3 Сарын 2

3 сарын 2 (Гуравдугаар сарын 2-н) — аргын тооллын Григорийн тоолол буюу аргын тооллоор жилийн 61 дэх өдөр.

Хэрэв өндөр жил тохиовол энэ тоо 62 байна.

Түүхэн жилийн өдөр
2 сар · 3 сар · 4 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

Онцлох үйл явдал

  • 537 - Ромын бүслэлт: Остроготын хаан Витижесээр удирдуулсан арми Ромын нийслэлийг бүслэв.
  • 986 - Франкуудын хаан ширээнд V Луй хаан суужээ.
  • 1127 - Фландерсын гүн I Чарльзын амь насанд халдав.
  • 1444 - Албанийн язгуур угсаатнууд нийлж, Скандербергын бүлэг гэгчийг байгуулжээ.
  • 1484 - Английн хаан III Ричард "Цэргийн сургууль"-ийг байгуулах шийдвэр гаргав.
  • 1498 - Алдарт аялагч Васко де Гама Мозамбикийн аралд хүрсэн анхны хүн болжээ.
  • 1561 - Испанийн эзлэн түрэмгийлэгч Педро дел Кастийо Аргентины Мендоза хотын үндэс суурийг тавив.
  • 1657 - Мейрекын их гал: Японы Эдо (одоогийн Токио) хотод гурван өдрийн турш гал гарсаны улмаас 100,000 хүн амиа алджээ.
  • 1797 - Английн төв банк нэг болон хоёртын фунтын мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд нэвтрүүлэв.
  • 1807 - АНУ-ын Конгресс боолуудыг худалдаалах, худалдах зорилгоор шинэ боол улсдаа нэвтрүүлэхийг хуулиар хоригложээ.
  • 1811 - Аргентины тусгаар тогтнолын дайн: Хаант засгийг дэмжсэн усан флот хувьсгалчдын багахан хэмжээний флотыг бут ниргэв.
  • 1825 - Карибын тэнгисийн дээрэмчин Роберто Кофреси эрх баригчдын эсрэг тулаанд ялалт байгуулсан сүүлийн далайн дээрэмчин болжээ.
  • 1836 - Техасын хувьсгал: Бүгд найрамдах Техас улс Мексикээс тусгаар тогтносноо зарлав.
  • 1855 - Оросын хаан ширээнд II Александер суужээ.
  • 1867 - АНУ-ын Конгресс "Бүтээн байгуулалтын тухай хууль"-г батлав.
  • 1877 - АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль: Тангараг өргөх ёслолоос ердөө хоёр хоногийн өмнө сонгогчдын коллеги АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Рудерфорд Б.Хейс ялалт байгуулсан гэж шийдэв. Гэвч олон нийтийн саналаар Самуэль Ж.Тильден ялалт байгуулаад байсан билээ.
  • 1882 - Уиндсорын шилтгээнд Их Британийн хатан хаан Викториагийн амь насанд халдахыг завдав. Уг халдлагыг Родерик МакЛийн гэгч үйлджээ.
  • 1901 - Америкийн Карнегийн төмрийн компани болон Холбооны төмрийн компаниуд нэгдэж 1 тэрбумын хөрөнгөтэй анхны компани болов.
  • 1903 - Монголын Засагт хан аймагт Манжийн эсрэг Ард Аюушийн хөдөлгөөн эхэлжээ.
    • Зөвхөн эмэгтэйчүүдэд үйлчлэх зорилготой "Марта Вашингтон" зочид буудал үүдээ нээжээ.
