4 Сарын 2

4 сарын 2 нь Григорийн тооллын жилийн 92 дахь (өндөр жил бол 93 дэх) өдөр юм.

Мөн он дуустал 273 өдөр үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
3 сар · 4 сар · 5 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

Онцлох үйл явдал

  • 670 - Исламын шашны Шийтийн урсгалын хоёр дахь Имам Хассан Ибн Али хордож амиа алджээ.
  • 1513 - Испанийн аялагч Хуан Понче де Леон Хойд Америкийн нутагт хүрсэн нь одоогийн АНУ-ын Флорида муж байсан юм.
  • 1755 - Английн адмирал Уиллиам Жеймс Энэтхэгийн баруун эргийн Марата мужийг эзлэжээ.
  • 1800 - Суут хөгжмийн зохиолч Людвиг ван Бийтховен Вьенна хотод анхны симфонио үзэгчдэд хүргэв.
  • 1801 - Францын хувьсгал: Британийн тэнгисийн цэргүүд Данийн усан онгоцыг эзлэжээ.
  • 1851 - Тайландын хаан ширээнд IV Рама суув.
  • 1863 - Америкийн иргэний дайн: Виржиниа мужийн Ричмонд хотод томоохон хэмжээний бослого дэгджээ.
  • 1865 - Америкийн иргэний дайн: Умард Виржиниагийн арми Петерсбургийн гурав дахь тулаанд эх газрын армийг буулган авав.
  • 1900 - АНУ-ын Конгресс хэлэлцээд Пуерто-Риког хязгаарлагдмал эрхтэйгээр автономит муж болгожээ.
  • 1902 - Хаант Оросын дотоод явдлын сайд Дмитрий Сипягин Санкт-Петербург дахь Маригийн ордонд бусад хорлогдон амиа алдав.
    • Бүтэн цагаар ажилладаг анхны кино театр АНУ-ын Лос Анжелес хотод нээгджээ.
  • 1911 - Австралийн үндэсний статистикийн хороо үндэсний хэмжээнд хүн амын тооллогыг анх удаа зохион байгуулав.
  • 1912 - Титаник хөлөг онгоцыг анх удаа тэнгист тавьж туршилтийн аялал үйлджээ.
  • 1917 - Дэлхийн I дайн: АНУ-ын ерөнхийлөгч Вүүдроу Вильсон АНУ-ын Конгрессын танхимд Герман улсад дайн зарлах эсэх талаар асуулга хүргүүлэв.
  • 1921 - Одоогийн Иран улсын үндэс суурийг тавьсан Хорасаны өөртөө засах улс албан ёсоор байгуулагджээ.
  • 1956 - Өдрийн цагаар үзэгчдэд хүрдэг анхны савангийн дууриуд болох "As the World Turns", "The Edge of Night" кинонууд цацагдаж эхэлжээ. Дээрх кинонууд тус бүрдээ 30 минутын хугацаанд гардаг байв.
  • 1972 -Алдарт жүжигчин Чарли Чаплиныг 1950-иад оноос эхлэн коммнунист үзэл суртал бүхий "Улаан айдас" бүлэглэлд элссэн болохыг олж тогтоожээ.
  • 1973 - Дэлхийд анх удаа компьютер дээр суурилсан хуулийн хайлтын "ЛексисНексис" үйлчилгээ хэрэглэгчдэд хүрэв.
  • 1975 - Вьетнамын дайн: Хойд Вьетнамын цэргүүд Куанг Най мужид халдлага ихээр үйлдэх болсоноос шалтгаалан оршин суугчид олноор дүрвэж эхэлжээ.
  • 1979 - ЗХУ-ын биологийн судалгааны хүрээлэн санаандгүй байдлаар антраксын хорт хийг алдсаны улмаас 66 гаруй амьтан, ургамлын системийг устгажээ.
  • 1982 - Фолклендын дайн: Аргентин улс Фолклендын аралд дур мэдэн нэвтэрч хяналтаа тогтоохыг завдав.
  • 1989 - ЗХУ-ын удирдагч Михайл Горбачёв Кубын нийслэл Гавана хотод удирдагч Фидель Кастротой уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
  • 1991 - Канадын Британийн Колумби мужийн амбан захирагчаар Рита Жонсон сонгогдов. Ингэснээр Канадын засаг захиргаа удирдлагын нэгжийн түүхэнд энэ суудалд суусан анхны улстөрч болжээ.
  • 1992 - Нью-Йоркын зартай гэмт бүлэглэлийн толгойлогч Жон Готтиг аллага, хүн дарамтлах хэргээр бүх насаар нь хорих ял оноов.
  • 2002 - Израйлийн цэргүүд Палестины мэдэлд байдаг Уугуул оршин суугчдын сүмд халджээ.
  • 2004 - Исламын террористууд Испанийн нийслэл Мадрид хотын хурдын замд бөмбөг дэлбэлэв.
  • 2012 - АНУ-ын Калифорни мужийн Ойкосын их сургуульд зэвсэглэсэн этгээд гал нээж долоон хүн амиа алдан, гурван хүн шархаджээ.
  • 2015 - Кенийн Гариссагийн их сургуульд буутай этгээд халдан гал нээж 148 хүн амиа алдан, 79 хүн шархдав. Амиа алдагсдын дийлэнх нь оюутнууд байсан гэдэг.

