Атомын Дугаар

Атомын дугаар (Англи: atomic number, Орос: зарядовое число, синонимууд: цэнэгийн тоо, атомын тоо, химийн элементийн дугаар) — атомын цөм дэх протоны тоо.

Атомын дугаар нь цөмийн цэнэгийн нэгжийн илэрхийлэлтэй, мөн нэгэн зэрэг тухайн цөмд хамаарах химийн элементийн үелэх систем дэх дэс дугаартай тэнцэнэ.

«Атомын дугаар» эсвэл «элементийн дэс дугаар» гэдэг ойлголтуудыг атом, молекулын физикт ба химид хэрэглэдэг бол, «цэнэгийн тоо» гэх ижил утгатай ойлголтыг цөмийн физикт ашигладаг. Ионжуулаагүй атомын электрон үүл дэх электроны тоо цэнэгийн тоотой тэнцүү байдаг.

Цэнэгийн тоог Z үсгээр тэмдэглэдэг. Ижил цэнэгийн тоотой боловч өөр жингийн тоотой цөмүүдийг, химийн элементийн изотопууд гэнэ. Цөмийн цэнэг нь, атомын электрон үүлний бүтцийг, цаашилбал химийн шинж чанарыг тодорхойлж байдаг учир, ижил цөмийн цэнэгтэй цөмүүдийг химийн нэг элементийн изотопууд гэдэг.

Атомын дугаар нь атом масстай нягт холбоотой.

Түүх

Д.Менделеев анх химийн элементүүдийг атом масс, болон химийн ойролцоо шинжүүдээр нь ангилсан (үелэх систем) бөгөөд атомын дугаар нь ямар химийн элемент, үелэх системийн хаана байрлахыг заасан дугаар байсан байна. .

1913 онд Генри Мослей химийн элементийн атомын дугаар нь тухайн атомынхаа протоны тоогоор тодорхойлогдох зүй тогтлыг нээсэн байна..

Химийн шинж чанар

Химийн элемент тус бүр нь цөм дэх протоны тооны ялгаанаасаа (цэнэгийн ялгаа) хамааран өөрийн өвөрмөц химийн шинж чанартай байна. Химийн холбоо нь тухайн атом дахь электрон байгуулалтаас хамаарах ба электрон байгуулалт (конфегураци) нь атомын цөмийн цэнэг өөрөөр хэлбэл протоны тооноос хамаарна.

Шинэ элемент

Шинэ химийн элемент нь атомын тоогоороо тодорхойлогдох ба 2007 оны эхний байдлаар, 118 гэсэн атомын дугаар хүртэлх, нийт 117 химийн элемент (117 дугаартай элемент нээгдээгүй) нээгдээд байна. Шинэ элементийг лабораторийн нөхцөлд, хүнд химийн элементийг ионоор бөмбөгдөх замаар гарган авна. Атомын дугаар ихсэх тусам хагас задралын хугацаа богинсоно.

Бусад холбоотой сэдвүүд


Эшлэл

Tags:

Атомын Дугаар ТүүхАтомын Дугаар Химийн шинж чанарАтомын Дугаар Шинэ элементАтомын Дугаар Бусад холбоотой сэдвүүдАтомын Дугаар ЭшлэлАтомын ДугаарАнгли хэлАтомын цөмОрос хэлПротонҮелэх систем

🔥 Trending searches on Wiki Монгол:

ШавжВитамин DБиотехнологиДундад зуунАзийн орнуудын жагсаалтМандухай сэцэн хатан (кино)Монгол Улсын сумдХорлоогийн ЧойбалсанБөөрПрограм хангамжТоргуудЭм (хүйс)Цагийн бүсШвейцарЭнэтхэгийн философиАзотЮань УлсЭкологиНийгмийн институтАлтКирилл үсэгНуурБиомассШохойн чулууИсламОй тогтоолтЧингис хааны дөрвөн хүлэг баатарТаж МахалЦээрлэх ёсонХидан УлсЭкваторМөнгөЁс зүйАзиАргентинЗахчинӨөлдДаралтШүлтийн металлСүхбаатарын талбайПольшОйрадДэлхийн агаар мандалСэтгэл судлалЮмжаагийн ЦэдэнбалНэгдсэн Үндэстний БайгууллагаУлс төрийн намТаван замын байлдаанДотоодын нийт бүтээгдэхүүнИх ЗасагКоминтернЭлэгний C вирусХлорӨмнөд АмерикХалхын голын дайнДорнод аймагМэдрэлийн системМэдлэгЗүүнгарын Хаант УлсОлон улсын харилцааҮндэсний эрх чөлөөний хувьсгалБогд хан уулРумынМонгол морьЗарим амьтны насны нэрсГенетикВладимир Ильич ЛенинДалайн урсгалБаянхонгор аймагМонгол Улсын Их СургуульЗавхан аймагБиохимиМонгол хувцасЦардуулУлаан буудайОзоны давхаргаАвстриСудрын чуулган🡆 More