Того

Того Улс нь Өрнөд Африкийн улс бөгөөд Гвинейн буланд оршин, баруун талаараа Гана, дорно зүгтээ Бенин, умард зүгтээ Буркина Фасо зэрэг улсуудтай хиллэдэг.

Тус улсын нийслэл нь Ломе.

Бүгд Найрамдах Того Улс
République togolaise (Франц)
Того улсын далбаа
Төрийн далбаа
Того улсын Сүлд
Сүлд
Уриа: "Travail, Liberté, Patrie" (Франц)
"Хөдөлмөр, Эрх чөлөө, Эх орон"
Төрийн дуулал: "Salut à toi, pays de nos aïeux|Terre de nos aïeux" (Франц)
(Монгол: "Бидний өвөг дээдсийн нутаг")
 Того улсын байршил (хар хөх) Африкийн Холбоо (цайвар цэнхэр)
 Того улсын байршил (хар хөх)

Африкийн Холбоо (цайвар цэнхэр)

Нийслэл
ба томоохон хот
Ломе
6°8′N 1°13′E / 6.133°N 1.217°E / 6.133; 1.217
Албан ёсны хэл
Ярианы хэл
Жагсаалт:
Угсаатны бүлгүүд
Баруун Африк (94.4%)
  • Ажа, Эве болон Мина (42.4%)
  • Кабийе болон Тем (25.9%)
  • Акан болон Гурма (17.1%)
  • Кпосо болон Акебу (4.1%)
  • Ана-Ифе (3.2%)
  • Бусад Баруун Африкийн бүлэг (1.7%)
Бусад (5.6%)
Шашин
(2020)
Ард түмний нэршилТогочууд‎
Төр засагНэгдмэл ноёрхогч намын ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс
• Ерөнхийлөгч
Фор Гнассингбе
• Ерөнхий сайд
Виктуар Томега-Догбе
Хууль тогтоох байгууллагаҮндэсний Хурал
Тусгаар тогтнол 
• Тусгаар тогтнол олгосон
4 сарын 27, 1960
Газар нутаг
• Нийт
56,785 км2 (123)
• Усны эзлэх талбай (%)
4.2
Хүн ам
• 2023 тооцоо
8,703,961 (101)
• 2022 тооллого
8,095,498
• Нягтаршил
125.9/км2
ДНБ (ХАЧТ)2023 тооцоо
• Нийт
$22.7 тэрбум (151)
• Нэг хүнд ноогдох
$2,612 (175)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$8.41 тэрбум (157)
• Нэг хүнд ноогдох
$916 (170)
ОТББИ (2015)  43.1
дундаж
ХХИ (2021) 0.539
бага · 162
Мөнгөний нэгжБаруун Африкийн франк (XOF)
Цагийн бүсUTC (ГДЦ)
Огнооны форматөө/сс/жжжж
Жолооны талбаруун
Утасны томьёо+228
Домэйн нэр.tg
  1. Эве, Мина болон Ажа хэл гэх мэт.
  2. Ихэвчлэн Европ, Энэтхэг, Сири-Ливан.
  3. Энэ улсын тооцоололд ДОХ-ын улмаас нас баралтын үр дагаврыг тодорхой тусгасан; Энэ нь хүлээгдэж байснаас дундаж наслалт багасч, нялхсын эндэгдэл, нас баралтын түвшин өндөр, хүн ам, өсөлтийн хурд буурч, хүн амын нас хүйсээр тархалтад өөрчлөлт гарч болзошгүй.
  4. 2017 оны тоон үзүүлэлтэд тулгуурласан зэрэглэл (CIA World Factbook – "Togo")

1884 оноос 1916 он хүртэл Тогогийн газар нутаг нь Германы колони (Германы колони Того) байж байгаад НҮБ-ын итгэмжлэгдсэн нутаг дэвсгэрт багтан Францын захиргаанд очжээ. Тогог бараг дөч гаруй жил Гнассингбе Эйадема ганцаара удирдсан ба түүнийг 2005 онд нас нөгчсөний дараа түүний хүү Фор Гнассингбе үндсэн хуулийг зөрчин Тогогийн зэвсэгт хүчнээс ерөнхийлөгчөөр томилсон байна. Олон улсын дарамт ба дотоодын үймээн самууны үр дүнд түүнийг буцаан татсан ч, дараах сонгуулиар ахин гарч ирсэн бөгөөд европын холбооноос Форыг сонгуулийн үр дүнг будлинтуулан гарч ирсэн гэж үзсээр байна. Хүний хөгжлийн илтгэцүүрээр тус улс нь дэлхийн 188 орны 166-р байранд жагсаж байна.

