4 Сарын 16

4 сарын 16 нь Григорийн тооллын жилийн 106 дахь (өндөр жил бол 107 дэх) өдөр юм.

Мөн он дуустал 259 өдөр үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
3 сар · 4 сар · 5 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

Онцлох үйл явдал

  • МЭӨ 1457 - Египетийн фараон III Тутмос болон Кадешийн хаан Канаанитийн армийн эсрэг тулаан эхэлжээ. Энэ нь дэлхийн түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн эртний бөгөөд анхны тулаан юм.
  • 1346 - Сербийн эзэнт гүрний хаанаар "Бүхнийг чадагч" Бушан өргөмжлөгдөж улмаар Балканы хаант улсуудыг эзлэн түрэмгийлж эхэлжээ.
  • 1520 - Испанийн хаан V Чарльзын эрсэг Комунеросын хувьсгал дэгджээ.
  • 1582 - испанийн аялагч, эзлэн түрэмгийлэгч Хернандо де Лерма Аргентин улсын Сальта арлыг илрүүлэв.
  • 1746 - Кммберландын гүн Уиллиам Августусаар удирдуулсан цэргийн хүч Францын Якобчуудыг дэмжигч цэргийн хүчтэй тулалдав. Тулааны дараа Шотландын ёс зан заншилд бага хэмжээгээр өөрчлөлт оржээ.
  • 1780 - Германы Умард Райн-Вестфалиад Мюнстерийн их сургууль байгуулагдав.
  • 1799 - Наполеоны дайн: Табор уулын тулаан: Наполеоны цэргийн хүч Оттоманы Туркийн армийг Йордан гол өгсөн Акра орчимд бүслэн дарав.
  • 1818 - АНУ-ын Сенатын танхим Канадтай хиллэх хилийн зурвасыг эцэслэн баталжээ.
  • 1847 - Английн далайчид Маори омгийнхон руу санаандгүй гал нээснээр нутгийн уугуул иргэд Английн далайчдын эсрэг босчээ. Үүний улмаас Шинэ Зеландыг эзлэн түрэмгийлэх гэсэн урт хугацааны дайн дэгдсэн юм.
  • 1853 - Энэтхэгт анхны зорчигч тээврийн галт тэрэгний үйлчилгээ нэвтрэв. Анхны зорчигч тээврийн галт тэрэг Бомбайаас Тане хот руу зорчиж байжээ.
  • 1862 - Америкийн иргэний дайн: Лий Миллсийн тулаан эхлэв.
  • 1863 - Америкийн иргэний дайн: Холбооны бүх цэргийн адмирал Девид Диксон Портероор удирдуулсан Холбоотны тэнгисийн цэрэг, Виксбург орчимд Холбооны явган цэргийн ангитай буудалцав.
  • 1910 - Орчин үеийн шайбтай хоккейн дүрмийн дагуу зохиогдсон анхны тэмцээн АНУ-ын Массачусетс мужийн Бостон хотын цэнгэлдэхэд болжээ.
  • 1912 - Харриет Күймби Английн сувгийг нисч гаталсан анхны эмэгтэй болов.
  • 1917 - Швейцарьт цөлөгдсөн Владимир Ленин Оросын Петроград хотод эргэн иржээ.
  • 1919 - Энэтхэгийн эрх чөлөөний төлөө тэмцэж байсан иргэдийг хүч хэрэглэн тараасан Британийн колонийн засаг захиргааны эсрэг залбирал үйлдэхийг Мохандас Ганди уриалжээ.
    • Польш-Зөвлөлтийн дайн: Польшийн арми Вильна ажиллагаа явуулж, одоогийн Литва улсын Вилниус хотыг эзлэн авчээ.
  • 1921 - Монгол Улсын Ерөнхий сайдаар Догсомын Бодоо тодорчээ. Тэрээр 1922 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийг хүртэл энэ албыг хашсан юм.
