Аргентин

Аргентин, албан ёсоор Бүгд Найрамдах Аргентин Улс (исп.

República Argentina) нь Өмнөд Америкийн өмнөд хэсэгт орших, хорин гурван муж болон нэг автономи хотоос бүрдэх холбооны улс юм. Газар нутгаараа өмнөд америкт Бразилын дараа хоёрт, дэлхийд наймд жагсана. Баруун талаараа Андын нуруу, зүүн ба өмнөд талаараа өмнөд Атлантын далайгаар хүрээлэгддэг. Хойд талаараа Парагвай, Боливи, зүүн хойд талаараа Бразил, Уругвай, өмнөд ба баруун талаараа Чили улсуудтай хиллэнэ. Аргентин нь Британийн удирдлага доор байдаг Фолклендийн арлууд, Өмнөд Жоржиа, Өмнөд Сендвичийн арлуудыг өөрийн нутаг хэмээдэг. Мөн Аргентинийн Антарктид хэмээх Антарктидийн 969,464 км² газрыг өөрийн нутаг хэмээдэг бөгөөд энэ нь Чили, Нэгдсэн Хант Улсын (Британийн Антарктид дахь нутаг дэвсгэр) нэхэмжлэлүүдтэй давхцаж байна.

Бүгд Найрамдах Аргентин Улс
ᠪᠦᢉᠦᠳᠡ
ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ
ᠠᠷᠭᠧᠨᠲ᠋ᠢᠨ
ᠤᠯᠤᠰ
República Argentina (Испани)
Argentina улсын далбаа
Төрийн далбаа
Argentina улсын Сүлд
Сүлд
Уриа: 
  • "En unión y libertad"
  • ("Эв нэгдэл, эрх чөлөөнд")
Төрийн дуулал: Himno Nacional Argentino
("Аргентины Үндэсний Төрийн Дуулал")
Sol de Mayo
(5-р сарын нар)

Аргентин
Аргентины газар нутаг хар ногоон; нэхэмжилсэн боловч хяналтгүй газар нутаг цайвар ногооноор.
Аргентины газар нутаг хар ногоон; нэхэмжилсэн боловч хяналтгүй газар нутаг цайвар ногооноор.
Нийслэл
ба томоохон хот
Буэнос-Айрес
34°36′S 58°23′W / 34.600°S 58.383°W / -34.600; -58.383
Албан ёсны хэлИспани хэл
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл
Шашин
(2022)
  • 58.9% Христ
  • —48.9% Католик
  • —10.0% Бусад Христ
  • 39.8% Шашингүй
  • 1.3% Бусад
Ард түмний нэршилАргентинчууд
Төр засагХолбооны ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс
• Ерөнхийлөгч
Хавьер Милей
• Дэд Ерөнхийлөгч
Виктория Вильяруэль
• ЗГХЭГ-ын дарга
Николас Поссе
• Төлөөлөгчдийн танхимын ерөнхийлөгч
Мартин Менем
• Дээд Шүүхийн Ерөнхийлөгч
Хорас Росатти
Хууль тогтоох байгууллагаҮндэсний Конгресс
• Дээд танхим
Сенат
• Доод танхим
Төлөөлөгчдийн танхим
Аргентины Түүх
• Тавдугаар сарын Хувьсгал
1810 оны 5 сарын 25
• Тунхаглал
1816 оны 7 сарын 9
• Үндсэн хууль
1853 оны 5 сарын 1
Газар нутаг
• Нийт
2780400 км2 (8)
• Усны эзлэх талбай (%)
1.57
Хүн ам
• 2022 тооллого
Neutral increase 46,044,703 (32)
• Нягтаршил
14.4/км2 (214)
ДНБ (ХАЧТ)2022 тооцоо
• Нийт
$1.207 их наяд (29)
• Нэг хүнд ноогдох
$26,074 (63)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$630.698 тэрбум (24)
• Нэг хүнд ноогдох
$13,622 (62)
ОТББИ (2020)  42.3
дундаж
ХХИ (2021) 0.842
маш өндөр · 47
Мөнгөний нэгжАргентины песо ($) (ARS)
Цагийн бүсUTC−3 (ART)
Огнооны форматөө/сс/жжжж (МЭ)
Жолооны талбаруун
Утасны томьёо+54
ISO 3166 кодAR
Домэйн нэр.ar

Албан ёсны хэл нь -испани. Нийслэл Буэнос-Айрес хот.

Аргентин улс нь Латин Америкийн орнууд дотроо Хүний Хөгжлийн Индекст нэгд, худалдан авах чадварын паритетаар тооцсон нэг хүнд оногдох Үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээгээр хоёрт орно. Нийт ҮНБ нь дэлхийд 23-т (номинал ҮНБ-р 31-т) жагсдаг. Дэлхийн Банк нь Аргентин улсыг дээд-дунд орлоготой орон буюу хоёрдогч хөгжиж буй зах зээл хэмээн тодорхойлдог байна.

Газар зүй, уур амьсгал

Аргентин улсын нутаг дэвсгэр нь 2,766,890 хавтгай дөрвөлжин км талбай эзлэх бөгөөд дэлхийд 8-д орно. Өмнөөс хойд цэг хүртэл 3900 км, баруунаас зүүн хүртэлх өргөн нь 1400 км байдаг. Далайтай хиллэх эргийн урт 4665 км юм. Хамгийн өндөр цэг нь Мендоса мужид орших Аконкагуа уул 6962 м бөгөөд энэ нь мөн Дэлхийн бөмбөрцгийн өмнөд ба баруун тал хагасын хамгийн өндөр цэгт тооцогдоно. Хамгийн нам дор цэг нь далайн төвшнөөс доош -105 м юм. Томоохон гол мөрөн нь Парана (3998 км), Пилкомаёо, Парагвай (2549 км), Бермежо, Колорадо, Саладо (1500 км), Уругвай (1500 км) гэх мэт болно. Мөн хэд хэдэн том нуур бий. Эдгээр нь Аргентино (1466 км²), Виэдма, Нахуэл Хуапи зэрэг.

