3 Сарын 5

3 сарын 5 нь Григорийн тооллын жилийн 64 дахь (өндөр жил бол 65 дэх) өдөр юм.

Мөн он дуустал 301 өдөр үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
2 сар · 3 сар · 4 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

Онцлох үйл явдал

  • 363 - Ромын эзэн хаан Юлиан Сасанианы эзэнт гүрний халдан довтолгоог эсэргүүцэх зорилгоор Антиохын нутаг дэвсгэрт болсон тулалдаанаас 90,000 цэргээ эгүүлэн татжээ.
  • 1046 - Алдарт зохиолч, түүхч Насир Хусрав Ойрхи дорнодоор хийсэн долоон жилийн аялалаа эхлүүлжээ. Энэ аялалынхаа дараа тэрээр "Сафарнама" судрыг бүтээсэн юм.
  • 1496 - Алдарт аялагч, зохиолч, эрдэмтэн Жон Кабо үл мэдэгдэх газар орон нээж, улмаар тэр газраа хүүгийнхээ хамт захирах хүсэлтийг Английн хаан VII Хенрид илгээжээ.
  • 1616 - Суут одон оронч Николай Коперник "Тайван ертөнцийн өөрчлөлт" номыг хориотой номын жагсаалтад оруулав. Үүнээс 73 жилийн дараа түүний номыг олон нийтэд хэвлэн тараажээ.
  • 1766 - Хойд Америкийн колони Шинэ Орлеан мужийн Луйзана хотын анхны Испани амбан захирагчаар Антонио де Уллоа тодров.
  • 1770 - Бостоны халдлага: Британийн армийн харуулын эсрэг Америкийн таван иргэн гал нээв. Энэ явдлаас хойш таван жилийн дараа Америкийн хувьсгалын төлөөх дайн эхэлсэн юм.
  • 1824 - Англи-Бирмийн анхдугаар дайн: Британийн арми Бурма улсад дайн зарлав.
  • 1836 - Зохион бүтээгч Самуэль Кольт 34 калибрийн цэнэглэдэг гар буундаа зохиогчийн эрх авчээ.
  • 1860 - Сардинийн хаант улсаас тусгаар тогтнох санал асуулга Парма, Тускани, Модена, Романиа хотуудад болжээ.
  • 1868 - Италийн алдарт "Ла Скала" дуурийн театрт хөгжмийн зохиолч Арриго Бойтогын "Мефистофль" дуурь анхлан тавигджээ.
  • 1872 - Зохион бүтээгч Жорж Уестингхаус агаарын тоормозыг зохион бүтээж, патент авчээ.
  • 1906 - Морогын бослого: АНУ-ын арми нутгийн уугуул иргэд болох Морос омгийнхний эсрэг халдлагыг эхлүүлэв.
  • 1912 - Итали-Туркийн дайн: Италийн арми уг дайнд байлдааны хөлөг онгоцыг анх удаа ашиглажээ.
  • 1933 - Их Хямрал: АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт санхүүгийн хүндрэлтэй холбоотойгоор бүх банкны гүйлгээг тодорхойгүй хугацаагаар хаав.
    • Адольф Гитлерын тэргүүлсэн Нацист нам Германы Райхстагын сонгуульд 43.9 хувийн санал авчээ.
  • 1940 - ЗХУ-ын удирдагч Йосеф Сталин болон улстөрийн товчооны зургаан гишүүний шийдвэрээр Польшийн тэрс үзэлтэй гэгдэх 25,700 иргэн, улстөрийн хэргээр хоригдож байгаа 14,700 иргэнийг цаазлах шийд гаргав.
  • 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Дач Ийст Ийндийс буюу одоогийн Индонези улсыг Японы арми эзлэн авав.
  • 1944 - Дэлхийн хоёрдугаар дайн: Зөвлөлтийн улаан арми Украины нутагт Уман-Боттосаны цэргийн ажиллагааг эхлүүлжээ.
  • 1946 - Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль АНУ-д айлчлах үеэрээ Миссури мужийн Уэстминстер коллежид илтгэл тавьжээ. Илтгэлдээ тэрээр "Төмөр хөшиг" гэх үгийг анхлан ашигласан юм.
  • 1963 - Америкийн кантри урсгалын нэр хүнд бүхий одод болох Петци Клайн, Хокшоу Хоукинс, Каубой Копас нар Теннесий мужийн Камден хотод онгоцны ослоор өөд болжээ.
  • 1965 - Британийн колоничлолын эсрэг зүүний үзэлтнүүдийн бослого Бахрейн улсад болов.
  • 1970 - Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд 43 улс нэгдэн оржээ.
  • 1974 - Ём Куппурын тулаан: Израйлийн арми Суецын сувгийн баруун эрэгт цэргийн хүчээ төвлөрүүлж эхлэв.
  • 1979 - Зөвлөлийн "Венера 11", "Венера 12" хөлөг болон Герман-Америкийн хамтарсан "Хелиос II" хиймэл дагуул гамма туяаны зөөлөн урсгалын давтамжуудыг нээн илрүүлжээ.
  • 1981 - Британийн "Синклейр" судалгааны хүрээлэнгийн зохион бүтээсэн гэрт байрлуулах боломжтой анхны компьютер болох ZX81 загварыг худалдаанд гаргаж дэлхий даяар 1.5 сая хувь борлогдсон байна.
  • 1982 - Зөвлөлийн "Венера 14" хөлөг Сугар гараг дээр газарджээ.
  • 1984 - Британийн зургаан мянган уурхайчин ажил хаялт зарлав.
  • 2012 - Мадагаскар улсад Ирина нэрт хар салхины 75 хүн амиа алджээ.
  • 2021 - Ромын пап Френцис Ирак улсад түүхэн айлчлал хийв.
    • Сомали улсын нийслэл Могадишу хотод амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж 20 хүн амиа алдан, 30 хүн гэмтэж, бэртжээ.

