2 Сарын 17

2 сарын 17 нь Григорийн тооллын жилийн 48 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 317 өдөр (өндөр жил бол 318 өдөр) үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
1 сар · 2 сар · 3 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

Онцлох үйл явдал

  • 364 - Ромын эзэн хаан Йовиан хаан болсноос ердөө есхөн сарын дараа учир битүүлэг байдлаар амиа алджээ.
  • 1411 - Оттоманы эзэн гүрний хаан ширээнд I Баезид суух нь тодорхой болов.
  • 1600 - Огторгуйн байрлал, гараг, эрхэсийн хөдөлгөөний талаар үзэл боловсруулж байсан Жиордано Бруног шашнаас тэрсэлсэн гэж үзэн Ром хотын төвд шатаажээ.
  • 1621 - Английн хаант улсаас Плаймаут колонийн захирагчаар Майлс Стендишийг томилов. Ингэснээр Хойд Америкад томилогдсон анхны цэргийн зүтгэлтэн болов.
  • 1753 - Швед улс 2-р сарын 17-ны өдрийн дараагаас шууд гуравдугаар сарын 1-ний өдөр болгож Григорийн тоололд шилжжээ.
  • 1801 - АНУ-ын сонгогчдын коллеги Томас Жефферсонг Ерөнхийлөгчийн суудалд, Аарон Бөррийг Дэд Ерөнхийлөгчийн суудалд сонгогдсон гэж үзэв.
  • 1863 - Женевийн хэсэг иргэд нэгдэн Зовж зүдэрсэн хүмүүст туслах олон улсын зөвлөлийг байгуулсан нь Дэлхийн улаан загалмайн нийгэмлэгийн үндэс суурь болжээ.
  • 1865 - Америкийн иргэний дайн: Эх газрын арми Өмнөд Каролина мужийн Колумбиа хотыг галдан шатаав.
  • 1871 - Франц-Пруссийн дайнд ялалт байгуулсан Пруссийн арми Парис хотод ялалтын сүрт парад зохион байгуулав.
  • 1904 - Италийн Милан хотын Ла Скала театрт алдарт "Эрвээхэй хатагтай" дуурь анх удаа тайзнаа тавигджээ.
  • 1933 - Америкийн алдарт "Newsweek" сэтгүүл анхны дугаараа гаргав.
  • 1944 - Дэлхийн хоёрдугаар дайн: Эниветокын тулаан эхлэв. Тулаан эхэлснээс тав хоногийн дараа Америкийн ялалтаар өндөрлөжээ.
  • 1949 - Шинээр байгуулагдсан Израйль улсын анхны ерөнхийлөгчөөр Чейм Вайцманн сонгогдов.
  • 1959 - Вангорд хөтөлбөр: Дэлхийн хамгийн анхны цаг уурын хиймэл дагуулыг үүлний системд оруулав.
  • 1964 - Жеан-Иллейр Обаме Габоны засгийн эрхийг хүчээр авч Леон Мбагын засаглалыг түлхэн унагав.
  • 1968 - Нейсмитийн нэрэмжит сагсан бөмбөгийн алдарын танхим АНУ-ын Массачусетс мужийн Спрингфильд хотод байгуулагджээ.
  • 1992 - Нагорно-Карабахын дайн: Арменийн арми Гарадажли хотыг эзэлж Азербайжанийн энгийн номхон 20 иргэнийг хороов.
  • 1995 - Перу-Экуадор улсын хооронд дайн дэгдэв.
  • 1996 - Дэлхийн шатрын аварга Гарри Каспаров IBM компанийн "Гүн цэнхэр" суперкомпьютерийг хожжээ.
    • NASA буюу АНУ-ын сансарын судлалын агентлаг Дисковери хөтөлбөрийг эхлүүлж, уг хөтөлбөрийн хүрээнд NEAR Шумахер хөлгийг 433 Эрос солир дээр газардуулав.
  • 2008 - Косово тусгаар тогтнолоо зарлаж, Бүгд найрамдах Косово улс болов.
  • 2016 - Зэвсэглэсэн цэргийн техник Туркийн зэвсэгт хүчний анги руу гэнэт дайрч 29 хүн амиа алдан, 61 хүн гэмтэж бэртжээ.