  • 1922 - Герман болон ЗХУ Рапаллогийн гэрээнд гарын үсэг зурснаар дэлхийн I дайнаас болж тасалдаад байсан дипломат харилцаагаа эргэн сэргээв.
  • 1941 - Дэлхийн хоёрдугаар дайн: Итали-Германы хамтарсан тэнгисийн цэргийн хүч Британийн усан онгоцнуудыг бөмбөгдөж эхлэв.
  • 1944 - Дэлхийн хоёрдугаар дайн: Холбоотны цэргийн хүч Сербийн Бельград хотыг бөмбөгдөв. Үүний улмаас 1,100 хүн амиа алджээ. Түүнээс гадна түүхийн дурсгалт Христийн Ортодокс сүм бүрэн нурсан юм.
  • 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Зөвлөлтийн "Улаан арми" Германы армийн эсрэг сүүлийн шийдвэрлэх тулааны хийжээ. Сийловын өндөрлөгийн төлөөх тулаанд хоёр талаас нийтдээ нэг сая цэрэг оролцсон гэх мэдээ бий.
    • АНУ-ын арми Нацистын улстөрийн хоригдлуудыг хорьж байсан Колдицийн лагерийг чөлөөлжээ.
    • Германы дүрвэгсэд тээвэрлэж явсан "Гойа" хөлөг онгоцыг Зөвлөлтийн шумбагч онгоц гал нээн устгав. Үүний улмаас 7,000 хүн газар дээрээ амиа алджээ.
  • 1947 - Америкийн улстөр судлаач Бернард Барук АНУ болон ЗХУ-ын харилцаанд сэв суусныг ажиглан "Хүйтэн дайн" гэх нэр томъёог анх удаа ашиглав.
  • 1961 - Кубын удирдагч Фидель Кастро ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ "Куба улс ирэх жилүүдэд Марксист-Ленинист замаар Коммунист засаглалаар замнана" гэдгээ зарлан тунхаглажээ.
  • 1963 - АНУ-ын Алабама мужийн Бирмингем хотод болж буй хүний эрхийн төлөөх тайван жагсаалыг засгийн газрын зүгээс хүч хэрэглэн тарааж байгааг эсэргүүцэн хүний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кинг "Бирмингемийн шорон"-гоос захидал бичжээ.
  • 1972 - Аполло сансрын хөтөлбөр: АНУ-ын Флорида мужийн Канаверал хошуунаас "Аполло 16" хөлөг хөөрөв.
  • 1990 - Дэлхийн эрүүл мэндийн практикт анх удаа Жек Кеворкиан гэх эмч өвчтөний хүсэлтээр амьсгалын системийг нь тасалжээ. Түүнийг олон нийт "Үхлийн эмч" гэж цоллосон гэдэг.
  • 2001 - Энэтхэг-Бангладешийн хооронд тав хоног үргэлжилсэн хилийн маргаан дэгдэв.
  • 2003 - Грекын парламент Европын холбоонд нэгдэн орохыг дэмжжээ.
  • 2007 - Виржиниагийн технологийн коллежийн халдлага: Солонгос гаралтай Сён-Хуй Чо гэгч Виржиниагийн технологийн коллежд зэвсэглэн халдаж 32 хүн амиа алдан, 17 гаруй хүн шархаджээ. Халдлага үйлдсэнийхээ дараа Сён-Хуй Чо өөрийгөө буудан хороосон байна.
  • 2012 - Норвеги улсад террорист халдлага үйлдсэн Андерс Беринг Бревикид холбогдох хэргийн шүүх хурал нийслэл Осло хотод эхэлжээ.
    • Пулитцерийн шагналын Уран зөгнөлийн төрөлд аливаа ном зохиол ялалт байгуулсангүй. Ингэснээр 1977 оноос хойш анхны тохиолдол болсон юм.
  • 2014 - Өмнөд Солонгосын Жиндо арлын ойролцоо Севол гатлага онгоц осолдож 304 зорчигч амиа алджээ. Олон нийт болон төрийн зүтгэлтнүүд Севол онгоцны удирдлагын багийг буруутгаж байсан ч тэд ослын үед хийх ёстойгоо хийсэн болох нь тогтоогдсон юм.