Мэндэлсэн алдартнууд

  • 742 - Франкын домогт хаан Шарльмайн (814 онд нас барсан)
  • 1725 - Италийн аялагч, зохиолч Жиакомо Касанова (1798 онд нас барсан)
  • 1805 - Данийн суут зохиолч, богино өгүүллэгийн мастер Ханс Кристиан Андерсен (1875 онд нас барсан)
  • 1838 - Францын 45 дахь ерөнхий сайд Леон Гамбетта (1882 онд нас барсан)
  • 1840 - Францын нэрт зохиолч Эмиль Зола (1902 онд нас барсан)
  • 1862 - Нобелийн шагналт Америкийн философич Николас Марри Батлер (1947 онд нас барсан)
  • 1875 - Автомашины алдарт "Крайслер" брендыг үндэслэгч Уольтер Крайслер (1940 онд нас барсан)
  • 1914 - Академийн наадмын шагналт, Их Британийн нэрт жүжигчин Алек Гиннесс (2000 онд нас барсан)
  • 1919 - Олимпын аварга Аргентины марафонч Делфо Кабрера (1981 онд нас барсан)
  • 1927 - Дэлхийн боксын хөнгөн болон дунд жингийн аварга Америкийн боксчин Кармен Басилио (2012 онд нас барсан)
  • 1939 - Америкийн нэрт дуучин Марвин Гей (1984 онд нас барсан)
  • 1940 - Олимпын хүрэл медальт, Дэлхийн аварга, Хойд Америкийн хошой аварга Канадын уран гулгагч Дональд Жексон
  • 1945 - Академийн наадмын шагналт жүжигчин Линда Хант
  • 1957 - Америкийн мэргэжлийн бейсболын алдарт "Нью Йорк Янкийс" багийн хамтран эзэмшигч Хенк Стайнбреннер
  • 1959 - Олимпын аварга, Европын хошой аварга, дэлхийн хүрэл медальт Италийн марафонч Желиндо Бордин
    • Академийн наадмын шагналт найруулагч Девид Фрэнкел
  • 1962 - "Шийлдийн тусгай хүчин", "Төмөр хүн" киноны од Кларк Грегг
  • 1966 - Английн нэрт хөлбөмбөгч Тедди Шерингем
  • 1971 - Австралийн нэрт теннисч Тодд Вүүдбридж
  • 1975 - Олимпын хошой аварга, хүрэл медальт Германы завьч Катрин Стомпоровски
  • 1977 - Олимпын хүрэл медальт, Дэлхийн гурван удаагийн аварга Шведын холын зайн цаначин Пер Элоффсон
  • 1982 - Девисийн цомын гурван удаагийн аварга Испанийн теннисч Девид Феррер
  • 1984 - Дэлхийн аварга, Европын хошой аварга Унгарын тулгууртай харайгч Нора Барта
  • 1985 - Олимп, тивийн мөнгөн медальт, Дэлхийн хошой аварга Канадын уран гулгагч Стефан Ламбиел
  • 1986 - Голландын хөлбөмбөгч Ибрахим Афеллай
    • "Америкийн шүтээн" тэмцээний ялагч Лий ДиВайз
  • 1987 - Парагвайн хөлбөмбөгч Пабло Агилар
  • 1990 - Олимпын хошой, Дэлхийн 17, Европын 13 удаагийн аварга Оросын гимнастикч Евгения Канаева
    • Боснийн хөлбөмбөгч Миралем Пьянич