Мэндэлсэн алдартнууд

  • 1133 - Английн хаан II Хенри (1189 онд нас барсан)
  • 1324 - Шотландын хаан II Девид (1371 онд нас барсан)
  • 1326 - Унгарын хаан I Луйз (1382 онд нас барсан)
  • 1696 - Италийн уран зураач Жиованни Баттиста Тиеполо (1770 онд нас барсан)
  • 1834 - Люксембургын зургаа дахь Ерөнхий сайд Феликс де Блошаусен (1915 онд нас барсан)
  • 1871 - Оросын эдийн засагч, философич Роза Люксембург (1919 онд нас барсан)
  • 1898 - БНХАУ-ын төрийн зөвлөлийн анхны Ерөнхий сайд Жоу Энлай (1976 онд нас барсан)
  • 1908 - Алтан Бөмбөрцөг болон Оскарын шагналт Английн найруулагч, жүжигчин Сир Рекс Харрисон (1990 онд нас барсан)
  • 1910 - "Ниссан Фүүдс" компанийг үндэслэгч Андо Момофүкү (2007 онд нас барсан)
  • 1912 - Шинэ Зеландын 28 дахь Ерөнхий сайд Жек Маршалл (1988 онд нас барсан)
  • 1934 - Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Даниел Канеман
  • 1936 - Зимбабве улсын анхны Ерөнхийлөгч Канаан Банана (2003 онд нас барсан)
  • 1937 - Нигерийн тав дахь Ерөнхийлөгч Олусенжун Обасанжо
  • 1938 - Америкийн нэрт биологич Линн Маргулис (2011 онд нас барсан)
  • 1942 - Испанийн Ерөнхий сайд Фелипе Гонзалез
  • 1958 - Алдарт "Бий Жийс" хамтлагийн гишүүн Энди Гибб (1988 онд нас барсан)
  • 1959 - Арменийн найм дахь Ерөнхий сайд Вазген Саргсян (1999 онд нас барсан)
  • 1968 - Унгарын долоо дахь Ерөнхий сайд Гордон Бажнай
  • 1984 - Францын хөлбөмбөгч Жуйламме Хоарау
  • 1990 - Английн хөлбөмбөгч Денни Дринкуотер
  • 1991 - Аргентин улсын хөлбөмбөгч Рамиро Фунес Мори

