Того Улс нь Өрнөд Африкийн улс бөгөөд Гвинейн буланд оршин, баруун талаараа Гана, дорно зүгтээ Бенин, умард зүгтээ Буркина Фасо зэрэг улсуудтай хиллэдэг.
Тус улсын нийслэл нь Ломе.
Бүгд Найрамдах Того Улс République togolaise (Франц) | |
---|---|
Уриа: "Travail, Liberté, Patrie" (Франц) "Хөдөлмөр, Эрх чөлөө, Эх орон" | |
Төрийн дуулал: "Salut à toi, pays de nos aïeux|Terre de nos aïeux" (Франц) (Монгол: "Бидний өвөг дээдсийн нутаг") | |
Нийслэл ба томоохон хот | Ломе 6°8′N 1°13′E / 6.133°N 1.217°E |
Албан ёсны хэл | |
Ярианы хэл | Жагсаалт:
|
Угсаатны бүлгүүд | Баруун Африк (94.4%)
|
Шашин (2020) |
|
Ард түмний нэршил | Тогочууд |
Төр засаг | Нэгдмэл ноёрхогч намын ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Фор Гнассингбе |
• Ерөнхий сайд | Виктуар Томега-Догбе |
Хууль тогтоох байгууллага | Үндэсний Хурал |
Тусгаар тогтнол (Францаас) | |
• Тусгаар тогтнол олгосон | 4 сарын 27, 1960 |
Газар нутаг | |
• Нийт | 56,785 км2 (123) |
• Усны эзлэх талбай (%) | 4.2 |
Хүн ам | |
• 2023 тооцоо | 8,703,961 (101) |
• 2022 тооллого | 8,095,498 |
• Нягтаршил | 125.9/км2 |
ДНБ (ХАЧТ) | 2023 тооцоо |
• Нийт | ▼ $22.7 тэрбум (151) |
• Нэг хүнд ноогдох | ▼ $2,612 (175) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $8.41 тэрбум (157) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $916 (170) |
ОТББИ (2015) | 43.1 дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.539 бага · 162 |
Мөнгөний нэгж | Баруун Африкийн франк (XOF) |
Цагийн бүс | UTC (ГДЦ) |
Огнооны формат | өө/сс/жжжж |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +228 |
Домэйн нэр | .tg |
|
1884 оноос 1916 он хүртэл Тогогийн газар нутаг нь Германы колони (Германы колони Того) байж байгаад НҮБ-ын итгэмжлэгдсэн нутаг дэвсгэрт багтан Францын захиргаанд очжээ. Тогог бараг дөч гаруй жил Гнассингбе Эйадема ганцаара удирдсан ба түүнийг 2005 онд нас нөгчсөний дараа түүний хүү Фор Гнассингбе үндсэн хуулийг зөрчин Тогогийн зэвсэгт хүчнээс ерөнхийлөгчөөр томилсон байна. Олон улсын дарамт ба дотоодын үймээн самууны үр дүнд түүнийг буцаан татсан ч, дараах сонгуулиар ахин гарч ирсэн бөгөөд европын холбооноос Форыг сонгуулийн үр дүнг будлинтуулан гарч ирсэн гэж үзсээр байна. Хүний хөгжлийн илтгэцүүрээр тус улс нь дэлхийн 188 орны 166-р байранд жагсаж байна.
1958 онд болсон анхны бүх нийтийн сонгуулийг нутгийн өмнөд хэсгийн эве гаралтай Силванус Олимпио ялан гарч иржээ. 1960 оны дөрөвдүгээр сарын 27-нд Того улс Францаас салан тусгаар тогнолоо зарласны дараа тэрбээр Тогогийн анхны ерөнхийлөгч болов. 1963 оны нэгдүгээр сарын 13-н цэргийн офицерүүдийн бослого гарч түүнийг хороосон байна. Ингээд ерөнхийлөгч Груницкигийн удирдлага дор тогтвортой бус олон намын засаглалд шилжив. 1967 оны нэгдүгээр сарын 13-аас 2005 он хүртэл ерөнхийлөгч Гнассингбе Эйадема ганцаараа төрийн эрхийг гартаа атгаж байлаа. Тэрбээр тус улсын умард зүгийн кабийе угсааны хүн юм. Түүний хүний эрхийг зөрчсөн, мөрдөн мөшгөлтөөс шалтгаалан олон хүн цөлөгдсөн байдаг.
Того нь нийт 56.785 км² газар нутагтай бөгөөд энэ нь Африкийн бусад орнуудтай харьцуулбал жижиг улс юм. Тус улсын нутаг дэвсгэр нь сунган татсан мэт хэлбэртэй бөгөөд хойд-өмнө зүгийн чиглэлд ойролцоогоор 550 км, баруун-зүүн зүгийн чиглэлд дөнгөж 50-140 км өргөнтэй. Газар нутгийн 16% нь ой, 25% нь газар тариалангийн бүс, 3,5% нь бэлчээрийн бүсэд ордог.
Улсын хилийн нийт урт нь 1647 км, үүний 644 км нь Бенинтэй, 126 км нь Буркина Фасотой, 877 километр нь Гана улстай хиллэнэ.
Уур амьсгалын хувьд жилийн турш чийглэг халуун байх ба өмнө зүгт далайн эрэг орчмоор 27°, умард хэсэгтээ 30° дундаж температуртай байна.
Хамгийн өндөр уул нь далайн түвшнээс дээш 986 метрийн өндөртэй Монт Агу уул юм. Хамгийн урт гол нь багцаагаар 400 км урттай Моно гол. Энэ гол умардаас өмнө зүгийг чиглэн урсах ба түүний 50 км орчмыг нь усан тээвэрт ашиглах боломжтой аж.
Уур амьсгалын хувьд жилийн турш чийглэг халуун байх ба өмнө зүгт далайн эрэг орчмоор 27°, умард хэсэгтээ 30° дундаж температуртай байна.
Wiktionary: Того – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
This article uses material from the Wikipedia Монгол article Того, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.