4 Сарын 8

4 сарын 8 нь Григорийн тооллын жилийн 98 дахь (өндөр жил бол 99 дэх) өдөр юм.

Мөн он дуустал 267 өдөр үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
3 сар · 4 сар · 5 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

Онцлох үйл явдал

  • 217 - Ромын эзэн хаан Каракалиа бусдад хорлогдож амиа алджээ. Түүний орыг Преторын хамгаалалтын албаны захирагч Маркус Опелиус Макринус залгасан юм.
  • 1093 - Шинээр засварласан "Уинчестерийн сүм" ашиглалтад оржээ.
  • 1149 - Ромын пап III Евгений Птоломейн Тускулум ордонг бүслэв.
  • 1232 - Монголын эзэнт гүрний цэргүүд Жин гүрний нийслэл Кайфенг хотыг бүслэв.
  • 1665 - Английн колониудын захиргаа Хойд Америкийн Нью-Жерсигээс зүүн хойд зүгт Монмаут тойрогт захиргааны байр барьжээ.
  • 1730 - АНУ-ын Нью-Йорк хотод еврейн шашны анхны сүм баригдав.
  • 1740 - Британи-Испанийн дайны үеэр Британийн усан онгоцууд Испанийн "Принцеса" хөлөг онгоцыг эзлэн авчээ.
  • 1820 - Оттоманы эзэнт гүрэнд харьяалагдаж байсан Милошийн Аахен арлаас гар нь тасран унасан Венус охин тэнгэрийн барималыг илрүүлэв.
  • 1832 - Хар харцгын дайн: АНУ-ын явган цэргийн ангийн 300 цэрэг Миссури мужийн Сейнт Луйс хотод уугуул Америкийн хүчтэй тулалдаж ялалт байгуулжээ.
  • 1864 - Америкийн иргэний дайн: Луйзана мужийн Менсфельд хотод Холбоотны цэргийн хүч Эх газрын армийг бүслэлтэд оруулав.
  • 1866 - Австрийн эзэнт гүрний эсрэг Итали, Прусс эвсэхээр болжээ.
  • 1904 - Францын гуравдугаар бүгд найрамдах улс Их Британи болон Ирландын эзэнт гүрэнтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулав.
    • АНУ-ын Нью-Йорк хотын Манхеттаны дундад дүүрэгт орших Лонгакрын талбайг "Таймс Скүер" гэж нэрлэх болжээ.
  • 1906 - Алцхаймерын өвчнөөр оношлогдсон анхны өвчтөн болох Август Дитер насан эцэслэв.
  • 1908 - Харвардын их сургуулийн захиргаа Харвардын бизнесийн сургуулийг байгуулах шийдвэр гаргажээ.
  • 1911 - Голландын физикч Хайк Камерлин Онес соронзон орны үнэмлэхүй дамжуулах чадварыг нээв.
  • 1913 - АНУ-ын Үндсэн хуулийн 17 дахь нэмэлт өөрчлөлтөөр Сенатын сонгууль зохион байгуулах журамд өөрчлөлт оруулжээ.
  • 1918 - Дэлхийн нэгдүгээр дайн: Нью-Йорк хотын хөрөнгийн биржээс алдарт жүжигчид болох Дуглас Фейрбанкс, Чарли Чаплин нар дайны бонд худалдан авав.
  • 1924 - Ататюркийн шинэчлэлээр Туркийн шүүхүүд Шариатын хуулийг хэрэгжүүлж байхаар болжээ.
  • 1929 - Энэтхэгийн тусгаар тогтнох хөдөлгөөн: Дели хотын үндэсний ассемблейн урд бөмбөг дэлбэлхийг завдсан гэх үндэслэлээр Бхагат Сингх, Батукешвар Дутт нарыг баривчлав.
  • 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Ленинградын бүслэлт: Зөвлөлтийн арми Ленинградын төмөр замын шугмыг ажиллагаанд оруулжээ.
  • 1943 - АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт үүсэн бий болох инфляцын эрсдэлээс шалтгаалан бүх хөрөнгө болон үнийг царцааж, ажилгүй иргэдийг ажилд зуучлахын тулд нийтийн үйлчилгээний ажлын байрыг нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.
  • 1943 - Нацистын хөдөлгөөнийг эсэргүүцсэн Отто болон Элиз Хампел нарыг цаазлав.
  • 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Нацистын Германы цэргүүд Пруссийн Хановер хотод бөөнөөр хорих лагерьт хоригдож байсан 4,000 иргэний амийг зүй бусаар хороожээ.
  • 1946 - Тухайн цаг үедээ дэлхийн хамгийн том эрчим хүчний компани болоод байсан "Францын эрчим хүч" компани үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулахаар болжээ.
  • 1950 - Энэтхэг болон Пакистаны тал Лиакуат-Неругийн пактад гарын үсэг зурав.
  • 1952 - АНУ-ын Ерөнхийлөгч Харри Труман үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх төмөрлөгийн үйлдвэрийн хөрөнгийг битүүмжилжээ.
  • 1953 - Кенийн тусгаар тогтнолын Мау Мау хөдөлгөөний удирдагч Жомо Кенятта Британийн Кени улсын төрийг атгахаар болов.
  • 1959 - Грейс Хоппер тэргүүтэй компьютерийн шинжлэх ухааны эрдэмтэд программ хангамжийн шинэ хэл зохион бүтээж түүнийг "КОБОЛ" гэж нэрлэжээ.
  • 1960 - Нидерланд болон Баруун Германы тал газрын маргааны асуудлаас шалтгаалан Голландын мэдэлд байдаг Вайдергутмачунг арлын захиргаанд 280 сая марк төлөх гэрээнд гарын үсэг зурав.
  • 1964 - Сансрын "Жеминай 1" хөлгийг туршилтийн журмаар нисгэв.
  • 1970 - Египетийн Бар аль-Бакар дунд сургуульд бөмбөг дэлбэрч 46 сурагч амиа алджээ.
  • 1975 - АНУ-ын мэргэжлийн бейсболын Кливленд Индианс багийн дасгалжуулагчаар Френк Робинсон томилогдов. Ингэснээр тус лигийн түүхэнд хамгийн анхны хар арьст дасгалжуулагч болсон билээ.
  • 1992 - Газрын теннисний домог Артур Эш ДОХ өвчин туссанаа олон нийтэд зарлаж, улмаар зүрхний хоёр удаагийн хагалгаанд оржээ.
  • 1993 - Бүгд найрамдах Македон улс НҮБ-д элсэв.
  • 2004 - Суданы засгийн газар болон босогчдын хооронд хүмүүнлэгийн гал зогсоох гэрээ хэрэгжиж эхэлжээ.
  • 2008 - Бахрейн улсад дэлхийн хамгийн анхны салхин турбин суурилуулсан барилга баригдаж дуусчээ.
  • 2013 - Исламын бүгд найрамдах Ирак улс Сирийн иргэний дайнд орж байгаагаа албан ёсоор зарлав.