Нас барсан алдартнууд

  • 254 - Ромын пап I Лусиус (200 онд төрсөн)
  • 1827 - Италийн нэрт физикч Алессандро Вольта (1745 онд төрсөн)
  • 1929 - "Бүйк" автомашины брендыг үндэслэгч Девид Дунбар Бүйк (1854 онд төрсөн)
  • 1953 - Оросын хөгжмийн зохиолч Сергей Прокофьев (1891 онд төрсөн)
  • 1955 - Литвын 14 дэх Ерөнхий сайд Антанас Меркис (1888 онд төрсөн)
  • 1965 - Тайвань улсын 27 дахь Ерөнхий сайд Чен Ченг (1897 онд төрсөн)
  • 1966 - Оросын нэрт яруу найрагч Анна Ахматова (1889 онд төрсөн)
  • 1967 - Ираны 60 дахь Ерөнхий сайд Мохаммад Мосаддег (1882 онд төрсөн)
  • 1976 - Эстонийн Ерөнхий сайд Отто Тиеф (1889 онд төрсөн)
  • 1999 - Эммигийн 3, Алтан Бөмбөрцгийн хоёр удаагийн шагналт жүжигчин, дуучин Ричард Кайли (1922 онд төрсөн)
  • 2013 - Венесуэлийн Ерөнхийлөгч Уга Чавез (1954 онд төрсөн)

Тэмдэглэлт баярууд

  • Азербайжан3 Сарын 5  Азербайжан Биеийн тамирч, спортын өдөр
  • Хятад3 Сарын 5  Хятад Лей Фенг суралцах өдөр
  • Вануату3 Сарын 5  Вануату Гаалийн ахлах ажилтнуудын өдөр
  • Иран3 Сарын 5  Иран Мод тарих үндэсний өдөр

3 Сарын 5  Commons: 3 сарын 5 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

3 Сарын 5 Онцлох үйл явдал3 Сарын 5 Мэндэлсэн алдартнууд3 Сарын 5 Нас барсан алдартнууд3 Сарын 5 Тэмдэглэлт баярууд3 Сарын 5Григорийн тоололӨндөр жил

🔥 Trending searches on Wiki Монгол:

ДавтамжЦахилгаан оронНил мөрөнМэдээлэл харилцааны хувьсгалХайрДавсны хүчилШанхайн Хамтын Ажиллагааны БайгууллагаАльберт ЭйнштейнХидан УлсЗүүн Өмнөд АзиГанКальциТүрэгМеталлМонгол улс ОлимподДэлхийн хоёрдугаар дайнТарвагаМонгол Улсын төрийн дуулалӨвөр МонголХүний Эрхийн Түгээмэл ТунхаглалПольшОлон улсын харилцааУрианхайАзиХойд АмерикҮрэвсэлДархлаа судлалТүнхэлСарьсан багваахайЧингисийн чулууны бичигАлтан урагГэсэрВенесуэлТромбоцитопениДөрвөлжин бичигДундад зуунМодернизмХүйтэн дайнЭдийн засагАвстралиМонголын сэтгүүлчдийн ёс зүйн зарчимМикро эдийн засагАнгарагДөрвөн Ойрадын холбооЗамын хөдөлгөөний тэмдэгЯпонЯнгирМиеэгомбын ЭнхболдГомосексБавуугийн ЛхагвасүрэнИзобар процессМонгол Улсын Ерөнхий СайдЧулууУнгарОн дараалалАлтан улсГалТивБаядМонгол Улсын Засгийн ГазарМонгол түүхэн бичиг үсгүүдЗасгийн газрын төсөвНүүрс усЭмиль ДюркгеймМонголын Ардчилсан НамҮндсэрхэг үзэлШадар ван Чингүнжавын удирдсан Манжийн эсрэг бослогоЭкосистемЁс зүйн философиСанжаасүрэнгийн ОюунНягтЭртний Грекийн философиЮань УлсНарЗанабазарМонголын хамтлагуудСоциализмЖамбын БатмөнхСудалгаа🡆 More