  • 1919 - Коминтерний анхны хуралдаан ЗХУ-ын нийслэл Москва хотноо болов.
  • 1939 - Ромын кардинал Юженио Пачелли папын суудалд сонгогдож, XII Пиус гэх сахилын нэр хүртжээ.
  • 1941 - Дэлхийн хоёрдугаар дайн: Болгарчууд сөргөлдөгчдийн талд орох болсонтой холбогдуулан Нацистын Германы цэргүүд тус улсад нэвтрэв.
  • 1946 - Умард Вьетнамын Ерөнхийлөгчөөр Хо Ши Мин сонгогджээ.
  • 1949 - Америкийн нисэх хүчний ахмад Жеймс Галлагер B-50 өндөр хурдны онгоцоор 94 цаг 1 минутын туршид тасралтгүй нислэг үйлдсэн анхны хүн болжээ.
  • 1955 - Кампучийн хаан Нородом Сианук болон түүний эцэг Нородом Сурамарит нарын эрх ямбыг татан буулгаж, Кампуч улс Бүгд найрамдах засаглалтай болов.
  • 1956 - Марокко улс Францаас тусгаар тогтножээ.
  • 1962 - Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоонд нэг тоглолтонд 100 оноо авсан рекорд амжилтыг Уильт Чембэрлин үзүүлжээ.
  • 1965 - АНУ болон Өмнөд Вьетнамын агаарын хүчин хамтарч Умард Вьетнамын эсрэг цэргийн ажиллагааг эхлүүлэв.
  • 1969 - Францын Түлуз хотод Англи-Францын хамтран зохион бүтээсэн "Конкорд" онгоцыг анх удаа туршжээ.
  • 1972 - АНУ-ын Флорида мужийн Канаверал хошуунаас алсын гараг эрхэсийг судлах зорилготой "Пионер 10" хөлгийг хөөргөв.
  • 1978 - Чехийн иргэн Владимир Ремек "Союз 28" хөлгөөр сансарт ниссэнээр Америк, Оросоос өөр улсын иргэн сансарт ниссэн анхны тохиолдол болжээ.
  • 1983 - АНУ-ын зах зээлд "компакт диск" буюу CD-г анх удаа худалдаалж эхлэв. Өмнө нь зөвхөн Японы зах зээлд худалдагдаж байжээ.
  • 1989 - Европын холбооны 12 улс нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулалтыг бууруулахын тулд ийм бодис илрүүлдэг үйлдвэрлэлийг зогсоохоор тохиролцов.
  • 1990 - Африкын Үндэсний конгрессын дэд даргаар Нелсон Мандела сонгогдов.
  • 1992 - Армени, Азербайжан, Казахстан, Киргизстан, Молдав, Сан Марино, Тажикистан, Туркмен, Узбек улсууд НҮБ-д гишүүнээр элсчээ.
  • 1998 - Бархасбадь гарагийн дагуул Европаг судлах зорилготой Галилео хөлөг тус дагуулд усархаг өтгөн бодис, мөсний ул мөрийг илрүүлжээ.
  • 2002 - Афганистаныг чөлөөлөх дайн: Анаконда ажиллагаа албан ёсоор эхэлжээ. 17 хоногийн дараа уг ажиллагааны үеэр Талибан, Аль-Кайда хөдөлгөөний 500, Барууны 11 цэрэг амиа алдсан байдаг.
  • 2004 - Иракын дайн: Иракын Ашура тосгонд Аль-Кайда бүлэглэл халдлага үйлдэж 170 хүн амиа алдан, 500 гаруй хүн шархаджээ.
  • 2017 - ОХУ-ын нийслэл Москва хотод болсон хуралдаанаар Московиум, Теннесин, Оганессон гэх бодисыг химийн үелэх системд нэмэх шийдвэр гаргав.

