Коннектикут

Коннектикут (Англи: Connecticut) нь Америкийн Нэгдсэн Улсын Зүүн Хойд хэсгийн Шинэ Английн бүсэд орших АНУ-ын нэгэн муж улс.

Өмнө болон баруун талаараа Нью-Йорк (далайгаар Лонг-Айленд муж улстай), хойд талаараа Массачусеттс, зүүн талаараа Рөүд-Айленд муж улсуудтай хиллэдэг. Коннектикут муж улсын баруун өмнөд хэсэг нь Нью-Йоркын метрополитан бүсийн нэг хэсэг гэж тооцогддог. Коннектикут нь 3.4 сая хүн амтай бөгөөд хүн амаар 29, нутаг дэвсгэрээр 48-д, хүн амын нягтшилаар 4-т ордог. "Үндсэн хуулийн муж улс" гэгддэг Коннектикут нь колоничлолын эхэн үеэс эхтэй урт түүхтэй бөгөөд Америкийн засгийн газрын эхэн үеийн үүсэл хөгжилд нөлөөтэй байв.

Коннектикут Муж Улс
State of Connecticut
Коннектикут муж улсын далбаа Коннектикут муж улсын сүлд
Далбаа Сүлд
Хоч(нууд): The Constitution State (Үндсэн хуулийн муж улс), The Nutmeg State (Задийн муж улс)
Уриа: Qui transtulit sustinet (Үр тариа суулгасан нь амьдарна)
Коннектикут муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Коннектикут муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Албан ёсны хэл байхгүй (де-факто англи)
Нийслэл Хартфорд
Хамгийн том хот Брижпорт
Хамгийн том хотуудын бөөгнөрөл Хартфордын метрополитан бүс
Нутаг дэвсгэр  АНУ-д 48-д орно
 - Нийт 14,356 км²
 - Өргөн 113 км
 - Урт 177 км
 - Усны эзлэх % 12.6
 - Өргөрөг 40°58′ N - 42°03′ N
 - Уртраг 71°47′ W - 73°44′ W
Хүн ам  АНУ-д 29-д орно
 - Нийт 3,502,309 (2007 оны тооцоо)
 - Нягтшил 271.40/км²
АНУ-д 4-д орно
 - Дундаж орлого  $55,970 (4)
Өндөр  
 - Хамгийн өндөр цэг Фрисселл уулын энгэр
Тайлбар: Фрисселл уулын оргил нь
Массачусеттс муж улсад байдаг
726 м
 - Дундаж 152 м
 - Хамгийн нам цэг Лонг-Айлендийн хоолой
0 м
АНУ-д нэгдсэн  1788 оны нэгдүгээр сарын 9 (5)
Амбан захирагч Дэннел Маллoй (АН)
Дэд захирагч Майкл Фидийл (БНН)
АНУ-ын сенатчид Кристофер Додд (АН)
Жөү Лийберман (ХБАН)
Конгрессын төлөөлөгчид Жагсаалт
Цагийн бүс Дорнод: UTC-5/-4
Товчлолууд CT. Conn. US-CT
Вэбсайт www.ct.gov
Коннектикут

Коннектикутын анхны европ суурьшигчид нь голландчууд байсан бөгөөд англичууд 1630-аад онд анхны томоохон суурингуудаа байгуулсан. Томас Хүүкер хэсэг дагалдагчдын хамт Массачусеттсийн булангийн колониос дээш өгсөн явж Коннектикут колонийг байгуулжээ; Массачусеттсээс ирсэн бусад суурьшигчид Сэйбрүүк колони, Нью-Хэйвен колонийг байгуулцгаажээ. Коннектикут болон Нью-Хэйвен колониуд Коннектикутын суурь зарлиг хэмээх баримт бичгийг байгуулсан нь Хойд Америк дахь анхны үндсэн хууль гэж тооцогддог. 1662 онд өөр өөр колониуд эзэн хааны хартийн дор нэгдсэнээр Коннектикут титмийн колони болов. Энэ колони нь Америкийн хувьсгалаар Британийн ноёрхлын эсрэг боссон анхны арвангурван колонийн нэг байсан.

Коннектикут Лонг-Айлендийн хоолойн эрэг дагуу оршдог тул тогтуун уур амьсгалтай. Энэ байршил нь тус муж улсыг далайн хүчтэй уламжлал бүхий муж улс болгосон. Орчин үеийн Коннектикут нь баялгаараа алдартай билээ. XVIII-XIX зуунд Коннектикут аж үйлдвэрийн хүчтэй салбар бий болгоход тусалсан түүхий эдийн нөөцтэй байв. XIX-XX зуунд санхүүгийн байгууллагууд цэцэглэн хөгжжээ. Хартфорд зэрэг анхны даатгалын компаниуд, дараа нь Алтан эргийн дагуу сөрөг даатгалын сангууд үүсэв. Энэхүү хөгжил цэцэглэлт нь Коннектикутын нэг хүнд ноогдох орлогыг хамгийн өндөр болгож, хүний хөгжлийн индекс, өрхийн орлогоор улсдаа тэргүүлэх болов.

Лавлах материал

Гадны холбоос

Засгийн газар

Аялал жуулчлал

Түүх

Иргэний ба бизнесийн байгууллага

Tags:

Коннектикут Лавлах материалКоннектикут Гадны холбоосКоннектикутАмерикийн Нэгдсэн УлсАнгли хэлМассачусеттсНью-ЙоркРөүд-Айленд

🔥 Trending searches on Wiki Монгол:

НАТОМонголын хүн ам зүйБат хаанНаадамХүлэмжийн хийНомАнхны долооСарТектоник хавтанИосиф СталинХүүхэдБодисын төлөвШагундалаБямбын РинченХүнсний нэмэлт бүтээгдэхүүнГовьБаян-Өлгий аймагСартуулЦэндийн ДамдинсүрэнХААН БанкАж үйлдвэрийн хувьсгалВикипедиаЭтанолДэлхийн улс орны жагсаалтМэргидВакцинБондЭрэгзэнгийн ЧойдогАСЕАНТэнгисМонгол орны гол мөрдМонгол түүхэн бичиг үсгүүдИнтернэтЧулуун мандалХангайн нурууАргальЗудУхнаагийн ХүрэлсүхЗүрхНүүрсустөрөгчДэлхийн хоёрдугаар дайнЗамын-Үүд сумТемпературЕсөн эрдэнэТунгалаг Тамир (кино)Өгэдэй хаанСудрын чуулганЭсАрхангай аймагХувирмал чулуулагСонирхлын бүлэгАвга болон нагацВольтВена (анатоми)Ургамлын амьдралын хэлбэрМонгол Улсын Ерөнхий СайдФридрих ХаекИх БританиЦагийн бүсИсламХүчМарко ПолоАжилгүйдэлХумхааАргентинУлс төрДолгионы уртЯргуй цэцэгХовд аймагСоёлСагсан бөмбөгПунсалмаагийн ОчирбатДамдины СүхбаатарХоёртын тооллын системТөрДээрэлхүүУсан онгоцБогд хааны Засгийн газар🡆 More