Нас барсан алдартнууд

  • 1335 - Бохемын хаан Хенри (1265 онд төрсөн)
  • 1657 - Ариун Ромын эзэнт гүрний хаан III Фердинанд (1608 онд төрсөн)
  • 1872 - Морзын кодыг үндэслэсэн зохион бүтээгч Самуел Морз (1791 онд төрсөн)
  • 1914 - Нобелийн шагналт Германы зохиолч Пол Хейс (1830 онд төрсөн)
  • 1928 - Нобелийн шагналт Америкийн химич Теодор Уиллиамс Ричардс (1868 онд төрсөн)
  • 1974 - Францын 19 дэх ерөнхийлөгч Жорж Помпиду (1911 онд төрсөн)
  • 1995 - Нобелийн шагналт Шведын физикч Ханнес Алфвен (1908 онд төрсөн)
  • 2005 - Ромын пап II Иоан Павел (1920 онд төрсөн)

Тэмдэглэлт баярууд

  • Аргентин4 Сарын 2  Аргентин Малвинасын өдөр
  • Тайланд4 Сарын 2  Тайланд Тай соёлыг хамгаалах өдөр
  • Беларусь4 Сарын 2  Беларусь Орос болон Беларус иргэдийн нэгдлийн өдөр
  • Аутизм өвчинтэй тэмцэх олон улсын өдөр
  • Олон улсын хүүхдийн номын өдөр

4 Сарын 2  Commons: 4 сарын 2 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

4 Сарын 2 Онцлох үйл явдал4 Сарын 2 Мэндэлсэн алдартнууд4 Сарын 2 Нас барсан алдартнууд4 Сарын 2 Тэмдэглэлт баярууд4 Сарын 2Григорийн тоололӨндөр жил

🔥 Trending searches on Wiki Монгол:

ЯдууралМөнх хаанХүлэгүЭлэгний C вирусДөрвөн Ойрадын холбооМандухай сэцэн хатанАзотын хүчилПарламентын засаглалын системЦусны сийвэнМонгол дахь Их ХэлмэгдүүлэлтЗахчинМонгол ёс заншилВэб сайтХүнЯнгирМонгол Улсын Засгийн ГазарЭнергиАх дүү РайтҮет хөлтөнПенициллинЛинзХишигтэнБархасбадьБор гөрөөсНигериГенийн инженерчлэлОдХүхэрЗигмунд ФройдМонгол Улсын гадаад харилцааДөрвөлжин бичигМонгол үндэстний хувцасСтратегийн ордуудХайрУнгарДезоксирибонуклейн хүчилНүүрстөрөгчМанжууд хятадыг эзэлсэн ньШинэ эргэлтийн бодлогоЦунамиХимийн урвалЭлектронСургалтын хөтөлбөрЗаанКельвинНатурал тооДолоон БурханАригбөх-Хубилайн хаан ширээний төлөөх тэмцэлУмард СолонгосСоёмбо тэмдэгВолейболКатализаторАмбагай ханТүүхМонголын Ардчилсан ХолбооМонгол Улсын Их СургуульМандал сумХөх Түрэгийн хаант улсИосиф СталинДавсны хүчилХурдатгалДашдоржийн НацагдоржГэрэгэЯпонАлтан ханНумын ордХоргоХятадын хотын жагсаалтМонголын намын жагсаалтДолоо хоногЦементГэрлийн хурдАлканХимийн элементУзбекистанЛодонгийн ДандарМаршаллын төлөвлөгөөМонголчуудын шашин шүтлэг🡆 More