Атом: үүд

Хими ба физикийн шинжлэх ухаанд, атом (Грек ἄτομος буюу átomos нь хуваагдашгүй гэсэн утгатай) гэж химийн элементийг бүрдүүлэгч хамгийн жижиг хэсгийг хэлнэ.

АТОМ
Жирийн төлөв дэх Гелийн атом
Жирийн төлөв дэх Гелийн атом
Гелийн атомын бүтэц. Электрон үүлийн тархалтыг хар өнгөөр, түүний төвд ягаан өнгөөр цөмийг дүрслэв. Цөмийн схемийг зургийн зүүн дээд хэсэгт байрлуулав.
Ангилал
Химийн элементийн хамгийн бага нэгж
Шинж чанар
Масс : ≈ 1.67 × 10-27 to 4.52 × 10-25 кг
Цахилгаан цэнэг : тэг (Хэрэв электроны тоо, протоны тоотой тэнцүү бол)
Диаметр : 31 пм (He) - 520 пм (Cs)
Судлагдаж болохуйц ертөнц дэх атомын тоо: ~1080

Атом нь цөм (эерэг цэнэгтэй протон ба саармаг цэнэгтэй нейтрон), түүнийг хүрээлэн орших электрон үүлнээс (сөрөг цэнэгтэй электроноос тогтох) тогтоно. Хэрэв атом нь электроныхоо тоотой ижил тооны протонтой бол цахилгаан цэнэгийн хувьд саармаг (нейтрал) байна. Атом дахь протоны тоо нь цөмийнх нь цахилгаан цэнэгийг тодорхойлох бөгөөд нейтроны тоо нь элементийн изотопийг тодорхойлоно.

Түүх

МЭӨ 4 дүгээр зууны үед Левкипп, түүний шавь Демократ нар бодисыг бүрдүүлэгч цаашид хуваагдахгүй хамгийн жижиг хэсгийг атом гэсэн санааг дэвшүүлжээ. Орчин үед атом нь түүнийг бүтээгч олон жижиг хэсгүүдээс тогтдог болохыг тогтоосноор энэхүү үзэл баримтлал нь тохирохоо болисон байна.

Бүтэц

Атомын дотоод дахь бөөм

    Үндсэн өгүүлэл: Атомын дотоод дахь бөөм

Хэдийгээр атом гэдэг үг нь дахин хуваагдашгүй, хамгийн жижиг хэсэг гэсэн утгатай боловч, атом нь хэд хэдэн эгэл бөөмсүүдээс тогтоно. Үндсэн эгэл бөөмсүүд нь электрон, протон, нейтрон юм (ганцхан устөрөгч -1 нь нейтронгүй).


Цөм

Атомын бүх протон ба нейтроныг нуклон гэж нэрлэх ба эдгээр нь хүнд, нягт атомын цөмийг үүсгэнэ.


Электрон үүл

Электронууд нь цөмийг хүрээлэн байрлах ба электрон үүлийг үүсгэнэ. Электронууд нь цөм дэх протонуудтай цахилгаан соронзон хүчээр холбогдоно.

Шинж чанар

Химийн элемент

Химийн элемент гэдэг нь атомын цөм дэх протоны тоо буюу атомын дугаараар тодорхойлогдох нэгэн төрлийн атом юм.

Хэмжээ

Атомын гадаад хүрээг яг тодорхойлох нь төвөгтэй учир, түүний хэмжээг ихэнхи тохиолдолд, хоёр буюу түүнээс дээш атомууд хоорондоо холбогдсон үед, тэдгээрийн хоорондын зайгаар тодорхойлдог байна. Атомын радиус нь үелэх систем дэх байрлалаас хамааран өөрчлөгдөнө. Хамгийн жижиг атом болох гелийн атомын радиус 31 пм, хамгийн том нь болох цезийн атом 298 пм байна. Хэдийгээр устөрөгч нь гелигээс бага атомын дугаартай боловч, устөрөгчийн тооцоолсон радиус гелийнхээс 70% том байдаг.

Үүсэл

    Үндсэн өгүүлэл: Цөмийн синтез

Онолын хувьд, ертөнц дээрхи анхны цөмүүд (устөрөгч, гели, литийн ихэнхи, бараг бүх дейтери, гели-3-ийн атомын) Их тэсрэлтийн дараагийн 3 минутанд явагдсан цөмийн синтезээр үүссэн байна. Анхны атом Их тэсрэлтээс хойш 380,000 жилийн дараа буюу ертөнц хангалттай хөрсний дараа электронууд цөмтэй нэгдэж эхэлснээр үүссэн байна.

Мөн үзэх

Эшлэл

  1. Kenneth S. Krane, Introductory Nuclear Physics (1987)

Гадаад холбоос

Атом: Түүх, Бүтэц, Шинж чанар  Commons: Atom – Викимедиа дуу дүрсний сан

Атом: Түүх, Бүтэц, Шинж чанар 

Энэ нуклидын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Атом: Түүх, Бүтэц, Шинж чанар 

Энэ физикийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Атом: Түүх, Бүтэц, Шинж чанар 

Энэ инженерчлэлийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Атом: Түүх, Бүтэц, Шинж чанар 

Энэ химийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Tags:

Атом ТүүхАтом БүтэцАтом Шинж чанарАтом ҮүсэлАтом Мөн үзэхАтом ЭшлэлАтом Гадаад холбоосАтомГрек хэлФизикХимиХимийн элемент

🔥 Trending searches on Wiki Монгол:

Монголын намын жагсаалтБүгд Найрамдах Монгол Ард УлсЧин улсЗохиомол тооМонгол наадгайАрдын түр засгийн газарСоронзон оронРомын эзэнт гүрэнТөвөдАзиГалогенБаян-Өлгий аймагОрхон голХэлЖамухаШинэсУзбекистанШохойн чулууАртерийн судасХөнгөн цагаанУргамлын тэжээлШударга ёсБадамлянхуа цэцэгАрхангай аймагДэлхийШирээний теннисМонгол Улсын төрийн далбааЛити2020 оны Улсын Их Хурлын сонгуульХөх хотАргентинЧехТангуд улсГарагХовд аймагЖоульҮндэстэн дамнасан корпорациАнглиГималайИрландЭтиопТамхиМонгол Улсын Ерөнхий Сайдын жагсаалтАгаарын даралтДээрэлхүүМалгайТэрхийн цагаан нуурНил мөрөнМонгол зураг1945 оны чөлөөлөх дайнДулдуйтын ДанзанравжааХүннү улсХалхын голын дайнИх ЗасагАнгарагАмиа егүүтгэхЛиберализмХөдөө аж ахуйТүүхэн эх сурвалжЭмээлУлс төрХүлэгүЦацраг идэвхт задралЦахилгаан эсэргүүцэлМонголчуудСур харвааБулчинХөвчтөнИх Монгол улсын хаадын гүнж нарын жагсаалтИнфляциОлноо Өргөгдсөн Монгол УлсМонгол ноёдын цол хэргэмЭртний ЕгипетМонгол улсын аймаг, нийслэлТахьУрвалын хурдМонгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалЦиклонУкраин🡆 More