Мэндэлсэн алдартнууд

  • 1320 - Португалийн хаан I Петер (1367 онд нас барсан)
  • 1605 - Испанийн хаан IV Филип (1665 онд нас барсан)
  • 1818 - Данийн хаан IX Кристиан (1906 онд нас барсан)
  • 1874 - Олимпын аварга Кубын туялзуур сэлэмч Мануэль Диаз (1929 онд нас барсан)
  • 1875 - Бельгийн хаан I Альберт (1934 онд нас барсан)
  • 1882 - Украины ерөнхий сайд Дмитро Дорошенко (1951 онд нас барсан)
  • 1892 - Академийн болон Академийн хүндэтгэлийн шагналт, Америкийн бүх цаг үеийн хамгийн аугаа жүжигчдийн нэг, "Юнайтед Артистс" кино компанийг үндэслэгч Мери Пикфорд (1979 онд нас барсан)
  • 1904 - Нобелийн шагналт Английн эдийн засагч Жон Хикс (1989 онд нас барсан)
  • 1905 - Олимпын хүрэл медальт Германы гүйгч Йоахим Бухнер (1978 онд нас барсан)
    • Олимпын мөнгөн медальт Германы зүлэгний хоккейчин Эрвин Келлер (1971 онд нас барсан)
  • 1911 - Нобелийн шагналт Америкийн химич Мелвин Калвин (1997 онд нас барсан)
  • 1918 - АНУ-ын 40 дэх тэргүүн хатагтай Бетти Форд (2011 онд нас барсан)
  • 1938 - НҮБ-ын долоо дахь ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан
  • 1951 - Исландын 23 дахь ерөнхий сайд Гайр Хаарде
  • 1964 - Америкийн реппэр Биз Марки
  • 1966 - "Хөзрөн байшин", "Санта Барбара", "Гүнж эхнэр" киноны од Робин Врайт
  • 1968 - Олимпын хүрэл медальт, Дэлхийн аварга Францын халхалттай гүйгч Патрисиа Жирар
  • 1983 - Олимпын хүрэл, Дэлхийн мөнгөн медалт Оросын марафонч Татяна Петрова Архипова
  • 1986 - Оросын хөлбөмбөгч, хаалгач Игорь Акинфеев
  • 1987 - Голландын хөлбөмбөгч Ройстон Дрента

