4 Сарын 22

4 сарын 22 нь Григорийн тооллын жилийн 112 дахь (өндөр жил бол 113 дэх) өдөр юм.

Мөн он дуустал 253 өдөр үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
3 сар · 4 сар · 5 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

Онцлох үйл явдал

  • 238 - Зургаан хааны үе: Ромын сенат Максимус Тракс хааныг хууль бус гэж үзэн устган хороов. Улмаар Пипьенус, Балбинус нар хаан ширээнд суужээ.
  • 1500 - Португалийн нэрт аялагч Пепро Альварес Кабрал Бразилийн нутагт анх удаа хөл тавив.
  • 1519 - Испанийн эзлэн түрэмгийлэгч Эрнан Кортес Мексикийн Веракруз хотод колонийн захиргаа байгуулжээ.
  • 1529 - Испани болон Португалийн хооронд Зарагозагийн тунхаг батлагдаж Молуккас хотыг хойд зүгээс нь 17 градусаар хуваав.
  • 1809 - Регенсбург хотод болсон тулаанд Наполеоны удирдлаганд тулалдсан Францын арми Австрийн армийг буулган авчээ.
  • 1836 - Техасын хувьсгал: Техасын генерал Сем Хьюстон, Мексикийн генерал Антонио Лопез де Санта Аннатай уулзан Техасыг улс хэмээн хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг хөндөв.
  • 1864 - АНУ-ын Конгресс мөнгөн тэмдэгтийн тухай хууль баталж, гүйлгээнд ашиглагдаж байгаа мөнгөн тэмдэгт дээр "Бид бурханд итгэдэг" гэх үгийг бичиж байхаар болжээ.
  • 1898 - Испани-Америкийн дайн: АНУ-ын Тэнгисийн цэргийн "Нешвиль" хөлөг Испанийн худалдааны хөлөг онгоцыг барьцаалав.
  • 1915 - Ипресийн хоёр дахь тулаанд байлдагч талууд анх удаагаа хорт хий ашиглажээ.
  • 1930 - Их Британи, Япон, АНУ Лондонгийн тунхаг ёсоор дайны хөлөг онгоц, хөлөг онгоц угсрах үйлдвэрийг хянаж, тодорхой тоонд барьж байхаар болов.
  • 1944 - Дэлхийн хоёрдугаар дайн: Холбоотны цэргийн хүч одоогийн Шинэ Гвинейн нутаг буюу тухайн үеийн Холландиад газарджээ.
  • 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Ясеновакын бөөнөөр хорих лагерьт хоригдлууд бослого дэгдээж 520 хоригдол амиа алдан, дөнгөж 80 хоригдол оргож чаджээ.
  • 1948 - Араб-Израйлийн дайн: Израйлийн хамгийн чухал боомт болох Хайфа боомтыг Арабын цэргийн хүч эзлэн авчээ.
  • 1951 - Солонгосын дайн: Капёнгын тулаанд Хятадын Ардын сайн дурын арми Австралийн армийг довтлон хүчтэй хохирол учруулав.
  • 1969 - Британийн усан онгоц үйлдвэрлэгч Сир Робин Нокс-Жонстон ганцаараа зогсолтгүй дэлхийг тойрч эх нутагтаа эргэн иржээ.
  • 1970 - НҮБ-ын тогтоолоор "Эх дэлхийн өдөр"-ийг анх удаа тэмдэглэв.
  • 1972 - Вьетнамын дайн: Америкийн нисэх хүчин Вьетнамыг бөмбөгдөж буйг эсэргүүцэн Лос Анжелес, Нью-Йорк, Сан Франциско хотуудад дайны эсрэг үзэлтнүүд жагсаал зохион байгуулжээ.
  • 1977 - Телефон утасны шугамыг анх удаа шилэн кабелд холбов.
  • 1983 - Германы алдарт "Штерн" сэтгүүлд "Гитлерийн өдрийн тэмдэглэл" материал нийтлэгдэв. Зүүн Германы нэгэн балгасаас олдсон Гитлерийн өдрийн тэмдэглэл нийтлэгдсэнийхээ дараа маргаан дагуулан юм.
  • 1992 - Мексикийн Гуадалахара хотод газрын тосны агуулах дэлбэрсний улмаас 206 хүн амиа алдаж, 500 гаруй хүн шархаджээ. Түүнсэн 15,000 хүн орох оронгүй болсон байна.
  • 2004 - Хойд Солонгосын Рёнчон хотод газрын тос тээвэрлэж явсан хоёр галт тэрэг мөргөлдөж, 150 хүн амиа алдав.
  • 2005 - Япон улсын Ерөнхий сайд Койзүми Жуничиро дайны үеэр Японы цэргүүд зүй бус авир гаргаж байсныхаа төлөө уучлалт гуйжээ.
  • 2008 - АНУ-ын Нисэх хүчин "F-117 Шөнийн харцага" бөмбөгдөгч онгоцыг зэвсэглэлээс хасчээ.
  • 2013 - Канадын Торонто хотын метронд терроризмыг сурталчилсан зурагт хуудас байршуулсан гэсэн үндэслэлээр хоёр этгээдийг баривчилжээ. Тэднийг Аль-Кайдагийн гишүүд болохыг цагдаагийн газраас тогтоосон юм.
  • 2014 - Бүгд найрамдах ардчилсан Конго улсын Катанга мужид галт тэрэг осолдож 60 хүн амиа алдан, 80 хүн хүнд шархаджээ.
  • 2016 - Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх "Парисын тунхаг" албан ёсоор хэрэгжиж эхлэв.
  • 2019 - Филиппин улсын Лузон хотод 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлж 18 хүн амь насаа алджээ.

