Одхүүгийн Дөлгөөн: Монгол жүжигчин

Одхүүгийн Дөлгөөн нь (1991 оны 6 сарын 5-нд Улаанбаатар хотод төрсөн) Монголын эмэгтэй жүжигчин.

Түүний карьер жүжигчний мэргэжлээр суралцаж байх үедээ эхэлсэн бөгөөд, 2011 онд “Амьдралд тавтай морил” нэртэй Монголын телевизийн олон ангит кинонд гол дүрийг бүтээснээр олонд танигджээ.

Дөлгөөн
Хувийн танилцуулга
Овог нэрОдхүүгийн Дөлгөөн
Төрсөн өдөр1991 оны 6 сарын 5 (1991-06-05) (32 настай)
Төрсөн газарУлаанбаатар
Яс үндэсМонгол УлсМонгол Улс Монгол Улс
Ажил үйл
Жүжигчний танилцуулга
Танил үе2011 оноос
ТеатрУлсын Драмын Эрдмийн Театр
(2015–2017)
Сургууль

Өмнөх амьдрал

Дөлгөөн нь 1991 оны 6 сарын 5-нд Улаанбаатар хотод төрж өссөн бөгөөд 3 хүүхэдтэй айлын дундах нь юм. Тэрээр 2008 онд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 5-р сургуульд суралцаж төгссөн. Жүжигчин болох нь түүний багын мөрөөдөл байсан бөгөөд ахлах сургуулийнх нь хажууд түүний суралцахыг хүссэн урлагийн их сургууль байрладаг байжээ.

Боловсрол

Ахлах сургуулиа төгссөний дараагаар 2008-2012 оны хооронд Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн Кино Драмын ангид Жүжигчний мэргэжлээр суралцаж бакалаврын зэрэгтэй төгссөн. Үргэлжлүүлэн 2017-2019 оны хооронд Калифорни мужийн Сан-Франциско хотын Урлагийн Академийн Их Сургуульд Жүжигчин болон Кино зохиолчоор мастерын зэргийг хамгаалжээ.

Карьер

2011-Карьерын эхлэл

Дөлгөөн мэргэжлийн карьераа жүжигчний мэргэжлээр суралцаж байх хугацаандаа эхлүүлсэн бөгөөд 2011 онд Хайрын эрэлд, Амьдралд тавтай морил гэх зэрэг Монголын телевизийн олон ангит кинонуудад гол дүр болон туслах дүрүүдийг бүтээгээд байв. Мөн 2011 оноос эхлэн Мөрөөдлийн театрт жүжигчнээр ажиллаж байсан байна.

2012-2016

Театр

Тэрээр 2012 онд их сургуулиа төгссөний дараагаар Мөрөөдлийн театртаа үргэжлүүлэн жүжигчнээр ажиллажээ. 2 жил гаруйн хугацаанд ажилласны дараагаар Монгол улсын Драмын Эрдмийн Театрт жүжигчнээр ажиллах саналыг тухайн театрын ерөнхий найруулагч Н. Наранбаатар тавьснаар түүний драмын урлагийн замнал эхэлсэн юм.

Дөлгөөн тус театрт ажиллаж байх хугацаандаа 2015 онд Уильям Шекспирийн зохиол “Ромео ба Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрд, “Гамлет” зохиолын жүжгийн Офелиагийн дүрд тус тус тоглож байжээ. Түүний хувьд 24 насандаа “Ромео ба Жульетта” нэрт зохиолын жүжигт тоглосон нь Монгол Улсдаа Жульеттагийн дүрийг бүтээсэн хамгийн залуу жүжигчин болж тэмдэглэгдэж байв.

Кино

Дөлгөөн драмын урлагт ажиллахын хажуугаар кино урлагийн салбарт олон бүтээл дээр ажиллажээ. Түүний тоглосон онцлох уран бүтээлүүдээс:

2011 онд Wizard продакшны бүтээл “Нэг хоёрын гурваа” Монголын уран сайхны киноны Маралын дүрийг бүтээсэн нь түүний анхны бүрэн хэмжээний киноны гол дүр болж байв.

2013-2015 оны хооронд Ю Фильмийн бүтээл "Ганц бие бүсгүйчүүд" Монголын уран сайхны киноны нэг, хоёрдугаар ангийн Гэрэлцэцэгийн дүрийг бүтээсэн ба кино гарсан даруйдаа Монгол Улсад маш олон үзэгчдэд хүрч, түүний карьерт өндрөөр нөлөөлжээ.

Цаашлаад 2015 онд Фантастик продакшны бүтээл “Маш нууц” түүхэн, тулаант Монголын уран сайхны киноны Сийлэгмаагийн дүрийг бүтээжээ. Тус кино 2015 оны 9 сарын 18-нд дэлгэцэд нээлтээ хийснээс хойш 7 хоногийн хугацаанд ашиг орлогоороо тэргүүлж байсан юм.

Мөн 2016 онд Монгол ТВ телевизийн шинэ жилийн хөтөлбөрт зориулан хийгдсэн “Гацуурхан” инээдмийн Монголын уран сайхны киноны гол дүр Солонгын дүрийг бүтээжээ.

2017-2019

Дөлгөөн 2017 онд мэргэжлээ дээшлүүлэхээр Калифорни муж улсын Сан-Франциско хотын Урлагийн Академийн Их Сургуульд жүжигчин болон кино зохиолчоор магистрт суралцаж эхэлсэн. Тэрбээр суралцаж байх хугацаандаа зуны амралтаараа Монголд ирж 2017 онд гарсан "Ганц бие бүсгүйчүүд" киноныхоо гуравдугаар ангид, мөн 2019 онд гарсан Хувьсал продакшны бүтээл “Тэнгэрээс буусан од” Монголын уран сайхны киноны гол дүр Одод оролцон тогложээ.