Нас барсан алдартнууд

  • 632 - Франкын хаан II Шариме (607 онд төрсөн)
  • 944 - Мин гүрний хаан Ван Янши (Төрсөн огноо тодорхойгүй)
  • 1364 - Францын хаан II Жон (1319 онд төрсөн)
  • 1450 - Хангил үсгийг зохиогч, Солонгосын хаан Аугаа Сежон (1397 онд төрсөн)
  • 1931 - Нобелийн шагналт Швейцарийн яруу найрагч Эрик Аксел Карлфельд (1864 онд төрсөн)
  • 1936 - Нобелийн шагналт Австрийн физикч Роберт Барани (1876 онд төрсөн)
  • 1984 - Нобелийн шагналт Оросын физикч Пётр Капица (1894 онд төрсөн)
  • 1992 - Нобелийн шагналт Италийн фармалогич Даниел Бове (1907 онд төрсөн)
  • 2000 - Академийн наадмын шагналт жүжигчин Клейр Тревор (1910 онд төрсөн)
  • 2013 - Их Британийн ерөнхий сайд Маргарет Тетчер (1925 онд төрсөн)

Тэмдэглэлт баярууд

  • Япон4 Сарын 8  Япон Цэцгийн наадам
  • Романигийн олон улсын өдөр

4 Сарын 8  Commons: 4 сарын 8 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

4 Сарын 8 Онцлох үйл явдал4 Сарын 8 Мэндэлсэн алдартнууд4 Сарын 8 Нас барсан алдартнууд4 Сарын 8 Тэмдэглэлт баярууд4 Сарын 8Григорийн тоололӨндөр жил

🔥 Trending searches on Wiki Монгол:

Ёлын амТангадын ГалсанХААН БанкАфрикЛитрАнтибиотикҮр хөндөлтЖангарДавтамжТөрМанжууд хятадыг эзэлсэн ньНуклейн хүчилХөдөө аж ахуйЛигдэн хаанДундад зууны монгол аймгуудЯпонЗуун жилийн дайнМонгол Улсын аймгуудШашинСонирхлын бүлэгСартуулПрокси серверДолоон БурханНогоон дарь эхЧингис хааны сургаалКоммунизмЗасгийн газрын төсөвКолоничлолКубаСар1945 оны Монголын тусгаар тогтнолын бүх нийтийн санал асуулгаМанжийн эсрэг Монголчуудын 1776-1778 оны зэвсэгт бослогоМенежментПольшАлканБиотехнологиБогд хааны Засгийн газарУстөрөгчийн холбооХубилай хаанЦардуулБогд хаанНатриХоол боловсруулалтБромОдиссейЭнх ургийн гэрээСонгуульДэлхийн нэгдүгээр дайнАжилгүйдэлАлтан ханУлс орнуудын газар нутгийн хэмжээДөрвөлжин бичигМонголын банкны жагсаалтГалилео ГалилейСутай хайрханСоронзНэгдсэн Үндэстний БайгууллагаМонгол ба Нэгдсэн Үндэстний БайгууллагаЦэндийн ДамдинсүрэнУлаанбаатарОдхүүгийн ДөлгөөнАрабын Нэгдсэн Эмират УлсХятадын түүхХиймэл оюунБайгалийн хийФридрих ХаекОзоны давхаргаЦахилгаан үүсгүүрБайгал нуурСэргээгдэх эрчим хүчВекторЛодонгийн ТүдэвМонгол орны томоохон нууруудМонголын Иргэний Агаарын ТээвэрЦиклонЭзлэхүүнЗавхан аймаг🡆 More