4 Сарын 20

4 сарын 20 нь Григорийн тооллын жилийн 110 дахь (өндөр жил бол 111 дэх) өдөр юм.

Мөн он дуустал 255 өдөр үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
3 сар · 4 сар · 5 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

Онцлох үйл явдал

  • 1303 - Ромын пап VIII Бонифачийн зарлигаар Сапиенза их сургуулийг байгуулжээ.
  • 1534 - Францын нэрт аялагч Жак Картье анхны аялалаараа Канадын зүүн эрэгт хүрэв.
  • 1653 - Их Британийн улстөрийн зүтгэлтэн Оливер Кромуэль тухайн үеийн парламентаа татан буулгажээ.
  • 1657 - Тенериф орчимд болсон тулаанд Роберт Блейкын доор тулалдсан Английн усан цэрэг Испанийн усан цэргүүдийг бут ниргэв.
    • Хойд Америкийн Нью Амстердам буюу одоогийн Нью-Йорк хот шашны эрх чөлөөг соёрхон баталжээ.
  • 1689 - Суудлаасаа буусан Английн хаан II Жеймс Дерри хотод бүслүүлэв.
  • 1770 - Гүрж, Оросын хамтарсан цэргийн хүч Оттоманы цэргийн хүчийг Аспиндзагийн тулаанд буулган авчээ.
  • 1775 - Америкийн хувьсгал: Бостоны бүслэлт эхэлжээ.
  • 1789 - АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Вашингтон Филаделфи хотын Грейс Ферри хотод тангараг өргөв.
  • 1792 - Францы улс Унгар болон Бохемын хаант улсад дайн зарлав. Төд удалгүй Францын хувьсгалын дайн дэгдсэн билээ.
  • 1800 - Йонын аралд орших орос болон осман үндэстнүүдтэй Септинсуларын бүгд найрамдах улс байгуулагдав.
  • 1809 - Абенсбергийн тулаанд оролцсон Австрийн хоёр арми Францын армид ялагдав.
  • 1810 - Каракасын амбан захирагч Испаниас тусгаар тогтнож байгаагаа зарлажээ.
  • 1826 - Британийн аялагч хошууч Гордон Лейнг одоогийн Нигерийн нутагт нэвтэрсэн анхны европ хүн болжээ.
  • 1836 - АНУ-ын конгресс Уисконсин мужийн нутаг дэвсгэрийг соёрхон батлав.
  • 1861 - Америкийн иргэний дайн: Холбооны армийн командлагч Роберт И.Лий албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр татгалзжээ.
  • 1876 - Болгар улсад "Дөрөвдүгээр сарын хувьсгал" дэгджээ.
  • 1884 - Ромын пап XIII Лео "Хүний гарал үүсэл" номыг хэвлэн гаргав. Энэ номонд шинжлэх ухаан болон шашны талаас хүний гарал үүслийн талаар тайлбарласан бүтээл байсан юм.
  • 1898 - АНУ-ын Ерөнхийлөгч Уиллиам МакКинли Испани улсад дайн зарлах Конгрессын тогтоолд гарын үсэг зурснаар Испани-Америкийн дайн дэгджээ.
  • 1902 - Нэрт физикч Пьерр болон Мари Кюри нар радын хлоридыг боловсруулав.
  • 1914 - АНУ-ын Колорадо мужийн Лудлоу хотод байрлах нүүрсний уурхайн ажилчид ажил хаях үеэр цагдаагийнхан хүч хэрэглэж 19 хүн амиа алджээ.
  • 1918 - "Улаан Барон" нэрээрээ алдаршсан Германы офицер Манфред фон Рихтофен 79 болон 80 дахь хохирогчоо буудан хороов. Тэрээр дараа өдөр нь холбоотон гүрнүүдийн агаарын довтолгоонд өртөн амиа алсан юм.
  • 1922 - Зөвлөлт Гүржийн нутагт орших Өмнөд Осетын нутгийг ЗХУ-ын Засгийн газар автономи эрхтэй болгожээ.
  • 1939 - Герман даяар удирдагч Адольф Гитлерийн 50 насны ойг тэмдэглэв.
  • 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Нацистын Германы Лайпциг хотыг АНУ-ын цэргүүд эзлэн авчээ.
    • Дэлхийн хоёрдугаар дайн: Нацистын Германы удирдагч Адольф Хитлер өөрийн нуувчиндаа Гитлерийн залуусын хөдөлгөөний удирдагчдад "Төмөр загалмай" одонг гардуулав. Түүний эсэн мэнд харагдсан сүүлийн тохиолдол энэ байсан гэдэг.
  • 1946 - "Үндэстнүүдийн Лиг"-ийг татан буулгаж, Нэгдсэн үндэстний байгууллагыг байгуулжээ.
  • 1972 - Аполло сансрын хөтөлбөрийн хүрээнд сар руу ниссэн "Аполло 16" хөлөг саран дээр амжилттай газарджээ.
  • 1999 - Колумбин ахлах сургуулийн халдлага: АНУ-ын Колорадо мужийн Колумбин ахлах сургуульд Эрик Харрис, Дилан Клеболд нар зэвсэглэн халдаж 13 хүнийг хороож, 24 хүнийг шархдуулжээ. Тэд халдлагынхаа дараа өөрсдийнхөө амийг хорлосон юм.
  • 2007 - Жонсоны сансрын төвийн халдлага: АНУ-ын Техас мужийн Хьюстон хотод байрлах "Жонсоны нэрэмжит сансар судлалын төв"-д Уиллиам Филипс гэгч халдаж, хүн барьцаалав. Тэрээр барьцаалсан хүнээ хороож, улмаар өөрийнхөө амийг бүрэлгэжээ.
  • 2008 - Автомашины "Инди кар" уралдаанд оролцсон эмэгтэй жолооч Даника Патрик Японы гараанд түрүүлсэн анхны эмэгтэй тамирчин болов.
  • 2010 - Мексикийн буланд орших газрын тос олборлолтын "Дийпуотер Хорайзон" өрөмдлөгийн станцад гал гарч дэлбэрэн 11 ажилтан амиа алджээ. Үүнээс хойш бүтэн 6 сарын турш газрын тос далайд алдагдсан юм.
  • 2012 - Пакистан улсын Исламабад хотоос холгүй орших "Беназир Бхуттогийн нэрэмжит олон улсын нисэх буудал"-аас хөөрөөд удаагүй байсан нисэх онгоц иргэд суурьшсан бүсэд осолдож 127 хүн амиа алджээ.
  • 2013 - БНХАУ-ын Сычуань мужийн Лүшан аймагт 6.6 магнитудын хүчтэй газар хөдөлж 150 гаруй хүн амиа алдан, 1,500 хүн бэртэж гэмтэв.
  • 2015 - Сомали улсын Пунтлэнд аймгийн Гароу тосгонд НҮБ-ын ажилчид хүнсний тусламж үзүүлж байхад тэсрэх бөмбөг дэлбэрч 10 хүн амиа алджээ.