Мэндэлсэн алдартнууд

  • 1319 - Францын хаан II Жон (1364 онд нас барсан)
  • 1488 - Жосон улсын хаан Жунжон (1544 онд нас барсан)
  • 1839 - Италийн 12 дахь ерөнхий сайд Антонио Старабба (1908 онд нас барсан)
  • 1844 - Нобелийн шагналт Францын зохиолч Анатоль Франц (1924 онд нас барсан)
  • 1847 - Швейцарийн холбооны ордоны загварыг бүтээсэн Австрийн архитекторч Ханс Ауэр (1906 онд нас барсан)
  • 1867 - Нисэх онгоцыг зохион бүтээсэн Америкийн эрдэмтэн Уильбур Врайт (1912 онд нас барсан)
  • 1889 - Английн нэрт жүжигчин, найруулагч Чарльз Спенсер Чаплин (1977 онд нас барсан)
  • 1893 - Олимпын мөнгөн медальт Америкийн халхалттай гүйгч Жон Нортон (1979 онд нас барсан)
  • 1917 - Алдарт зохиолч Йан Флемингийн "Жеймс Бонд" зохиолын нууц ажилтан "Жеймс Бонд"-ын дүрийг бүтээсэн анхны жүжигчин Барри Нелсон (2007 онд нас барсан)
  • 1921 - Академийн наадам, "Алтан Бөмбөрцөг" наадмын хоёр удаагийн шагналт Английн нэрт жүжигчин Петер Устинов (2004 онд нас барсан)
  • 1922 - Бельгийн 43 дахь ерөнхий сайд Лео Тиндеманс (2014 онд нас барсан)
  • 1927 - Ромын пап XVI Бенедикт
  • 1933 - Олимпын аварга, Европын хошой аварга Зөвлөлтийн уртын харайгч, гүйгч Вера Крепкина
  • 1940 - Данийн хатан хаан II Маргрете
  • 1942 - "Формула 1" уралдааны Уиллиамс багийг үндэслэгч Френк Уиллиамс
  • 1950 - "Цагдаагийн академи" киноны Таклберригийн дүрээр алдаршсан Девид Граф (2001 онд нас барсан)
  • 1952 - Азийн таван удаагийн аварга Израйлийн урдын харайгч, олон төрөлтийн тамирчин, гүйгч Эстер Рот-Шахаморов
  • 1955 - Люксембургийн их ван Хенри
  • 1965 - "Муу залуус", "Том ээжийн байшин" киноны од Мартин Лоуренс
  • 1969 - Дэлхийн хошой мөнгөн медальт Шведийн уулын цаначин Патрик Жарбин
  • 1971 - Америкийн нэрт дуучин Селена (1995 онд нас барсан)
    • Олимпын хүрэл медальт, Хосын төрөлд их дуулгийн 20 түрүү авсан Беларусийн теннисч Наташа Зверава
  • 1973 - Сенегал гаралтай Америкийн дуучин Эйкон
  • 1977 - Шведийн хөлбөмбөгч Фредрик Льюнгберг
  • 1982 - Францын сагсанбөмбөгч Борис Диау
  • 1984 - Олимпын хошой мөнгө, нэг хүрэл, Дэлхийн гурван удаагийн аварга Ямайкын гүйгч Керрон Стьюарт
  • 1985 - Нигерийн хөлбөмбөгч Тайе Таиву
  • 1986 - Японы хөлбөмбөгч Шинжи Оказаки
  • 1987 - Английн хөлбөмбөгч Аарон Леннон

