаарах тодорхой шинж чанаруудын субъектив үнэлгээ юм. Хүн тэдгээрийг сонирхож байгаа эсвэл ашиг тусыг амьдралаас мэдэрдэг байна.
Үнэт зүйлийн тогтолцоо нь хүний объектив болон нийгмийн бодит байдалд өдөр тутмын амьдрал, хүрээлэн буй зүйл, үзэгдлүүдтэй түүний янз бүрийн практик харилцааг тодорхойлох үүрэг гүйцэтгэдэг. Жишээлбэл, аяга нь уух хэрэгсэл болохын хувьд энэ аливаа шингэн зүйлийг уухад хялбар болгодог хэрэгтэй шинж чанарыг агуулдаг хэрэглээний үнэ цэнэ бөгөөд материаллаг ашиг тус юм. Аяга нь өөрөө хөдөлмөрөөр бүтсэн бүтээгдэхүүн, бараа товарын солилцооны объектын хувьд эдийн засгийн үнэт зүйл болдог. Хэрвээ аяга нь гоо сайхан хэлбэрээр бүтээгдсэн бол урлагийн бөгөөд соёлын зүйл болж гоо зүйн үнэт зүйл болно.
Үнэ зүйл - "материаллаг үнэт зүйл", "Сэтгэл зүйн үнэт зүйл" гэж хоёр үндсэн хэсэгт хуваагддаг байна. "Мөнхийн үнэт зүйлс" гэсэн ойлголт мөн байдаг.
Үнэт зүйл бол философийн хувьд тодорхой объект, үзэгдлийн хувь хүн, нийгэм-соёлын ач холбогдлын шинж тэмдэг юм.
Үнэт зүйл- эдийн засагт "ашиглалтын үнэ цэнэ" гэсэн ойлголттой ижил утгатай, өөрөөр хэлбэл тухайн зүйлийн хэрэглэгчийн хувьд хэр их ач холбогдол, ашиг тустай гэдгийг илэрхийлдэг байна.
"Үнэн зүйлийн тогтолцоо" хэмээх философийн ойлголт нь хувь хүн өөрийн эргэн тойрон дахь нийгэмд үнэлдэг үнэлэмжээр илэрхийлэддэг байна. Мотивацын тухай ойлголт үүнтэй нягт холбоотой.
This article uses material from the Wikipedia Монгол article Үнэт зүйл, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.