Хими ба физикийн шинжлэх ухаанд, атом (Грек ἄτομος буюу átomos нь хуваагдашгүй гэсэн утгатай) гэж химийн элементийг бүрдүүлэгч хамгийн жижиг хэсгийг хэлнэ.
АТОМ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Гелийн атомын бүтэц. Электрон үүлийн тархалтыг хар өнгөөр, түүний төвд ягаан өнгөөр цөмийг дүрслэв. Цөмийн схемийг зургийн зүүн дээд хэсэгт байрлуулав. | ||||||||
Ангилал | ||||||||
| ||||||||
Шинж чанар | ||||||||
|
Атом нь цөм (эерэг цэнэгтэй протон ба саармаг цэнэгтэй нейтрон), түүнийг хүрээлэн орших электрон үүлнээс (сөрөг цэнэгтэй электроноос тогтох) тогтоно. Хэрэв атом нь электроныхоо тоотой ижил тооны протонтой бол цахилгаан цэнэгийн хувьд саармаг (нейтрал) байна. Атом дахь протоны тоо нь цөмийнх нь цахилгаан цэнэгийг тодорхойлох бөгөөд нейтроны тоо нь элементийн изотопийг тодорхойлоно.
МЭӨ 4 дүгээр зууны үед Левкипп, түүний шавь Демократ нар бодисыг бүрдүүлэгч цаашид хуваагдахгүй хамгийн жижиг хэсгийг атом гэсэн санааг дэвшүүлжээ. Орчин үед атом нь түүнийг бүтээгч олон жижиг хэсгүүдээс тогтдог болохыг тогтоосноор энэхүү үзэл баримтлал нь тохирохоо болисон байна.
Хэдийгээр атом гэдэг үг нь дахин хуваагдашгүй, хамгийн жижиг хэсэг гэсэн утгатай боловч, атом нь хэд хэдэн эгэл бөөмсүүдээс тогтоно. Үндсэн эгэл бөөмсүүд нь электрон, протон, нейтрон юм (ганцхан устөрөгч -1 нь нейтронгүй).
Атомын бүх протон ба нейтроныг нуклон гэж нэрлэх ба эдгээр нь хүнд, нягт атомын цөмийг үүсгэнэ.
Электронууд нь цөмийг хүрээлэн байрлах ба электрон үүлийг үүсгэнэ. Электронууд нь цөм дэх протонуудтай цахилгаан соронзон хүчээр холбогдоно.
Химийн элемент гэдэг нь атомын цөм дэх протоны тоо буюу атомын дугаараар тодорхойлогдох нэгэн төрлийн атом юм.
Атомын гадаад хүрээг яг тодорхойлох нь төвөгтэй учир, түүний хэмжээг ихэнхи тохиолдолд, хоёр буюу түүнээс дээш атомууд хоорондоо холбогдсон үед, тэдгээрийн хоорондын зайгаар тодорхойлдог байна. Атомын радиус нь үелэх систем дэх байрлалаас хамааран өөрчлөгдөнө. Хамгийн жижиг атом болох гелийн атомын радиус 31 пм, хамгийн том нь болох цезийн атом 298 пм байна. Хэдийгээр устөрөгч нь гелигээс бага атомын дугаартай боловч, устөрөгчийн тооцоолсон радиус гелийнхээс 70% том байдаг.
Онолын хувьд, ертөнц дээрхи анхны цөмүүд (устөрөгч, гели, литийн ихэнхи, бараг бүх дейтери, гели-3-ийн атомын) Их тэсрэлтийн дараагийн 3 минутанд явагдсан цөмийн синтезээр үүссэн байна. Анхны атом Их тэсрэлтээс хойш 380,000 жилийн дараа буюу ертөнц хангалттай хөрсний дараа электронууд цөмтэй нэгдэж эхэлснээр үүссэн байна.
Энэ нуклидын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ физикийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ инженерчлэлийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ химийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
This article uses material from the Wikipedia Монгол article Атом, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.