3 Сарын 9

3 сарын 9 нь Григорийн тооллын жилийн 68 дахь (өндөр жил бол 69 дэх) өдөр юм.

Мөн он дуустал 297 өдөр үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
2 сар · 3 сар · 4 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

Онцлох үйл явдал

  • МЭӨ 141 - Хятадын Хан гүрний хаан ширээнд Лиу Че суужээ. Насан эцэслэсний дараа түүнийг Хан гүрний хаан Вү гэж нэрлэсэн байна.
  • 1276 - Германы Аугсбург хот өөрийгөө хаант хот улс хэмээн зарлажээ.
  • 1566 - Шотландын хатан хаан Меригийн хувийн нарийн бичиг Девид Риззио Эдинбургийн Холирүүдхаус ордны ойролцоо хүний гарт амиа алдав.
  • 1796 - Францын хаан Наполеон Бонапарт анхны эхнэр болох Жозефин де Бүхернетэй гэрлэжээ.
  • 1831 - Фрацнын хаан Луй Филипп Францын гадаадын легионуудын ангийг байгуулж, Алжирын дайнд оролцуулав.
  • 1842 - Алдарт хөгжмийн зохиолч Жузеппе Вердигийн гуравдугаар дуурь болох "Набүкко" Милан хотноо анх удаа тайзнаа тавигджээ. Үүнээс хойш түүнийг оршин буй цагийнхаа Италийн хамгийн хүндтэй хөгжмийн зохиолч гэх болсон юм.
    • Америкийн Калифорни мужийн Ранчо орчимд анх удаа алт илрэв. Энэ явдлаас зургаан жилийн дараа Калифорнийн алтны халуурал эхэлсэн билээ.
  • 1847 - Мексик-Америкийн дайн: АНУ-ын цэргийн хүч Мексикийн Веракруз хотыг бүслэв.
  • 1896 - Адвагын тулаанд ялагдал хүлээсний дараа Италийн ерөнхий сайд Франческо Криспи өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгчээ.
  • 1908 - Италийн алдарт дөрвөн хөлбөмбөгийн клубын нэг Интер Милан клуб байгуулагдав.
  • 1916 - Мексикийн хувьсгал: Шинэ Мексик мужийн Колумбус хоттой хиллэх тосгонд Панчо Вилла тэргүүтэй босогчид цэргийн ажиллагаа явуулжээ.
  • 1933 - Их хямрал: АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт "Банкны онцгой байдлын тухай хууль" боловсруулав. Ингэснээр америкийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудтай шинэ гэрээ байгуулах болсон юм.
  • 1944 - Дэлхийн хоёрдугаар дайн: Зөвлөлийн арми Эстонийн Таллинн хотод агаарын дайралт хийв.
  • 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Америкийн нисэх хүчин Японы нийслэл Токио хотыг бөмбөгджээ.
  • 1946 - Английн хөлбөмбөгийн Болтон Уандеррерс клубын цэнгэлдэх "Бөрнден Парк"-ын зарим хэсэг нурж 33 хүн амиа алдан, 100 гаруй хүн гэмтэж бэртжээ.
  • 1956 - Зөвлөлт Гүржид болсон Никита Хрушевийг эсэргүүцсэн бослогыг хүч хэрэглэн дарах зорилгоор Зөвлөлтийн улаан арми Гүржийн нутагт цэргээ оруулав.
  • 1959 - АНУ-ын Нью-Йорк хотод болсон Олон улсын тоглоомны үзэсгэлэн яармагын үеэр "Барби" хүүхэлдэйг олон нийтэд танилцуулжээ.
  • 1960 - Америкийн физикч Белдинг Хиббард Скрибнер бөөрний дутагдалд орсон өвчтөнг сэргээх зорилготой гемодиализийн аппаратыг зохион бүтээв.
  • 1961 - Зөвлөлтийн сансар судлалын товчоо "Спутник 9" сансрын хөлөгч Иван Иванович гэж нэрлэсэн хүүхэлдэйг суулган сансарт хөөргөжээ.
  • 1977 - Ханафи бүлэглэлийн зэвсэглэсэн этгээдүүд 39 цагийн туршид Вашингтон хотын гурван барилгыг бүслэв. Бүслэлтийн уршгаар хоёр хүн амиа алджээ.
  • 1978 - Индонезийн Жакартаг, Баруун Ява аралтай холбосон "Жагоравигийн хурдны зам"-ыг нээв. Нээлтийн ёслолд ерөнхийлөгч Сухарто оролцжээ.
  • 1997 - Хейл-Боппын солир: Хятад, Монгол, Сибирийн зүүн хэсэгт Хейл-Боппын солир үзэгдэж, нарыг хэсэг хугацаанд халхлав.
  • 2011 - Америкийн сансрын Шаттл хөтөлбөрийн "Дисковери" сансрын хөлөг 39 нислэг үйлдсэний дараа сүүлийн удаа газарджээ.
  • 2012 - Газын зурваст Израйлийн тал 130 удаа пуужин харвав. Үүний улмаас Палестины 12 цэрэг амиа алджээ.

