3 Сарын 17

3 сарын 17 нь Григорийн тооллын жилийн 76 дахь (өндөр жил бол 77 дэх) өдөр юм.

Мөн он дуустал 289 өдөр үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
2 сар · 3 сар · 4 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

Онцлох үйл явдал

  • МЭӨ 45 - Юлий Цезарь сүүлийн ялалтаа байгуулав. Мундад болсон тулаанд Помпейн удирдагч Титус Лабиенусын цэргийг бут цохижээ.
  • 180 - Ромын хаан Марк Аврелий насан эцэслэж түүний хүү Коммодус хаан ор суув.
  • 455 - Ромын сенатын дэмжлэгтэйгээр Баруун Ромын эзэнт гүрний хаан ширээнд Петрониус Максимус суужээ.
  • 1001 - Одоогийн Филиппиний нутагт мандаж байсан Бутуаны хаант улс Сонг улс руу элч илгээж, найрамдахыг уриалав.
  • 1337 - Олноо "Хар хунтайж" гэж алдаршсан Эдуард Корнволлын гүн болж, Английн түүхэн дэх анхны гүн хэмээн түүхэнд үлджээ.
  • 1452 - Испанийн цэргүүд Гранадагийн эмирт улсыг дарахаар цэрэг илгээжээ. Тулаан эцэстээ Испаничуудын ялалтаар өндөрлөсөн юм.
  • 1677 - Франц-Голландын дайны үеэр Францын тал Валенсиеннес хотыг бүсэлж, эцэст нь хяналтаа тогтоожээ.
  • 1780 - Америкийн хувьсгал: Эх газрын армийн бие бүрэлдэхүүнд генерал Жорж Вашигтон илгээлт илгээв. Илгээлтэд "Та бүхэн эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө нэгэн цул мэт тэмцэх ёстой" гэж дурдсан байв.
  • 1805 - Бүгд найрамдах Итали улсын Ерөнхийлөгч Наполеон улсаа Италийн хаант улс болгон өөрчилж, өөрөө хаан ширээнд суув.
  • 1824 - Их Британийн нийслэл Лондон хотод Англи болон Голландын тал Малайн хойгыг хуваан захирах Англи-Голландын гэрээнд гарын үсэг зуржээ. Хэдийгээр Англичууд Малайн хойгыг бараг бүхлээр нь захирч байсан ч Суматра болон Ява эрэг дагуух бүлэг хэдэн арал Голландчуудын мэдэлд байсан юм.
  • 1842 - Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм байгуулагджээ.
  • 1860 - Шинэ Зеландын уугуул иргэд европын түрэмгийлэгчдийн эсрэг дайн дэгдээв.
  • 1861 - Италийн хаант улс байгуулагджээ.
  • 1921 - Гуравдугаар сарын үндсэн хуулийн хүрээнд Польшийн бүгд найрамдах хоёрдугаар улс байгуулагдав.
  • 1939 - Хятад-Японы хоёрдугаар дайн: Хятадын Гоминданы цэрэг Японы талтай Нанчаны тулааныг эхлүүлжээ.
  • 1941 - АНУ-ын нийслэл Вашингтон хотод Үндэсний уран зургийн галлерей байгуулагдав. Галлерейн нээлтэд АНУ-ын ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт оролцжээ.
  • 1942 - Нацистын Германы мэдэлд орсон Польш улсын зүүн хэсэгт орших Львовын бөөнөөр хорих лагерт хорт хий ашиглан хоморголон устгаж эхлэв.
  • 1945 - Германы Ремаген хотыг холбоотны арми эзлэснээс 10 хоногийн дараа Людендорффын гүүр нуржээ.
  • 1947 - Стратегын бөмбөг суурилуулсан "Торнадо Б-45" онгоц анхны нислэгээ үйлдэв.
  • 1948 - Бельгийн нийслэл Брюссель хотноо болсон Хойд Атлантын гэрээний хуралдаанаар Бельги, Франц, Люксембург, Нидерланд, Их Британи улсууд Хойд Атлантын цэргийн эвсэл буюу НАТО-г байгуулах гэрээнд гарын үсэг зурав.