Мэндэлсэн алдартнууд

  • 1817 - Люксембургийн долоо дахь Ерөнхий сайд Эдуард Тильгес (1904 онд нас барсан)
  • 1887 - Лексембургийн 15 дахь Ерөнхий сайд Йосеф Бех (1975 онд нас барсан)
  • 1888 - Нобелийн шагналт Америкийн физикч Отто Штерн (1969 онд нас барсан)
  • 1908 - БНХАУ-ын төрийн зөвлөлийн шадар сайд Бо Иебо (2007 онд нас барсан)
  • 1936 - NFL буюу Америкийн үндэсний хөлбөмбөгийн лигийн аварга, гурван удаагийн үнэ цэнтэй тоглогч Жим Браун (2023 онд нас барсан)
  • 1937 - 1959 оны Америкийн мисс, жүжигчин, загвар өмсөгч Мери Анн Мобли (2014 онд нас барсан)
  • 1955 - Нобелийн шагналт Хятадын зохиолч Мо Ян
  • 1959 - Олимпийн гурав, Дэлхийн зургаан удаагийн аварга Америкийн усанд сэлэгч Рауди Гейнэс
  • 1963 - Алдарт Nvidia компанийг үндэслэгч Жен-Хсун Хуанг
  • 1969 - Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд асан Чимэдийн Сайханбилэг
  • 1970 - Ирландын жүжигчин, продьюсер "Орголт" цувралын од Доминик Пюрселл
  • 1972 - Алдарт "Грийндей" хамтлагийн гоцлооч Жилли Жү Армстронг
  • 1981 - "Хилтон" зочид буудлын өв залгамжлагч, жүжигчин Парис Хилтон
  • 1984 - Польшийн нэрт сагсанбөмбөгч Марчин Гортат
  • 1985 - Дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Норвегийн цанаар үсрэгч Андрес Якобсен
  • 1989 - Олимпийн хоёр алт, хоёр хүрэл, Дэлхийн хошой аварга Их Британийн усанд сэлэгч Ребекка Адлингтон
  • 1990 - Олимпийн гурван мөнгө, дэлхийн аварга Канадын гүйлтийн тэшүүрч Марейн Сейн Гелей
  • 1991 - Английн нэрт дуучин Эд Шийран
  • 1993 - "Мото ЖиПи" уралдааны гурван удаагийн аварга Марк Маркез

Нас барсан алдартнууд

  • 1339 - Австрийн ван Отто (1301 онд төрсөн)
  • 1371 - Болгарын эзэн хаан Иван Александер (Төрсөн он тодорхойгүй)
  • 1680 - Хүний бэлгийн эс, жижиг амьтдын судалгааг өргөжүүлсэн Голландын зоологич Йан Свиммердам (1637 онд төрсөн)
  • 1905 - Хожмын үеийн гэгээнтнүүдийн хөдөлгөөний тэргүүн Уиллиам Бикертон (1815 онд төрсөн)
  • 1919 - Канадын долоо дахь Ерөнхий сайд Уильфрид Лорьер (1841 онд төрсөн)
  • 1934 - Бельгийн хаан I Альберт (1875 онд төрсөн)
  • 1970 - Нобелийн шагналт Израйлийн зохиолч Шмуел Юсеф Агнон (1888 онд төрсөн)
  • 2004 - Мексикийн 51 дэх Ерөнхийлөгч Хосе Лопез Портилло (1920 онд төрсөн)
  • 2014 - НҮБ-ын Ерөнхий ассемблейн Ерөнхийлөгч Петер Флорин (1921 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр

  • Косово2 Сарын 17  Косово Тусгаар тогтнолын өдөр
  • Ливи2 Сарын 17  Ливи Хувьсгалын өдөр

2 Сарын 17  Commons: 2 сарын 17 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

2 Сарын 17 Онцлох үйл явдал2 Сарын 17 Мэндэлсэн алдартнууд2 Сарын 17 Нас барсан алдартнууд2 Сарын 17 Тэмдэглэлт өдөр2 Сарын 17Григорийн тоололӨндөр жил

🔥 Trending searches on Wiki Монгол:

Лхүмбийн хэрэгМонгол орны Дархан цаазат газар нутагШвейцарХалхӨгөгдлийн санЕвропын ХолбооЛувсанжамбын МөрдоржЗөвлөлтийн зэвсэгт хүчний цэргийн ангиуд монголдӨмнөд АмерикYouTubeДорно дахинТив тивийн улс орнуудГалогенИнтернэтШуурхай санах ойХөнгөн цагаанСар хиртэлтМөнгө (химийн элемент)Амиа егүүтгэхТөрийн ордонМашинЭр бэлгийн эсДархлаа судлалМөнгөн тэмдэгтТөмсМакедоны АлександрЕкатеринбургСяньбиБоолчлолХөвчтөнХүйсийн баримжааЗүү ороох оёдолФридрих ХаекДорноговь аймагХимийн холбооИнерт хийТусгаар тогтнолын өдөр (Америкийн Нэгдсэн Улс)ЦөсДалайн түвшнээс дээш өндөрГүн ухаанМонгол ёс заншилАрхангай аймагАлтайн нурууХимийн тайлбарӨэлүнХар-Ус нуурын шагшуургаСүбэдэй баатарХүчиллэг борооЗанабазарТунгалаг Тамир (кино)Цаг агаар3 сарын 29ЭкосистемУураг (молекул)АргонДезоксирибонуклейн хүчилБлокчэйнМонголчуудБодончарЭдийн засагДартс1 дүгээр сургуульШуургаГенБуддын шашинХөх Түрэгийн хаант улсНүүрстөрөгчХалхын голын дайнХорлоогийн ЧойбалсанФосфорНоён уулын булшЛ.Мөрдорж Миний эх орон нэгдүгээр симфониПротестант урсгалЭртний ГрекНуурAppleХурдПарагвай🡆 More