Мэндэлсэн алдартнууд

  • 1610 - Ромын пап VIII Александер (1691 онд нас барсан)
  • 1724 - Германы суут философич Иммануэл Кант (1804 онд нас барсан)
  • 1854 - Нобелийн энхтайвны шагналт Бельгийн улстөрч Анри Ла Фонтейн (1943 онд нас барсан)
  • 1870 - ЗХУ-ыг үндэслэгч Владимир Ленин
  • 1876 - Нобелийн шагналт Шведын физикч Роберт Барани (1936 онд нас барсан)
  • 1899 - Оросын алдарт зохиолч Владимир Набоков (1977 онд нас барсан)
  • 1904 - Америкийн нэрт физикч Роберт Оппенхаймер (1967 онд нас барсан)
  • 1909 - Нобелийн шагналт Италийн неврологич Рита Леви-Монталчини (2012 онд нас барсан)
    • Грекын ерөнхий сайд Спирос Маркецинис (2000 онд нас барсан)
  • 1919 - Нобелийн шагналт Америкийн химич Дональд Ж.Крам (2001 онд нас барсан)
  • 1923 - Америкийн загвар өмсөгч, жүжигчин Бетти Пейж (2008 онд нас барсан)
  • 1924 - Өмнөд Солонгосын 12 дахь Ерөнхий сайд Нам Дук-Воо (2013 онд нас барсан)
  • 1937 - Академийн наадмын гурван удаагийн шагналт нэрт жүжигчин Жек Никольсон
  • 1950 — Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди
  • 1957 - Польшийн 14 дэх Ерөнхий сайд, Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск
  • 1977 - Голландын хөлбөмбөгч Марк ван Боммел
  • 1979 - Унгарын хөлбөмбөгч Золтан Гера
  • 1982 - Бразилийн хөлбөмбөгч Кака
  • 1987 - Бразилийн хөлбөмбөгч Давид Луйз
  • 1989 - Голландын хөлбөмбөгч, хаалгач Яспер Силлессен
    • Америкийн сагсанбөмбөгч ДеХуан Блейр

Нас барсан алдартнууд

  • 296 - Ромын пап Кайус
  • 536 - Ромын пап I Агапетус
  • 846 - Хятадын эзэн хаан Вүзон (814 онд төрсөн)
  • 1616 - Испанийн алдарт зохиолч Мигель де Сервантес (1547 онд төрсөн)
  • 1854 - Мексикийн 11 дэх Ерөнхийлөгч Николас Браво (1786 онд төрсөн)
  • 1908 - Их Британийн Ерөнхий сайд Хенри Кембэлл-Баннерман (1836 онд төрсөн)
  • 1933 - Автомашины алдарт "Роллс Ройс" компанийг үндэслэгч Хенри Ройс (1863 онд төрсөн)
  • 1989 - Нобелийн шагналт Америкийн физикч Эмилио Г.Сегре (1905 онд төрсөн)
  • 1994 — АНУ-ын 37 дахь Ерөнхийлөгч Ричард Никсон (1913 онд төрсөн)
  • 2003 - Олимпын хоёр алтан медальт Америкийн гүйгч Майк Ларрабий (1933 онд төрсөн)
  • 2014 - Олимпын хүрэл медальт Бельгийн замын дугуйч Вернер Потцернхайм (1927 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр

  • Бразил4 Сарын 22  Бразил Бразилийг нээсэн өдөр
  • Серби4 Сарын 22  Серби Хоморголон устгалтад өртөгсдийг дурсах өдөр
  • Эх дэлхийн өдөр

4 Сарын 22  Commons: 4 сарын 22 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

4 Сарын 22 Онцлох үйл явдал4 Сарын 22 Мэндэлсэн алдартнууд4 Сарын 22 Нас барсан алдартнууд4 Сарын 22 Тэмдэглэлт өдөр4 Сарын 22Григорийн тоололӨндөр жил

🔥 Trending searches on Wiki Монгол:

Монгол наадгайГүюг хаанБоорчиОдон оронШудрагаЕвропын орнуудын жагсаалтЛувсаннамсрайн Оюун-ЭрдэнэНуклейн хүчилНайманӨвөрхангай аймагХувьцааМорин хуурын үүслийн тухай домогМонгол Улсын аймгуудБодончарЗамын хөдөлгөөний тэмдэгЦагаан дарь эхОлон улсын харилцааАрилжааны банкКомпьютерХүчиллэг борооЦагаадайн УлсЧулуун мандалМонголын хөдөө аж ахуйМатематикЧеченьчүүдНарНүдХөдөлгүүрДезоксирибонуклейн хүчилХурдИмпрессионизмИодШударга ёсУур амьсгалХөөмийМатрын замРезисторХуульЕсөн эрүүЁс зүйЭрдэнэтХархорин сумВ эсАгаарын тээвэрКлод ДебюссиЭнэтхэгийн философиМеханик хөдөлгөөнБуддын шашинМонгол Улсын гадаад харилцааИзотопТарваган тахалЦахилгаан сөрөг чанарХоргоДундад зуунМонголын Нууц ТовчооТангуд улсУрвалын хурдХэрлэн голАвогадрын тогтмолУртын дууАтрын аянАлтай Таван БогдХүчилтөрөгчЦагадайЦээрлэх ёсонНохойБайгалийн нөөцЭмээлБарагшунГазрын Тос Экспортлогч Орнуудын БайгууллагаМонгол Улсын Зэвсэгт ХүчинУйгур улсЛитиИх Монгол УлсВольфрамКирилл үсэгAppleТод бичиг🡆 More