Газрын бүсээсээ шалтгаалан халуун орны, чийглэг, хуурай, сэрүүн гэсэн ерөнхий 4 бүсэд хуваагдана. Нутгийн умард хэсэг нь зундаа нилээд бүгчим халуун, өвөл нь тогтуун хуурай бол төвийн нутгаар аадар бороо шаагисан халуун зун, сэрүүн өвөл болно. Өмнөд хэсгээр зун нь дулаахан ч, уулархаг хэсгээр их хэмжээний цастай хүйтэн өвөл болдог байна. Аргентин улсад 1920 оны 1 сард хамгийн халуун 49.1℃ бүртгэгдэж байсан ба 1972 онд хамгийн хүйтэн -39℃ болж байжээ.

Хүн ам зүй

Аргентины хүн ам 2010 оны байдлаар 40 412 000 байсан бөгөөд үүний 85% нь европ гаралтай, 15% нь Индиан буюу Америк тивийн уугуул оршин суугчдаас гаралтай аж. Европ гаралтай аргентин хүний эзлэх хувь 89.7%-97% гэгдэн зарим бичиг баримтад зөрүүтэй байдаг байна. Мөн ойрын жилүүдийн судалгаагаар, үнэндээ Аргентины хүн ардын 56% нь уугуул оршин суугчдын цустай болох нь тогтоогдоод байгаа. Өөрөөр хэлбэл өөрсдийгээ цагаан арьстан гэж бодож байсан аргентинчуудын талаас илүүд нь Индиан гаралын цус гүйж байна гэсэн үг юм. Европ гаралтай аргентин хүмүүсийн дотор итали болон испани гаралтай иргэд давамгайлдаг байна.

Аргентин нь олон улс орон, ард түмний уламжлалыг өөртөө шингээсэн бөгөөд энэ нь Аргентинчуудын соёл, амьдрал, зан заншилд ул мөр үлдээжээ. Төрийн бодлого нь цагаачдыг хурдан уусгахад нөлөөлсөн байна. АНУ, Канадаас ялгаатай нь Аргентинд үндэстэн ястны нягтаршилтай газар нутаг байдаггүй бөгөөд тооллогод "гарал үүслийн улс" гэсэн асуулт байдаггүй. Тус улсад мөрдөгдөж буй хуулийн дагуу тус улсын нутаг дэвсгэрт төрсөн хүн бүрийг Аргентин хүн гэж үздэг байна.

Томоохон хотууд

  1. Буэнос-Айрес (хүн ам 10.400.000)
  2. Кордова (хүн ам 1.345.090)
  3. Росарио (хүн ам 1.251.597)
  4. Мендоса (хүн ам 885.434)
  5. Сан-Мигель-де-Тукуман ( хүн ам 789.525)
  6. Ла Плата (хүн ам 732.505)
  7. Мар-дель-Плата (хүн ам 604.524)
  8. Санта-Фе (хүн ам 493.574)
  9. Сальта (хүн ам 464.642)
  10. Сан-Хуан (хүн ам 453.229)
  11. Сантьяго-дэль-Эстеро (хүн ам 327.945)

Зургийн цомог

Цахим холбоос

Эх сурвалж

Tags:

Аргентин Газар зүй, уур амьсгалАргентин Хүн ам зүйАргентин Томоохон хотуудАргентин Зургийн цомогАргентин Цахим холбоосАргентин Эх сурвалжАргентинАндын нурууАнтарктидАтлантын далайБоливиБразилБританиИспани хэлИх БританиПарагвайУругвайЧилиӨмнөд Америк

🔥 Trending searches on Wiki Монгол:

ДоргоУлс төрЯстанНүдПунсалмаагийн ОчирбатСонгуульВ эсБиомассМинжиддоржийн ХанддоржЧингис хааны дөрвөн хүлэг баатарШударга ёсХүйсийн баримжааХар-Ус нуурДолоо хоногЭлектронХархорин сумЗорголхайрхан уулХалиун бугаДалайХубилай хаанБиологийн ангилалХөгжимМонголын хотын жагсаалтМэдрэлийн системЯргуйМонгол бичгийг цахим ертөнцөөрХүүрнэл зохиолХимийн элементУлаан лоольЗах зээлийн сегментчлэлХиагтын гэрээХөвсгөл нуурКроносМонгол ёс заншилМонголБельгиГазар хөдлөлтМэдлэгМалгайАдам СмитАлканСайн уу, амьдрал миньНохойХүүхдийн эсрэг хүчирхийлэлОрхон аймагГэрэлПептидийн холбооХүлэгүДуурьНомБарагшунТуркМэдээллийн технологиАгаарын даралтМонгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарьТүрэгИнч (нэгж)Хүхэрт устөрөгчМонголчууд Алтан улсыг дайлсан ньИх Монгол улсын хаадын гүнж нарын жагсаалтДэлхийн агаар мандалХэнтий аймагХамаг МонголЧихрийн шижинЛуи АрмстронгАмиа егүүтгэхМонголчуудын эдийн соёлЦусны бүлэгСоёл иргэншилНейронХар-Ус нуурын шагшуургаБромДэлхийн нэгдүгээр дайнХэлХөвчтөнГэр бүлАмерикийн Нэгдсэн Улс🡆 More