Вануату

Вануату, албан ёсоор Бүгд Найрамдах Вануату Улс (Франц: République de Vanuatu, Англи: Republic of Vanuatu, Бислама хэл: Ripablik blong Vanuatu) нь өмнөд Номхон далайд орших арлын орон юм.

Галт уулаас үүссэн Вануатугийн арлууд нь хойд Австралийн зүүн талд 1,750 км зайд, Шинэ Каледоний зүүн хойд талд 500 км зайд, Фижигийн баруун талд, Соломоны арлуудын өмнөд талд тус тус оршино.

Бүгд Найрамдах Вануату Улс
  • Ripablik blong Vanuatu (Бислама)
  • République de Vanuatu (Франц)
Вануату улсын далбаа
Төрийн далбаа
Вануату улсын Сүлд
Сүлд
Уриа: "Long God yumi stanap" (Бислама)
Nous nous tenons devant Dieu (Франц)
"Бурхантай бид хамт зогсоно"
Төрийн дуулал: "Yumi, Yumi, Yumi" (Бислама)
"Бид, бид, бид"
Location of Вануату
Нийслэл
ба томоохон хот
Порт Вила
168°E / 17°S 168°E / -17; 168
Албан ёсны хэл
Угсаатны бүлгүүд
(1999)
  • 98.5% Ни-вануату
  • 1.5% Бусад
Шашин
(2020)
  • 4.6% Анимизм
  • 1.4% Бахай шүтлэг
  • 0.6% Бусад / Шашингүй
Ард түмний нэршилНи-вануату болон Вануатучууд‎
Төр засагНэгдмэл парламентын бүгд найрамдах улс
• Ерөнхийлөгч
Никенике Вуробараву
• Ерөнхий Сайд
Ишмаэль Калсакау
Хууль тогтоох байгууллагаПарламент
Тусгаар тогтнол
7 сарын 30, 1980 он
• НҮБ-д нэгдсэн
9 сарын 15, 1981 он
Газар нутаг
• Нийт
12,189 км2 (157)
Хүн ам
• 2020 тооцоо
307,815 (181)
• 2016 тооллого
272,459
• Нягтаршил
19.7/км2 (188)
ДНБ (ХАЧТ)2023 тооцоо
• Нийт
$1.064 тэрбум
• Нэг хүнд ноогдох
$3,001
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
• Нийт
$1.002 тэрбум
• Нэг хүнд ноогдох
$3,188
ОТББИ (2010)37.6
дундаж
ХХИ (2021) 0.607
дундаж · 142
Мөнгөний нэгжВату (VUV)
Цагийн бүсUTC+11 (VUT (Вануату Цаг))
Жолооны талбаруун
Утасны томьёо+678
Домэйн нэр.vu

Вануатуд анх Меланези гаралтай хүмүүс амьдарч байсан бөгөөд Европчууд 18-р зууны сүүлчээр л оршин суух болжээ. 1880-аад онд Франц болон Нэгдсэн Вант Улс тус улсын хэсгүүдийг авч, 1906 онд хамтран эзэмших тохиролцоонд хүрсэн байна. 1970-аад онд тусгаар тогтнох хөдөлгөөн эхэлж, 1980 онд Бүгд Найрамдах Вануату Улс байгуулагджээ.

Түүх

Энэ газарт хийсэн архелогийн судалгаагаар анх 4000 гаруй жилийн өмнө Австронези хэлтнүүд суурьшсан бөгөөд МЭӨ 1300-1100 жилийн өмнөх сав суулга олдсон байдаг.

Ванатугийн бүлэг арлыг 1606 онд Испанийн титмийн дор ажиллаж байсан Португалын аялагч Педро Фернандес де Күйрос нээж, Австралийн эх газарт ирлээ хэмээн бодож "Espíritu Santo" (Ариун газар) буюу "La Austrialia del Espiritu Santo" (Өмнөдийн Ариун газар) гэж нэрлэжээ. 1768 он хүртэл Европчууд иргэж ирээгүй бөгөөд Луи Антуан де Буганвилль энэхүү арлуудыг ахин нээсэн юм. Ахмад Күүк 1774 онд Шинэ Хэбрид хэмээн нэрлэж, тусгаар тогтнох хүртлээ энэ нэрээрээ нэрлэгджээ.

1825 онд худалдаачин Питер Диллон тус бүсийн Эрроманго арлаас зандан мод олсноор энэ нутагт ирэх цагаачдын тоо эрс нэмэгдсээр, 1830 онд цагаачид болон Полинезийн ажилчдын хооронд үүссэн мөргөлдөөний дараа зогсчээ. 1860-д онд Австрали, Фижи, Шинэ Испани , Саманагийн арлуудаас хүмүүсийг ажиллуулах зорилгоор ихээхэн авч явдаг байсан үүнийг Хар шувууд буюу Боолын худалдаа гэдэг. Үүний улмаас тус арлын иргэдийн тоо эрс буурсан.

