2 Сарын 19

2 сарын 19 нь Григорийн тооллын жилийн 50 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 315 өдөр (өндөр жил бол 316 өдөр) үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
1 сар · 2 сар · 3 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

Онцлох үйл явдал

  • 356 - Ромын Эзэнт гүрниы хаан II Константинус улс орон даяарх бүх паганизмын /байгаль шүтэх ёс/ сүмүүдийг татан буулгаж, хаав.
  • 1594 - Польш-Литвын холбооны улын парламент хаан ширээнд III Сигисмундыг залах шийдвэр гаргажээ.
  • 1649 - Гуарарапесийн хоёрдугаар тулаанд Бразилчууд ялалт байгуулснаар тус улс дахь Голландын ноёрхол эцэслэв.
  • 1674 - Англи болон Нидерландын засгийн газар Уестминстерийн тунхагт гарын үсэг зурж, хоёр улсын хооронд үүссэн гуравдугаар дайн эцэслэжээ. Энэ гэрээний хүрээнд Америк дахь Нью Амстердам хот Нью-Йорк болж нэрээ сольсон байна.
  • 1807 - АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан Аарон Бөрр улсаасаа урвасан хэргээр баривчлагдав.
  • 1819 - Британийн аялагч Уиллиам Смит Өмнөд Шетландын арлыг илрүүлж Английн хаан III Жоржийн нэрээр нэрлэжээ.
  • 1846 - Өөрсдийгөө улс гэж зарласан Техасын бүгд найрамдах улс АНУ-д нэгдэж Техас муж улс болов.
  • 1878 - Алдарт зохион бүтээгч Томас Эдисон дуу бичиж сонсох зориулалт бүхий фонограф төхөөрөмждөө патент авчээ.
  • 1913 - Мексикийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Пепро Ласкурейн 45 минутын дараа үүрэгт ажлаа хүлээлгэн өгөв. Ингэснээр дэлхийн түүхэнд хамгийн богино хугацаанд төр барьсан ерөнхийлөгч болжээ.
  • 1915 - Дэлхийн нэгдүгээр дайн: Дарданельс орчимд Англи-Францын хамтарсан усан цэргийн хүч Оттоманы эзэнт гүрний талыг бөмбөгдөв. Ингэснээр дэлхийн I дайны анхны усан замын тулаан эхэлсэн түүхтэй.
  • 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Японы армийн 250 онгоц Австралийн хойд хэсгийн Дарвин хотыг бөмбөгдөв. Дайралтын улмаас 243 хүн амиа алджээ.
    • Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт захирамж гаргаж Япон гаралтай америк иргэдийг түр байрлах лагерьт байршуулах шийдвэр гаргав.
  • 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Японы Иво Жима аралд АНУ-ын 30 мянган усан цэрэг газардав.
  • 1949 - Боллингений холбооноос олгодог яруу найргийн дээд шагналыг Эзра Паунд анх удаагаа хүртжээ.
  • 1953 - АНУ-ын Жиоржиа муж хэвлэлийг хянах зөвлөл байгуулах шийд гаргав.
  • 1959 - Их Британичууд Киприйн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Үүнээс нэг жил зургаан сарын дараа Кипр улс бүрэн тусгаар тогтносон юм.
  • 1960 - Хятад улс T-7 дуут пуужинг амжилттай туршив.
  • 1976 - АНУ-ын Ерөнхийлөгч Жералд Форд япон гаралтай америк иргэдийг өөр газар түр байрлуулах шийд гаргажээ.
  • 1985 - Дэлхийн түүхэнд зүрх шилжүүлэн суулгасан анхны хүн болох Уиллиам Ж.Шройдер эмнэлгээс гарав.
  • 1986 - Шри Ланкын засгийн газрын шийдвэрээр тус нутгийн зүүн хэсэгт оршин суудаг Тамилийн 80 фермерийг устгав.
  • 2002 - NASA буюу АНУ-ын Сансар судлалын агентлаг Ангараг гарагыг судлах Одиссей хөтөлбөрөө эхлүүлжээ.
  • 2011 - Хятадын Тан улсын үеийн усан онгоцны үлдэгдэл, эд өлгийн зүйлийг дэлгэн үзүүлсэн анхны үзэсгэлэн Сингапурт нээлтээ хийв.