Мэндэлсэн алдартнууд

  • 1633 - Японы эзэн хаан Комио-Го (1654 онд нас барсан)
  • 1808 - Францын анхны Ерөнхийлөгч III Наполеон (1873 онд нас барсан)
  • 1850 - Линкольны хөшөөг урласан алдарт уран барималч Даниель Честер Френч (1931 онд нас барсан)
  • 1889 - Германы канцлер, Нацистын Германы удирдагч Адольф Хитлер (1945 онд нас барсан)
  • 1890 - Австрийн зургаа дахь Ерөнхийлөгч Адольф Шарф (1965 онд нас барсан)
  • 1918 - Нобелийн шагналт Шведийн физикч Кай Сигбан (2007 онд нас барсан)
  • 1927 - Нобелийн шагналт Швейцарын физикч К.Алекс Мюллер
  • 1936 - Фараогийн арлууд улсын зургаа дахь Ерөнхий сайд Паули Эллефсен (2012 онд нас барсан)
  • 1938 - Олимпын дөрвөн удаагийн алтан медальт Австралийн гүйгч Бетти Кутберт (2017 онд нас барсан)
    • Олимпын мөнгө, хүрэл медальт, Европын аварга Германы гүйгч Манфред Киндер
  • 1939 - Норвегийн 22 дахь Ерөнхий сайд Гро Харлем Брундтленд
  • 1945 - Бирмийн найм дахь Ерөнхийлөгч Тейн Сиен
    • Олимпын аварга, хүрэл медальт Кенийн гүйгч Нафтали Темү (2003 онд нас барсан)
  • 1949 - Олимп, дэлхийн хүрэл медальт Канадын уран гулгагч Толлер Кренстон (2015 онд нас барсан)
    • Италийн 76 дахь Ерөнхий сайд Массимо Д'Алема
    • Академийн наадмын хоёр, "Алтан Бөмбөрцөг" наадмын таван удаагийн шагналт нэрт жүжигчин Жессика Лейнж
  • 1960 - Олимпын аварга, Дэлхийн мөнгөн медальт Австралийн гүйгч Дебби Флинтофф-Кинг
  • 1962- Монголын Ардчилсан хувьсгалын удирдагч, улс төрийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг
  • 1964 - "Ирээдүй рүү буцсан нь", "Чарлигийн сахиусан тэнгэр" киноны од Криспин Глоуер
    • Олимпын мөнгөн медальт, Дэлхийн аварга АНУ-ын уран гулгагч Росалин Самнерс
  • 1966 - Хайлтын системийн "Yahoo!" компанийг үндэслэн байгуулалцсан Девид Фило
  • 1968 - Олимпын гурван удаагийн аварга, дөрвөн удаагийн хүрэл медальт, Дэлхийн 14 удаагийн аварга Оросын цаначин Елена Вяльбе
  • 1970 - Монгол Улсын Зууны манлай эстрадын дуучин, Гавьяат жүжигчин Батмөнхийн Сарантуяа
  • 1972 - Америкийн загвар өмсөгч, жүжигчин Кармен Электра
  • 1976 - Ирландын хөлбөмбөгч, хаалгач Шей Гивен
  • 1983 - Америкийн загвар өмсөгч Миранда Керр
  • 1984 - Олимп, дэлхийн аварга, Европын хошой аварга Португалийн гурвын харайгч Нелсон Эвора
  • 1989 - "Флаш" телевизийн цувралын од, жүжигчин Карлос Валдес