ХIХ зууны туршид Протестант болон Католик шашны номлогчид болон шинээр суурьшигсад ирж, хөвөн тариалах болсон. Хөвөнгийн үнэ буурснаар тариачид какао, кофе, гадил зэргийг тариалах болсноос хамгийн амжилтай байсан нь наргил модны самрын тариалан байсан. Ерөнхийдөө энэ үед бүс нутагт Британичууд зонхилж байсан ч 1882 онд Шинэ Хэбридийн Каледонийн Компани байгуулагдсанаар Француудын нөлөө орж ирсэн.

Британичууд болон Францчуудын сонирхлыг энэ арал ихээр татаж бие биеэсээ илүү нөлөөлөл тогтоох гэж оролдож байгаад 1906 оноос Франц Их Британи хоёр хамтран эзэмшихээр тохиролцов. Энэ үед хосолмол засгийн газар болон шүүхтэй болсон байв. Ийнхүү Меланезичүүд дээрх хоёр хүчний аль алиных нь иргэншлийг авч болдог болжээ.

1940-д оны эхээр анхны засгийн газартай болов. Дэлхийн хоёрдугаар дайны үед Америкууд энэ арал дээр цэрэг техник тээвэрлэх түшиц газар болгон ашиглаж байв.

Анхны улс төрийн нам Шинэ Хэбридийн Үндэсний Нам 1970 онд байгуулагдав. Үүсгэн байгуулагч болох Валтер Лини хожим нь ерөнхий сайд болсон. 1974 онд нэрээ Вануа'аку Пати болгож өөрчлөн тусгаар тогтнолын төлөө тэмцэж 1980 онд Наргил модны самрын дайн гэгдэх бяцхан мөргөлдөөний үр дүнд Бүгд Найрамдах Вануату улс бий болжээ.

1990-д онд улс төрийн байдал тогтворгүй болж, Ванатугийн Хөдөлгөөнт Хүчин 1996 онд төрийн эргэлт хийхийг завджээ.

2009 оны газар хөдлөлт

Санта Крузийн арал орчмоор 2009 оны 10-р сарын 7,8-нд болжээ. Эхний газар хөдлөлт нь 22.03 минут орчимд болсон бөгөөд 7-нд болсон газар хөдлөлт нь Рихтерийн шаталбараар 7 магнитуд хүчтэй байсан нь Цунами үүсэх нөхцөл болов. 11 бүстэй 2 цагийн турш харилцаа тасарсан. Энэ газар хөдлөлт нь Австралийн болон Номхон далайн бүсэд нөлөөлж ойр хавийн 35метрт нөлөөлсөн. Эхний чичирхийлэл нь 7,8 марнитутаар 15 минут орчим бүс нутгуудад мэдрэгдсэн.

2010 оны газар хөдлөлт

  • Орон нутгийн цагаар 2010 оны 5 сарын 28-ны өглөөны 4 цаг 14 минутад Порт Вилагаас 22 орчим милийн зайд 7,5 газар хөдлөлт болж ойр хавийн 300 метрт чичирхийлэл мэдрэгджээ.
  • 2010 оны 8 сарын 10-нд 7,5-7,6 магнитутын газар хөдлөлт Порт Вилагаас 35 км зайд болов.
  • 2010 оны 12 сарын 26-нд 7,3 магнитутын газар хөдлөлт ойр хавийн 145 км газарт мэдрэгдэв.

Газар зүй

Вануату нь галт уулын гаралтай, геологийн хувьд залуу, харьцангуй жижиг 82 арлаас (үүний 65-д нь хүн оршин суудаг) тогтох бөгөөд 12,190 км² нутгийг хамран оршдог. Матью болон Хантер гэх 2 арлыг Франц улс өөрийн далайн чанад дахь нутаг дэвсгэр болох Шинэ Каледонийн нэг хэсэг гэж үздэг, маргаантай юм. Вануатугийн 14 арал нь 100 км²-с дээш талбайтай. Энэ улс нь өмнөд өргөргийн 13° - 21°, дорнод уртрагийн 166° - 171°-ийн хооронд оршино.

Хамгийн том 14 арлыг томоос нь жижиг уруу жагсаавал, Эспириту Санто, Малакула, Эфате, Эрроманго, Амбрим, Танна, Пентекост, Эпи, Амбаэ буюу Аоба, Вануа Лава, Гауа, Маэво, Мало, Анатом буюу Анейтюм. Хамгийн том хот нь нийслэл Порт Вила. Хамгийн өндөр цэг нь Эспириту Санто арал дээр байх Табвэмасана оргил бөгөөд далайн түвшнээс дээш 1,879 метр өргөгдсөн байдаг.