Мэндэлсэн алдартнууд

  • 1594 - Уэльсийн хунтайж Хенри Фредерик (1612 онд нас барсан)
  • 1833 - Швейцарийн сэтгүүлч, Нобелийн Энхтайвны шагналт Элли Дюкоммун (1906 онд нас барсан)
  • 1855 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 16 дахь их аварга I Кажиро Нишиноуми (1908 онд нас барсан)
  • 1859 - Нобелийн шагналт Шведийн физикч Сванте Аррхениус (1927 онд нас барсан)
  • 1880 - Мексикийн 39 дэх Ерөнхийлөгч Альваро Обрегон (1928 онд нас барсан)
  • 1924 - "Оскар"-ын наадам, "БАФТА", "Алтан бөмбөрцөг" наадмын шагналт нэрт жүжигчин Лий Марвин (1987 онд нас барсан)
  • 1938 - 10-р Ванчин лам Чойжий Галсан (1989 онд нас барсан)
  • 1940 - Туркменистаны анхны Ерөнхийлөгч Сапармурат Ниязов (2006 онд нас барсан)
    • Америкийн алдарт дуучин Смоки Робинсон
  • 1941 - Нобелийн шагналт Америкийн физикч Девид Гросс
  • 1943 - Нобелийн шагналт Английн биохимич Тим Хант
  • 1952 - Словенийн гурав дахь Ерөнхийлөгч Данило Тюрк
  • 1953 - Аргентин улсын 52 дахь Ерөнхийлөгч Кристина Фернандез де Киршнер
  • 1955 - "Тони", "Эмми", "Алтан бөмбөрцөг" наадмын шагналт жүжигчин Жефф Даниелс
  • 1956 - Нобелийн шагналт Америкийн биологич Родерик МакКиннон
  • 1960 - Йоркийн гүн, хунтайж Эндрью
  • 1963 - Английн дуучин, ая зохиогч Сийл
  • 1977 - Италийн хөлбөмбөгч Жианлука Замбротта
  • 1980 - Олимпийн гурав, Дэлхийн 9, Азийн дөрвөн удаагийн аварга Хятадын ширээний теннисч Ма Лин
  • 1983 - Японы мэргэжлийн сүмо бөхийн озези, Болгарын сүмоч Котоошү Кацүнори
  • 1986 - Дэлхийн таван удаагийн эмэгтэй шилдэг хөлбөмбөгч Марта

Нас барсан алдартнууд

  • 1951 - Нобелийн шагналт Норвегийн зохиолч, яруу найрагч Нут Хамсун (1869 онд төрсөн)
  • 1988 - Нобелийн шагналт Америкийн физикч Андре Фредерик Курнанд (1895 онд төрсөн)
  • 1997 - БНХАУ-ын төрийн зөвлөлийн шадар сайд Денг Сиаопинг (1904 онд төрсөн)
  • 2012 - ОХУ-ын 27 дахь Ерөнхий сайд Виталий Воротников (1926 онд төрсөн)
  • 2013 - Нобелийн шагналт Америкийн физикч Роберт Колмен Ричардсон (1937 онд төрсөн)
  • 2016 - Италийн зохиолч Умберто Эко (1932 онд төрсөн)
  • 2016 - Америкийн зохиолч Харпер Лий (1926 онд төрсөн)
  • 2019 - Германы нэрт загвар зохион бүтээгч Карл Лагерфельд (1933 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр


2 Сарын 19  Commons: 2 сарын 19 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

2 Сарын 19 Онцлох үйл явдал2 Сарын 19 Мэндэлсэн алдартнууд2 Сарын 19 Нас барсан алдартнууд2 Сарын 19 Тэмдэглэлт өдөр2 Сарын 19Григорийн тоололӨндөр жил

🔥 Trending searches on Wiki Монгол:

Бямбасүрэнгийн ШаравЗөвлөлт Холбоот УлсБүгд Найрамдах Монгол Ард УлсДэлхийн улс орны жагсаалтИнфляциКүнзБөөрАзийн орнуудын жагсаалтХурдны хэмжээМашинДөрвөлжин булшХэрэйдЭртний Грекийн философиТэмбүү/1Монгол улсын аймаг, нийслэлӨнгөНил мөрөнХурдатгалТөв аймагЕсүхэй баатарТангуд улсГарагАрван хоёр жилЭр бэлгийн эсАмерикХорлоогийн ЧойбалсанОчирын ЦэвэгжавГазрын тосЯнгирМонгол улсын их дээд сургуулиудКолоничлолЦусны улаан эсДуурьАж үйлдвэрийн хувьсгалХойд АмерикБутанУвс нуурНатрийн гидроксидДашдоржийн НацагдоржБэгзийн ЯвуухуланХишигтэнХөнгөн цагаанБогд хаанТөгрөгRokit BayХөгжимМөнгөОктябрийн хувьсгалМорины уралдаанХар тугалгаГалдан бошигт хаанБалбаХүдэрСократУнгарНүүрсТэрхийн цагаан нуурЧацарганаИончлолын энергиШүрэн цохХар-Ус нуурДархан-Уул аймагДалайн ванТивНаполеонБеларусьХан-УулУзбекистанҮндэстэн дамнасан корпорациБарималМонгол-Хятадын харилцааГлюкозХөнгөн атлетикХурдХлорШээсний шинжилгээУушги🡆 More