Нас барсан алдартнууд

  • 1113 - Киевийн хаан II Свиатополк (1050 онд төрсөн)
  • 1756 - Францын нэрт одон оронч Жак Кассини (1677 онд төрсөн)
  • 1788 - Францын математикч Жорж-Луй Леклерк (1707 онд төрсөн)
  • 1828 - Испани гаралтай Францын уран зураач Франциско Гойа (1746 онд төрсөн)
  • 1850 - "Мадам Тюссо" лааны тосон барималын музейг санаачлагч Мери Тюссо
  • 1859 - Францын нэрт философич, Гадаад хэргийн сайд Алексис де Токвиль (1805 онд төрсөн)
  • 1928 - Олимпын хүрэл медальт Эстонийн сонгомол бөхийн тамирчин Роман Стайнберг (1900 онд төрсөн)
  • 1942 - Олимпын аварга Ирландын полочин Денис Сейнт Жорж Дейли (1862 онд төрсөн)
  • 1972 - Нобелийн шагналт Японы зохиолч Кавабата Ясүнари (1899 онд төрсөн)
  • 1988 - Палестины "Фатах" бүлэглэлийг үндэслэгч Халил аль-Вазир (1935 онд төрсөн)
  • 1991 - Академийн наадмын хоёр, "Алтан Бөмбөрцөг" наадмын гурван удаагийн шагналт нэрт найруулагч Сир Девид Лийн (1908 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр

  • Дани4 Сарын 16  Дани Хатан хаан Маргрете мэндэлсэн өдөр
  • Унгар4 Сарын 16  Унгар Хоморголон устгалтад өртөгсдийг дурсах өдөр
  • Америкийн Нэгдсэн Улс4 Сарын 16  Америкийн Нэгдсэн Улс Үндэсний эрүүл мэндийн даатгалын өдөр
  • Дэлхийн дуу хоолойны өдөр

4 Сарын 16  Commons: 4 сарын 16 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

4 Сарын 16 Онцлох үйл явдал4 Сарын 16 Мэндэлсэн алдартнууд4 Сарын 16 Нас барсан алдартнууд4 Сарын 16 Тэмдэглэлт өдөр4 Сарын 16Григорийн тоололӨндөр жил

🔥 Trending searches on Wiki Монгол:

Аригбөх-Хубилайн хаан ширээний төлөөх тэмцэлЧингүнжавХийлДобу мэргэнМонгол хэлТамгагүй төрБөртэ ЧиноЖавзандамба хутагтМэдээллийн системБаруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослогоТромбоцитопениСэлэнгэ мөрөнНэрэх аргаӨэлүнДиодТангуд улсЭр бэлгийн эсНүүрстөрөгчПарисын олимп (2024 он)Генийн инженерчлэлМонголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийн түүхЭргүнэ хунгийн домогСангажавын БаярцогтМанжуудДээлийн бүсДөрвөлжин булшДавсны хүчилФторДөрвөн цаг (Нацагдоржийн шүлэг)ҮнэнОрхон голХүчиллэг борооХидан УлсИх Монгол улсын хаадын гүнж нарын жагсаалтХабул ханКомпьютерХандгайОлон улсын харилцааАнгли хэлРумынТэрхийн цагаан нуурГазар зүйн солбицлын системСтратегийн ордуудМонгол үндэстний хувцасАзиУушгиЦементТуркДундад Иргэн УлсБразилАж үйлдвэрийн хувьсгалХурдШинэ засгийн бодлогоДе-фактоХүчдэлЗаанЖа лам ДамбийжанцанМонгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалГовьсүмбэр аймагАлгоритмБөөрАвстралиБагваахайАнхны тооМонгол түүхэн бичиг үсгүүдСанчирЗигмунд ФройдГазар хөдлөлтХурдны хэмжээМарксизмМонгол орны гол мөрдЦахилгаан эсэргүүцэлБайгалийн гамшигБаян-Өлгий аймаг1990 оны Монголын ардчилсан хувьсгалХятадын хотын жагсаалтХугалах илтгэгчЦахилгаан цэнэгБалба🡆 More