Вануатугийн нийт хэмжээ 12,274 км²-аас 4,700 км² орчим нь хуурай газар бөгөөд арлууд дээр цэнгэг ус маш бага байдаг. 2005 оны тооцоогоор нийт нутгийн 9%-д л газар тариалан эрхэлдэг. Ихэнхдээ хайргархаг хөрстэй.

Маш олон идэвхтэй галт уул байдаг.

Уур амьсгал

Халуун орны чийглэг бүст багтдаг. Жилийн есөн сар орчим нь халуун, дулаан, борооны улирал бөгөөд циклон ирдэг бол үлдсэн гурван сар нь зүүн өмнөөс ирэх салхины нөлөөгөөр сэрүүн, хуурай болдог байна. Өвөл усны температур 22°, зун 28° байдаг.

4-9 сарын хооронд сэрүүн үе байдаг ба 10 сараас халж, чийглэг уур амьсгал ордог. Өдрийн температур 20°-30°-д хэлбэлзэнэ.

Хүн ам

Ванату улс нь 221,506 хүнтэй . Эрчүүд нь эмэгтэйчүүдээсээ олон. 1999 оны Вануатугийн Статистикийн газрын судалгаагаар 95,682 эрэгтэй, 90,996 эмэгтэй байна гэсэн судалгаа гарчээ. Нярайн эндэгдэл 20 зууны сүүлийн хагаст буурсан ба 1979 онд 100,000 хүн тутамд 123 нярай эндэгдэл байсан бол 1999 онд 25 болтлоо буурчээ. Хүн амын олонхи нь хөдөө амьдардаг боловч хэдэн түмэн хүнтэй Порт Вила, Луганвилль гэх хотууд бий.

Үндэсний хэл нь бислама , албан ёсны хэл нь бислама болон англи, франц хэл юм. Ерөнхийдөө англи, франц хэлээр боловсрол олгодог.

Шашин

Христийн шашин Вануатугийн зонхилох шашин бөгөөд олон урсгал байдаг. Тэдгээрээс хамгийн том нь хүн амын гуравны нэг нь элссэн Пресбитерийн сүм юм. Түүнчлэн тус бүр 15 хувь нь Англикан болон Ромын католик урсгалыг шүтдэг.

Засгийн газар

Засаг захиргааны хуваарь

Вануату нь засаг захиргааны хувьд 1994 оноос 6 мужид хуваагдах болсон. Бүх мужийн англи нэр нь бүрдүүлэгч гол арлуудынхаа эхний үе, үсгүүдийг нийлүүлж бий болжээ.

  • Малампа (Малакула, Амбрим, Паама)
  • Пенама (Пентекост, Амбаэ, Маэво)
  • Санма (Санто, Мало)
  • Шефа (Шефердс бүлэг, Эфате)
  • Тафеа (Танна, Анива, Футуна, Эрроманго, Анейтюм)
  • Торба (Торрес арлууд, Банкс арлууд)

Эшлэл

Tags:

Вануату ТүүхВануату Газар зүйВануату Хүн амВануату Засгийн газарВануату ЭшлэлВануатуАвстралиАнгли хэлНомхон далайСоломоны арлуудФижиФранц хэл

🔥 Trending searches on Wiki Монгол:

ЖамухаМагниТаван замын байлдаанМуурМанжуур (хот)Дорноговь аймагМонгол хэлКапиталМонгол хоолИончлолын энергиТэнхлэгийн гүрнүүдМонгол овог аймгуудын жагсаалтАвтомашинХайлах температурМин улсУйгур улсМэдээллийн нөөцийн аюулгүй байдлыг хамгаалах аргаЧингис хаанГазрын тосИммануэл КантЗудЗаанЗахчинХүчилДэлхийн гайхамшгуудМонголын Ардчилсан НамСансарШинэ засгийн бодлогоОлимпын наадамТранзисторНисэх онгоцОросЦоохор ирвэсМетанЕгипетХумхааСонгодог эдийн засгийн ухаанКирилл үсэгГурвалжин9 сарын 10Хамаг МонголСоциализмБиотехнологиТөгс-Очирын НамнансүрэнХөрсний бохирдолДорнод аймагЭдийн засагВладимир Ильич ЛенинТив тивийн улс орнуудДотоодын нийт бүтээгдэхүүн4 сарын 23Потенциал энергиҮхэрМонгол элсНарны аймагУлаан бурханАгаарын даралтПсихоанализЭнх ургийн гэрээӨөлдАж үйлдвэрийн хувьсгалВитамин DБий биелгээБархасбадьХар ХиданҮйлдлийн системСэргээгдэх эрчим хүчЖавзандамба хутагтТөмөр (химийн элемент)ИспаниЭрдэнэтМольБуриадЕвроМитозБөөрөлжүүтийн цахилгаан станцХойд Цэнхэрийн агуйЗөөлөн хүч🡆 More