Энэ өдөр төрөгсөд

  • 1285 - Японы эзэн хаан Нижо-Го (1318 онд нас барсан)
  • 1454 - Италийн нэрт аялагч, газар зүйч Америго Веспуччи (1512 онд нас барсан)
  • 1824 - Стенфордын их сургуулийг үндэслэгч, Америкийн бизнесмэн Амаса Леланд Стенфорд (1893 онд нас барсан)
  • 1891 - Филиппин улсын гурав дахь Ерөнхийлөгч Хосе П.Лорел (1959 онд нас барсан)
  • 1918 - Америкийн нацист намыг үндэслэгч Жорж Линкольн Роквель (1967 онд нас барсан)
  • 1923 - Нобелийн шагналт Америкийн физикч Уольтер Кон (2016 онд нас барсан)
  • 1929 - Гайана улсын гурав дахь Ерөнхийлөгч Десмонд Хоит (2002 онд нас барсан)
    • Бангладешийн 19 дэх Ерөнхийлөгч Зиллур Рахман (2013 онд нас барсан)
  • 1934 — Зөвлөлтийн сансрын нисэгч Юрий Гагарин (1968 онд нас барсан)
  • 1943 — Америкийн шатарчин Роберт Фишер (2008 онд нас барсан)
  • 1959 - Нобелийн шагналт Японы физикч Кажита Така-Аки
  • 1964 — Францын жүжигчин Жюльет Бинош
  • 1968 — Францын хөлбөмбөгчин Юри Жоркаефф
  • 1975 - Аргентиний хөлбөмбөгч Хуан Себастиан Верон
  • 1982 - Олимпийн хоёр удаагийн алтан медальт Австралийн замын дугуйч Райн Бейли
  • 1983 - Америкийн шилдэг хөлбөмбөгч Клинтон Демпси
  • 1987 — Америкийн дуучин, жүжигчин Bow Wow (Шэд Грегори Мосс)
    • Японы мэргэжлийн сүмоч Ючиро Точиозан
  • 1990 - Голландын хөлбөмбөгч Дали Блинд
    • Арменийн хөлбөмбөгч Арас Өзбилиз
  • 1993 - Өмнөд Солонгосын хөвгүүдийн хамтлаг BTS-ийн гишүүн, реппер, хөгжмийн зохиолч, продюсер Suga(슈가) буюу Мин Юнги(민윤기)

Нас барсан алдартнууд

  • 1444 - Италийн хүн судлаач Леонардо Бруни (1374 онд төрсөн)
  • 1661 - Францын Ерөнхий сайд Кардинал Мазарин (1602 онд төрсөн)
  • 1847 - Палеонтологийн салбарын нэрт эрдэмтэн Мери Аннинг (1799 онд төрсөн)
  • 1888 - Германы эзэн хаан I Виллиам (1797 онд төрсөн)
  • 1974 - Нобелийн шагналт Америкийн фармалогич Эрл Уилбур Садерланд (1915 онд төрсөн)
  • 1983 - Нобелийн шагналт Шведийн физиологич Ульф фон Улер (1905 онд төрсөн)
  • 1988 - Германы гурав дахь канцлер Курт Георг Кайсингер (1904 онд төрсөн)
  • 1992 - Израйлийн зургаа дахь Ерөнхий сайд, Нобелийн энхтайвны шагналт Меначем Бегин (1913 онд төрсөн)
  • 1994 - Америкийн яруу найрагч, зохиолч Чарльз Буковски (1920 онд төрсөн)
  • 1997 - Америкийн реппер Ноториус B.I.G (1972 онд төрсөн)
  • 2003 - Науру улсын хоёр дахь Ерөнхийлөгч Бернард Довиёго (1946 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр


3 Сарын 9  Commons: 3 сарын 9 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

3 Сарын 9 Онцлох үйл явдал3 Сарын 9 Энэ өдөр төрөгсөд3 Сарын 9 Нас барсан алдартнууд3 Сарын 9 Тэмдэглэлт өдөр3 Сарын 9Григорийн тоололӨндөр жил

🔥 Trending searches on Wiki Монгол:

ШвейцарГепатит B4 сарын 16Хорвоотой танилцсан түүхХөнгөн атлетикШээсний шинжилгээЧулуун зэвсгийн үеМонголын хүн ам зүйОрганик химиЗахчинТахьМитозСудрын чуулганИрландСоронзЧарльз ДарвинУильям ШекспирИнтернэтМонголын эзэнт гүрний дараах Монгол УлсМонголын Ардчилсан ХолбооМуурТаван хошуу малЦахиагийн ЭлбэгдоржБархасбадьЗах зээлийн сегментчлэлДулдуйтын ДанзанравжааТөгрөгЗорилгоМэргидДархлаа судлалСоёлХоолны давсВитамин В12ТранспирациӨвөр МонголДөрвөн Ойрадын холбооХөгжмийн зэмсэгЯпонБиомассАнандын АмарЭзлэхүүнАзи Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааОрхон аймагМонгол хэлТунгалаг Тамир (кино)ДууАрван хоёр цагХимийн элементГомеостазТайваньХалх журам XYIII зууны үеийн монголын хууль цаазБоржигинТоннКальциАзотын хүчилЭр бэлгийн эсХүний Эрхийн Түгээмэл ТунхаглалПанамын сувагОдАтлантын далайБодисБогд хан уулӨмнөд Солонгосын хотын жагсаалтМахабхаратаНейронКүнзийн сургаалҮндэсний бөхСтатус-квоБөртэ үжинХагас дамжуулагчЁс зүйШинжлэх ухаанЯлтын уулзалтБадмаанямбуугийн Бат-Эрдэнэ13-р зуунҮелэх системHTMLНаран цэцэг🡆 More