Тайз, дэлгэцийн бүтээл

Кино бүтээл

Жил Киноны нэр Дүр Кино компани, продакшн Үүрэг Ref.
2007 Хана Энхжин Face Studio Туслах дүр -
2010 Эзэнгүй бөгж Халиунаа Лоожик Фильм Туслах дүр
2011 Нэг хоёрын гурваа Марал Визард Продакшн Анхны гол дүр
2013 Ганц бие бүсгүйчүүд Гэрэлцэцэг Ю Фильм Гол дүр
2014 Сүүлчийн шөнө Анирлан Paramind Art, Tengri Concept Гол дүр
2014 Учрал Намуун Aurora Film Production Гол дүр
2015 Хамтран амьдрагч Буянаа Хүүк Фильм Гол дүр
2015 Маш нууц Сийлэгмаа Фантастик Продакшн Гол дүр
2015 Ганц бие бүсгүйчүүд - 2 Гэрэлцэцэг Ю Фильм Гол дүр
2016 Нүдээ аниад төсөөл Нандиа Expressive Line Production Гол дүр
2017 Гацуурхан Солонго Монгол ТВ Гол дүр
2017 Ганц бие бүсгүйчүүд - 3 Гэрэлцэцэг Ю Фильм Гол дүр
2019 Тэнгэрээс буцаасан од Од Хувьсал Продакшн Гол дүр

Телевизийн олон ангит кино

Жил Киноны нэр Дүр Сүлжээ Үүрэг Ref.
2011 Хайрын эрэлд Солонго Боловсрол Телевиз Туслах дүр
2011 Амьдралд тавтай морил Золоо Монголын Үндэсний Телевиз Гол дүр

Театрын жүжиг

Жил Киноны нэр Дүр Театр Үүрэг Ref.
2011 Миний нууц хүү Энхжин Мөрөөдлийн Театр Гол дүр -
2012 Хайртай бол эргэж хараарай Сарантэргэл Мөрөөдлийн Театр Гол дүр
2012 Амьдрал өөрөө бэлэг Саруул Мөрөөдлийн Театр Гол дүр
2015 Бүүвэй Нандиа Улсын Драмын Эрдмийн Театр Гол дүр
2015 Ромео ба Жульетта Жульетта Улсын Драмын Эрдмийн Театр Гол дүр
2016 Гамлет Офелиа Улсын Драмын Эрдмийн Театр Гол дүр

Шагнал

Үйл ажиллагаа Жил Нэр дэвшсэн бүтээл Шагнал Үр дүн Ref.
“Гэгээн Муза” 13 - Олон улсын театруудын наадам 2015 Ромео ба Жульетта Шилдэг Эмэгтэй Гол Дүр шагнагдсан

Бусад шагналууд

  • 2013 он - Шилдэг Ажилтан - Мөрөөдлийн Театр
  • 2015 он - Ромео ба Жульетта жүжгийн Жульетта-гийн дүрээр "Шилдэг Дебют" шагнал - Улсын Драмын Эрдмийн Театр
  • 2016 он - Тэргүүний Залуу Алтан Медаль - Монголын Залуучуудын Холбоо
  • 2016 он - Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын "Жуух Бичиг" - Монголын улсын Хөдөлмөр, Нийгмийн Хамгаалалын Яам
  • 2019 он - Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан - Монголын улсын Боловсрол, Соёл Урлагийн Яам

Эх сурвалжууд

Tags:

Одхүүгийн Дөлгөөн Өмнөх амьдралОдхүүгийн Дөлгөөн БоловсролОдхүүгийн Дөлгөөн КарьерОдхүүгийн Дөлгөөн Тайз, дэлгэцийн бүтээлОдхүүгийн Дөлгөөн ШагналОдхүүгийн Дөлгөөн Эх сурвалжуудОдхүүгийн Дөлгөөн

🔥 Trending searches on Wiki Монгол:

Ази-Европын уулзалтХимийн индикаторМалайзЖон Мейнард КейнсМарксизмАмерикийн Нэгдсэн УлсҮндэстэн дамнасан корпорациТөв аймагБондБуурын гэрээСоёмбо тэмдэгНаадамКазахстанМонгол Улсын төрийн дуулалЛодонгийн ТүдэвИоны нэгдэлИх Монгол улсын их хааны тамгаХөвсгөл аймагТүүхХиргисүүрМонгол Улсын төрийн далбааАрван хоёр жилРенчиний ЧойномНүүрстөрөгчИндонезНамбарын ЭнхбаярЛувсаннамсрайн Оюун-ЭрдэнэСанжаасүрэнгийн ЗоригЗагалмайтны аян дайнЮань улсын хаадБэгзийн ЯвуухуланМонгол бичигМодун шаньюйYouTubeХарилцааТулуйИх Монгол УлсМөлхөгчВекторКомпьютерТомас Альва ЭдисонТогоонтөмөр хаанӨмнөд СолонгосХаммурапи хааны хуульГалдан бошигт хаанАммиакМэлхий хадҮелэх системBlackPinkБромЭр бэлгийн эсХүлэгүДарьгангаХандгайИодХатуу дискАж үйлдвэрХүнАвга болон нагацМонголын эзэнт гүрний дараах Монгол УлсМона ЛизаТуул голХүйтэн оргилЛитрСар хиртэлтМонголчууд Алтан улсыг дайлсан ньНийгэмСалхины эрчим хүчМеталлМонголын намын жагсаалтУйгур улсУлсын утасны кодуудын жагсаалтМонгол Улсын Зэвсэгт ХүчинДөрвөдХулан хатанБутанЭкологи🡆 More