  • 1950 - АНУ-ын Калифорнийн их сургуулийн судлаач эрдэмтэд химийн үелэх системийн 98 дахь элемент болох "калифорниум"-ыг илрүүлж, үелэх системд байршуулжээ.
  • 1957 - Филиппиний Чебү аралд онгоц осолдож, тус улсын ерөнхийлөгч Рамон Магсайсай болон өөр бусад 24 хүн амиа алдав.
  • 1958 - АНУ "Вангуард 1" сансрын хөлгийг хөөргөжээ.
  • 1959 - Буддын шашны тэргүүн 14-р Далай лам Данзанжамц Төвдөөс дүрвэн гарч, Энэтхэгт иржээ.
  • 1960 - Алсын тусгалтай пуужин суурилуулж АНУ руу сүрдүүлэг илгээж байсан Кубын засаг захиргааны эсрэг цэргийн ажиллагаа явуулах Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрт АНУ-ын ерөнхийлөгч Дуайт Д.Айзенхауэр гарын үсэг зуржээ.
  • 1963 - Индонезийн Бали арал дээр орших Агунг галт уул дэлбэрч, 1,100 хүн амиа алдав.
  • 1968 - АНУ-ын Засгийн газар Юта мужийн "Гавлын хөндий"-д мэдрэлд нөлөөлөх хорт хийг туршжээ. Туршилтын явцад 6,000 хонь үхсэн байна.
  • 1969 - Израйлийн Ерөнхий сайдаар Голда Мейл сонгогдов. Ингэснээр тус улсын түүхэнд анхны эмэгтэй ерөнхий сайд тэр болжээ.
  • 1970 - Вьетнамын дайны үеэр Ми Лай тосгонд энгийн иргэдийг хоморголон устгасан гэх үндэслэлээр 14 офицерыг яллав.
  • 1973 - Вьетнамын дайн дуусч дайнд явсан цэргүүд гэрийнхэнтэйгээ уулзаж байгаа мөчийг гэрэл зургийн дурандаа буулгасан Слава Ведерын зураг Пулитцерын шилдэг гэрэл зургийн шагнал авчээ.
  • 1985 - "Шөнөөр гэтэгч" хочтой Ричард Рамирез Лос Анжелес хотод хоёр хүний амь насыг хороов.
  • 1988 - Тусгаар тогтнолын төлөөх Эритри улсын дайн: Этиопын дэмжлэгтэй Эритри улсын арми, Эритрийн ардын чөлөөлөх фронтын гурван бригадын эсрэг тулааныг эхлүүлжээ.
  • 1992 - Аргентины Буенос Айрес хотод байрлах Израйлийн элчин сайдын яамны гадаа бөмбөг суурилуулсан машин дэлбэрч 29 хүн амиа алдан, 242 хүн шархдав.
    • Өмнөд Африкад арьс өнгөөр ялгаварлах апартейдын эсрэг олон нийтийн санал хураалт болж 68.7 хувийн саналаар бүрэн хоригложээ.
  • 2000 - Угандагын үндсэрхэг үзэлтэй "Бурханы зарлигтай арван армийн шинэчлэлийн хөдөлгөөн"-ий 530 гишүүн зулын гол болж амиа егүүтгэжээ. Хожим нь хэргийн газарт үзлэг хийхэд дээрхээс гадна 248 хүний цогцос нэмж олдсон гэдэг.
  • 2003 - Иракыг чөлөөлөх цэргийн ажиллагаанд Их Британийн тал оролцох саналыг хүчтэй эсэргүүцэж байсан Гадаад харилцаа үндэстнүүдийн холбооны асуудал хариуцсан сайд Робин Күүк өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ.
  • 2004 - Косовогын бослого: Косовогийн тусгаар тогтнолын төлөөх бослого дэгдэж 22 хүн амиа алдан, 200 хүн шархаджээ. Мөн Серби дэх Ортодокс сүмийн урд 35 хүн амиа алдан, хоёр сүм сүйдэв.
  • 2011 - НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ээлжит хуралдаанаар Сомали улсад 1972 онд иргэний дэгдэж, иргэний эрхийн эсрэг гэмт хэрэг болсон гэж үзэв.
    • НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ээлжит хуралдаанаар Ливи улсад 1973 онд иргэний дайн дэгдсэн гэж үзжээ.