Нас барсан алдартнууд

  • 888 - Хятадын эзэн хаан Ши Зонг (862 онд төрсөн)
  • 1248 - Монголын эзэнт гүрний их хаан Гүюг (1206 онд төрсөн)
  • 1314 - Ромын пап V Клемент (1264 онд төрсөн)
  • 1521 - Хятадын хаан Женгде (1491 онд төрсөн)
  • 1887 - Египетийн хоёр дахь Ерөнхий сайд Мухаммад Шариф Паша (1826 онд төрсөн)
  • 1918 - Нобелийн шагналт Америкийн физикч Карл Фердинанд Браун (1850 онд төрсөн)
  • 1947 - Данийн эзэн хаан X Кристиан (1870 онд төрсөн)
  • 1951 - Италийн 25 дахь Ерөнхий сайд Иваное Бономи (1873 онд төрсөн)
  • 2003 - Нобелийн шагналт Английн биофизикч Бернард Катц (1911 онд төрсөн)
  • 2014 - Олимпын хошой аварга Туркийн бөх Митат Байрак (1929 онд төрсөн)
  • БНМАУ ын удирдагч маршал Ю.Цэдэнбал

Тэмдэглэлт өдөр

  • Хар тамхины эсрэг олон улсын өдөр
  • НҮБ-ын Хятад хэлний өдөр

4 Сарын 20  Commons: 4 сарын 20 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

4 Сарын 20 Онцлох үйл явдал4 Сарын 20 Мэндэлсэн алдартнууд4 Сарын 20 Нас барсан алдартнууд4 Сарын 20 Тэмдэглэлт өдөр4 Сарын 20Григорийн тоололӨндөр жил

🔥 Trending searches on Wiki Монгол:

Эрээн хотИсламУнгарЗүчиАлгоритмСолонгоЗасагт хан аймагДавсны хүчилБаруун этгээдэд зорчсон тэмдэглэлЭнэтхэгБилгийн тоололИнфляциМолекулНисэх онгоцМонгол хэлТив тивийн улс орнуудНүүрстөрөгчСингапурХөвчтөнШведҮзэмчинFacebookЭргүнэ хунгийн домогМесопотамиЯлгаварлан гадуурхалтАзийн орнуудын жагсаалтФранцИспаниМал аж ахуйТатарНягтНүүрсустөрөгчАзиЛаосМонгол дахь дэлхийн өвЭдип хаанМексикАрхангай аймагМонгол Улсын ЕрөнхийлөгчТектоник хавтанГэрэгэНомхон далайДожоогийн ЦэдэвЗХУ-ын задралМонголБавуугийн ЛхагвасүрэнАсуудал дэвшүүлсэн найруулалГар, хөл, амны өвчинЧингис хааны дөрвөн нохойХатуу дискМонгол хоолҮндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөрПарисВаршавын гэрээТоргоны замРомео Жульетта хоёрАргын тоололДундад зуунМейозМазаалайБайгалийн хийМэдээллийн системВ эсМонгол Улсын төрийн дуулалӨмнөд СолонгосАзи-Европын уулзалтКирилл монгол бичгийн дүрэмАдольф ХитлерБуриад ястанТанин мэдэхүйн онолБөөрний чулууРомын эзэнт гүрэнТарвагаАлтан Ордны улсын үйсэн дээрх бичигДэлхийн агаар мандалКонденсациМонголын Ардчилсан Холбоо🡆 More