Найроби (Nairobi) нь Кенийн нийслэл бөгөөд хамгийн том хот нь юм.
"Найроби" гэсэн нэр нь Масаичуудын Энкаре Нйироби буюу "Сэрүүн усны газар" гэдэг хэлцээс гаралтай. Харин олны дунд бол "Наран дахь Ногоон Хот" хэмээн хочлогддог.
Найроби | |||
---|---|---|---|
Найроби | |||
Үндсэн мэдээлэл | |||
Муж | Найроби муж | ||
Газар нутаг | 703,9 км2 | ||
Хүн амын тоо (мэдээ) - Хүн амын нягтрал | 4.397.073 хүн (2019) 6247 хүн/км² | ||
Газрын байц | 1661 м | ||
Шуудангийн дугаар | 80100 | ||
Утасны код | +254 20 | ||
Засаг дарга | Жорж Аладва | ||
Найроби | |||
Солбицол | , 36° 49′ З1° 17′ Ө, 36° 49′ З | ||
|
Найроби нь 1899 онд байгуулагдсан бөгөөд 1905 онд Момбасагийн оронд нийслэл болжээ. Кени улсаас гадна Найроби муж болон Найроби дүүргийн төв нь юм. Найроби нь улсынхаа өмнөд хэсэгт, Найроби голын эрэг дээр 1661 м өндөрт оршдог.
Найроби нь зүүн Африкийн хамгийн их хүн амтай хот бөгөөд нийт хотын эргэн тойронд 3-аас 4 сая хүн амьдардаг. 1999 оны тооллогоор Найроби хотын 684 км² захиргааны нутаг дэвсгэрт 2,143,254 хүн амьдардаг байна. Найроби нь одоогоор Африкийн 4 дахь том хот нь юм.
Найроби нь улс төр, санхүүгийн хувьд Африкийн хамгийн чухал хотуудын нэг юм. Олон компани, байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бизнес, соёл урлагийн томоохон төв болдог. Глобалчлал ба Дэлхийн Хотуудын Судалгааны Групп ба Сүлжээ (GaWC) нь Найробиг нийгмийн томоохон төв хэмээн тодорхойлжээ.
Найроби | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Найроби
Эх сурвалж: Kenya Meteorological Department; wetterkontor.de |
This article uses material from the Wikipedia Монгол article Найроби, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.