Мэндэлсэн алдартнууд

  • 1316 - Шотландын хаан II Роберт (1390 онд нас барсан)
  • 1459 - Ромын пап VI Адриан (1523 онд нас барсан)
  • 1793 - Бүгд найрамдах Техас улсын анхны Ерөнхийлөгч Сем Хьюстон (1863 онд нас барсан)
  • 1810 - Ромын пап XIII Лео (1903 онд нас барсан)
  • 1876 - Ромын пап XII Пиус (1958 онд нас барсан)
  • 1886 - Оскарын шагналт, хүүхэлдэйн киноны найруулагч Уиллис Х.О'Брайн (1962 онд нас барсан)
  • 1904 - Америкийн хүүхдийн зохиолч Др.Сьюсс (1991 онд нас барсан)
  • 1919 - Холливудын алтан үеийн нэрт төлөөлөгч, Оскарын шагналт жүжигчин Женнифер Жонес (2009 онд нас барсан)
  • 1926 - Америкийн эдийн засагч, түүхч Марри Ротбард (1995 онд нас барсан)
  • 1937 - Алжирийн тав дахь Ерөнхийлөгч Абделазиз Бутефлика
  • 1938 - Чилийн 33 дахь Ерөнхийлөгч Рикардо Лагос
  • 1940 - Пакистан улсын 12 дахь Ерөнхийлөгч Мамнүүн Хуссейн
  • 1942 - Ираны Ерөнхий сайд Мир-Хоссейн Мусави
  • 1947 - Английн хөлбөмбөгийн дасгалжуулагч Харри Реднап
  • 1950 - Америкийн дуучин Карен Карпентер (1983 онд нас барсан)
  • 1956 - Алдарт AC/DC болон "Парти Бойс" хамтлагийн басс гитарч Марк Иванс
  • 1962 - Америкийн нэрт дуучин Жон Бон Жови
  • 1968 - "Жеймс Бонд"-ын дүрээр олонд танигдсан Английн жүжигчин Даниел Крейг
  • 1972 - Аргентины хөлбөмбөгийн дасгалжуулагч Морисио Почеттино
  • 1974 - Олимпийн мөнгө, хүрэл медальт, Дэлхийн аварга Австралийн усанд сэлэгч Хейли Льюс
  • 1977 - Олимпийн хүрэл медальт, Европын аварга Их Британийн усанд сэлэгч Стив Перри
  • 1977 - Британы хөгжмийн зохиолч, дуучин, пилантропист, гитарчин, төгөлдөр хуурч, Coldplay хамтлагийн үүсгэн байгуулагч Крис Мартин
  • 1979 - Ирландын хөлбөмбөгч Дамиен Дафф
  • 1982 - Германы хөлбөмбөгч Кевин Курани
    • Шведийн хоккейч Хенрик Линдквист
  • 1987 - Шведийн сагсан бөмбөгч Жонас Жеребко
  • 1988 - 2012 оны Америкийн мисс Лора Кеппелер
  • 1989 - Бельгийн хөлбөмбөгч Томи Алдервайрельд
    • Олимпийн мөнгөн медальт, Дэлхийн зургаан удаагийн аварга Австрийн цаначин Марсель Хиршер
  • 2016 - Шведийн хунтайж Оскар

Нас барсан алдартнууд

  • 1333 - Польшийн хаан I Владислав (1261 онд төрсөн)
  • 1619 - Данийн хатан хаан Анна (1574 онд төрсөн)
  • 1793 - Данийн уран зураач Карл Густаф Пило (1711 онд төрсөн)
  • 1835 - Ариун Ромын эзэнт гүрний хаан II Францис (1768 онд төрсөн)
  • 1855 - Оросын хаан I Николай (1796 онд төрсөн)
  • 2009 - Гвиней-Биссау улсын Ерөнхийлөгч Хуан Бернардо Вьейра (1939 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр


3 Сарын 2  Commons: 3 сарын 2 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

3 Сарын 2 Онцлох үйл явдал3 Сарын 2 Мэндэлсэн алдартнууд3 Сарын 2 Нас барсан алдартнууд3 Сарын 2 Тэмдэглэлт өдөр3 Сарын 2Аргын тоолол

🔥 Trending searches on Wiki Монгол:

Сур харвааДува сохорМонголын үндэсний түүхийн музейХархорумБилгийн тоололТайхар чулууДэлхийн хоёрдугаар дайнМонгол орны уулсЗанабазарМонгол УлсДауны синдромТэнгэрийн ванИх Монгол УлсОдиссейКапиталХүн амын нягтралМэдлэгСэтгэл судлалХиагтын гэрээЕвропын ХолбооАртерийн судасГерманБогд хан уулДундад зуунДархан (хот)Агаарын бохирдолГеологийн цаг тоололХойд АмерикЦасХимийн урвалАтомТарвагаМонголын замын хөдөлгөөний тэмдэгДалайОросСингапурПольшДөрвөдНүүрсустөрөгчЛувсаннамсрайн Оюун-ЭрдэнэМэдээллийн аюулгүй байдалТивАСЕАНСагсан бөмбөгЦогт хунтайжийн хадны бичээсНийслэл хүрээг хятадын гамин цэргээс чөлөөлсөн ньЦахилгаан оронКилограммДээлийн бүсИнерт хийЛитрДалайн урсгалСэцэн хан аймагАмерикийн Нэгдсэн УлсУстөрөгчийн холбооДонровын НамдагЗөвлөлт Холбоот УлсПрограмчлалын хэлЭлсэлтийн Ерөнхий ШалгалтУхнаагийн ХүрэлсүхҮндсэрхэг үзэлМал аж ахуйУрианхайТэмбүүМухулайАлтайн нурууБүдүүн гэдэсМонгол үхэрОнги голМонголчуудын шашин шүтлэгСарДавсны хүчилДарьгангаХүний Эрхийн Түгээмэл ТунхаглалАнандын АмарНийгэмМитозКуба🡆 More