Түүх

    Үндсэн өгүүлэл: Тогогийн түүх
Того 
Того, 1908 онд

1958 онд болсон анхны бүх нийтийн сонгуулийг нутгийн өмнөд хэсгийн эве гаралтай Силванус Олимпио ялан гарч иржээ. 1960 оны дөрөвдүгээр сарын 27-нд Того улс Францаас салан тусгаар тогнолоо зарласны дараа тэрбээр Тогогийн анхны ерөнхийлөгч болов. 1963 оны нэгдүгээр сарын 13-н цэргийн офицерүүдийн бослого гарч түүнийг хороосон байна. Ингээд ерөнхийлөгч Груницкигийн удирдлага дор тогтвортой бус олон намын засаглалд шилжив. 1967 оны нэгдүгээр сарын 13-аас 2005 он хүртэл ерөнхийлөгч Гнассингбе Эйадема ганцаараа төрийн эрхийг гартаа атгаж байлаа. Тэрбээр тус улсын умард зүгийн кабийе угсааны хүн юм. Түүний хүний эрхийг зөрчсөн, мөрдөн мөшгөлтөөс шалтгаалан олон хүн цөлөгдсөн байдаг.


Газар зүй

Того 
Кара хот

Того нь нийт 56.785 км² газар нутагтай бөгөөд энэ нь Африкийн бусад орнуудтай харьцуулбал жижиг улс юм. Тус улсын нутаг дэвсгэр нь сунган татсан мэт хэлбэртэй бөгөөд хойд-өмнө зүгийн чиглэлд ойролцоогоор 550 км, баруун-зүүн зүгийн чиглэлд дөнгөж 50-140 км өргөнтэй. Газар нутгийн 16% нь ой, 25% нь газар тариалангийн бүс, 3,5% нь бэлчээрийн бүсэд ордог.

Улсын хилийн нийт урт нь 1647 км, үүний 644 км нь Бенинтэй, 126 км нь Буркина Фасотой, 877 километр нь Гана улстай хиллэнэ.

Уур амьсгалын хувьд жилийн турш чийглэг халуун байх ба өмнө зүгт далайн эрэг орчмоор 27°, умард хэсэгтээ 30° дундаж температуртай байна.

Хамгийн өндөр уул нь далайн түвшнээс дээш 986 метрийн өндөртэй Монт Агу уул юм. Хамгийн урт гол нь багцаагаар 400 км урттай Моно гол. Энэ гол умардаас өмнө зүгийг чиглэн урсах ба түүний 50 км орчмыг нь усан тээвэрт ашиглах боломжтой аж.

Уур амьсгал

Уур амьсгалын хувьд жилийн турш чийглэг халуун байх ба өмнө зүгт далайн эрэг орчмоор 27°, умард хэсэгтээ 30° дундаж температуртай байна.


Цахим холбоос

Того 
Wiktionary
Wiktionary: Того – Энэ үгийг тайлбар толиос харна уу
Того  Commons: Того – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл

Tags:

Того ТүүхТого Газар зүйТого Цахим холбоосТого ЭшлэлТогоБенинБуркина ФасоГанаГвинейн буланӨрнөд Африк

🔥 Trending searches on Wiki Монгол:

Вена (анатоми)УсҮндэстэнАрдын хувьсгалЖүгдэрдэмидийн ГүррагчааКанадХэрлэн голШатарСарЭнэтхэгМэдрэлийн системХалхын голын байлдааны ялалтын дурсгалын хөшөөДархан-Уул аймагТөгрөгХоолны давсРомбГандантэгчэнлин хийдУушгиМонгол Улсын Зэвсэгт ХүчинБатмөнх Даян хаанТүүхБолгарХөнгөн цагаанБуриад ястанТэрхийн цагаан нуурГенийн инженерчлэлӨөхний хүчлийн нийлэгжилтДолоо хоногУрлагХүйтэн оргилИх Монгол улсын их хааны тамгаБүгд Найрамдах Монгол Ард УлсЦагадайСократМонгол хувцасЭзлэхүүнХиагтын гэрээХар тамхиКовалент холбооЛаосХүнГүн ухаанДундад зуунЭлектролит диссоциациХимийн индикаторАмперНийгмийн институтПрокси серверХорлоогийн ЧойбалсанЭм (хүйс)ВикиСанчирМонгол улсын их дээд сургуулиудТоргуудМонгол улсын аймаг, нийслэлАлун Гуа эхийн домогБолд (дуучин)Сонирхлын бүлэгХайрГазар хөдлөлтЖон ЛоккУгсаатанМонгол хэлЗүрхАрдын түр засгийн газарПротонГрафик дизайнГовь (компани)Цахилгаан цэнэгМонгол Улсын сумдЭкзистенциализмХишигтэнАзи-Европын уулзалтАмазон мөрөнХалтмаагийн БаттулгаДундад зууны монгол аймгуудСэлэнгэ аймагПольш🡆 More