Мэндэлсэн алдартнууд

  • 1231 - Японы эзэн хаан Шижо (1242 онд нас барсан)
  • 1881 - Нобелийн шагналт Швейцарийн физиологич Уольтер Рудольф Хесс (1973 онд нас барсан)
  • 1885 - Олимпын наадмын гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальт Америкийн хөнгөн атлетикч Ральф Рөүз (1913 онд нас барсан)
  • 1888 - Францын Ерөнхий сайд Паул Рамадьер (1961 онд нас барсан)
  • 1907 - Бельгийн 50 дахь Ерөнхий сайд Жеан ван Хутт (1991 онд нас барсан)
    • Японы 41 дэх Ерөнхий сайд Мики Такео (1988 онд нас барсан)
  • 1919 - Америкийн нэрт дуучин Нат Кинг Коул (1965 онд нас барсан)
  • 1920 - Бангладешийн анхны Ерөнхийлөгч Шейх Мужибур Рахман (1975 онд нас барсан)
  • 1939 - Дэлхийг завьтай тойрсон анхны завьчин Робин Нокс-Жонстон
  • 1947 - Оросын нэрт дуучин Юрий Чернавский
  • 1951 - "Галактикийн хамгаалагчид", "Нью-Йоркоос зугтсан нь", "Хараал идсэн найм", "Галзуу хурд" цувралын од Көрт Рассел
  • 1955 - "Форест Гамп", "Труман", "Аполло 13", "Хэргийн газрын үзлэг: Нью-Йорк" киноны од Гари Синис
  • 1969 - Олимпын аварга, хүрэл медальт Францын цаначин Эдгар Гроспирон
  • 1973 - "Коррс" хамтлагийн бөмбөрчин Каролин Корр
  • 1982 - Өмнөд Африкын хөлбөмбөгч Стивен Пинаар
  • 1983 - Португалийн хөлбөмбөгч Рауль Мерелеш
  • 1986 - Босни Герцеговин улсын хөлбөмбөгч Эдин Жеко
  • 1988 - Шведийн хөлбөмбөгч Расмус Эльм
  • 1989 - Японы хөлбөмбөгч Шинжи Кагава
  • 1990 - Олимпын хүрэл, дэлхийн аваргын мөнгөн медальт Энэтхэгийн бадминтонч Сайна Нехвал
  • 1997 - Олимпын тав, дэлхийн 14 удаагийн алтан медальт Америкийн усанд сэлэгч Кейти Ледеки

Нас барсан алдартнууд

  • 1272 - Японы эзэн хаан Сага-Го (1220 онд төрсөн)
  • 1361 - Египетын султан Ан-Насир Хасан (1334/35 онд төрсөн)
  • 1782 - Швейцарийн физикч, математикч Даниель Бернулли (1700 онд төрсөн)
  • 1849 - Нидерландын хаан II Виллиам (1792 онд төрсөн)
  • 1893 - Францын 44 дэх Ерөнхий сайд Жюль Ферри (1832 онд төрсөн)
  • 1937 - Нобелийн энхтайвны шагналт Британийн улстөрч Остен Чемберлейн (1863 онд төрсөн)
  • 1956 - Нобелийн шагналт Францын физикч Ирен Жолио-Кюри (1897 онд төрсөн)
  • 1957 - Филиппин улсын долоо дахь Ерөнхийлөгч Рамон Магсайсай (1907 онд төрсөн)
  • 1983 - Нобелийн шагналт Америкийн физиологич Халдан Кеффер Хартлайн (1903 онд төрсөн)
  • 2016 - Унгарын нэрт кино найруулагч Золтан Камунди (1960 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр


3 Сарын 17  Commons: 3 сарын 17 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

3 Сарын 17 Онцлох үйл явдал3 Сарын 17 Мэндэлсэн алдартнууд3 Сарын 17 Нас барсан алдартнууд3 Сарын 17 Тэмдэглэлт өдөр3 Сарын 17Григорийн тоололӨндөр жил

🔥 Trending searches on Wiki Монгол:

УкраинГерманМодКапиталАдольф ХитлерДундад зуунТуркРезисторПольшВ эсИталиПенициллинУсНэгдсэн Үндэстний БайгууллагаСена мөрөнАлтан улсМонгол Улсын Үндсэн ХуульХүчдэлМонгол-Оросын хилДамдины СүхбаатарМонгол бахархлын өдөрЧулуун зэвсгийн үеЧингис хааны морьт хөшөөМонгол гуталДууны хурдХрист итгэлБудВенесуэлVandeboКирилл үсэгУргамлын тэжээлДэлхийн хоёрдугаар дайнӨвгөн хуурч (уран зураг)Үлэг гүрвэлГазрын Тос Экспортлогч Орнуудын БайгууллагаХурдны хэмжээЗүчиХоньБоржигинFacebookБуган чулуун хөшөөТүүхБямбын РинченСартуулЭнергиМонгол орны гол мөрдТранзисторАнглиМонголын музейн жагсаалтАлун Гуа эхийн домогХромосомХовордсон зүйлИмпортХидан УлсМонгол Улсын төрийн дуулалНатрийн гидроксидИнч (нэгж)Хүлэмжийн хийХөвсгөл аймагЦагаадайн УлсБясалгалБуддын шашинЦаатанМонгол Улсын Ерөнхий СайдӨнгөЛодонгийн ДандарНийгэмЦогзолын НацагдоржЦахилгаан үүсгүүрАж үйлдвэрМодернизмДезоксирибонуклейн хүчилЧингисийн чулууны бичигӨмнөд АмерикМорины уралдаанЭрдэнэт үйлдвэрУур амьсгалМин улсКиргиз🡆 More